• 2023-09-07 03:31:53

Монгол орны хүн амын дундах бамбай булчирхайн өвчлөл, түүнд нөлөөлөх иод болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Монгол орны хүн амын дундах бамбай булчирхайн өвчлөл, түүнд нөлөөлөх иод болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь

Үндэслэл: Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсгийн арьсан дор оршдог дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн бөгөөд тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны тогтолцоо, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог. Эдгээр дааврыг ялгаруулахын тулд бамбай булчирхайд хоол ба устай хамт орж ирдэг иод зайлшгүй хэрэгтэй байдаг байна. ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн хүн амын 8-18% нь буюу 1,5 тэрбум хүн бамбай булчирхайн өвчлөлтэй байгаа бөгөөд дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлийн дотроос бамбай булчирхайн өвчин чихрийн шижингийн дараа 2-р байранд орж, хорт хавдрын нийт өвчлөлийн дотор бамбай булчирхайн хорт хавдар 1.47%-ийг эзэлж, дотоод шүүрлийн тогтолцооны хорт хавдрын дотор нилээд тархсан байдалтай байна. Манай улсын ХСҮТ-д 2004-2008 онуудад нийт 130 гаруй өвчтөнд бамбай булчирхайн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж эмчилгээ хийгдсэн байна. Бамбай булчирхайн хордлогот томролт (тиреотоксикоз) өвчний үед илрэх хүндрэлүүдийн дотор хүнд бөгөөд элбэг тохиолддог нь зүрх судсанд гарах эмгэг өөрчлөлт юм. Уг өвчний улмаас катехоламинд зүрхний булчингийн мэдрэг чанар хэт ихдэхийн зэрэгцээ бамбай булчирхайн дааврын (тиреоксин) шууд нөлөөгөөр зүрхний булчинд хүчилтөрөгчийи хүрэлцээ хомсдон бодисын солилцоо дутагдаж, зүрхний агшилтын хэм алдагдах зүрх судасны үйл ажиллагааны дутагдлын шинжүүд илэрнэ. Зүрхэнд гарсан хүндрэл нь үндсэндээ өвчний явцыг шийдэх буюу өвчтөний нас барахын гол шалтгаан болдог. Бамбай булчирхайн эмгэгийн шинж тэмдэг нь эхлээд өвчний үе шатуудаас хамаардаг. Ихэнхдээ булчирхай хэт ачаалалтай эсвэл хэвийнээс доогуур гэж байдаг. Дотоод шүүрлийн эмгэгийн 2 дах шалтгаан нь бамбай булчирхайн өвчнүүд болдог ажээ. 2015 онд Монгол эмэгтэйчүүдийн дунд гипотиреозын 589, гипертиреозын 4960 тохиолдол тус тус бүртгэгджээ. Бамбай булчирхайн зангилаат эмгэг нь дэлхийн хүн амын дунд өргөн тархсан бамбай булчирхайн1 эмгэг юм. 2014 онд БНХАУ-д хийгдсэн тархвар зүйн судалгаагаар нийт насанд хүрсэн хүн амын 18-40% бамбай булчирхай эмгэг тархсан байдгийг тодорхойлжээ. Манай орны хувьд уг эмгэгийн тархалтыг судалсан судалгаа одоогоор хийгдээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд улсын томоохон эмнэлгүүдийн ерөнхий мэс заслын тасагт үйлчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Бамбай булчирхайн өвчлөл үүсэхэд нөлөөлдөг хэд, хэдэн хүчин зүйлс байдаг. Эдгээрийг дурдвал, хүний нас буюу 25-65 насны хүн ам, хүйс буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад бамбай булчирхайн өвчлөлд өртөх магадлал 4 дахин их байдаг байдал, цацраг идэвхит бодист өртсөн байдал болон удамшил зэрэг хүчин зүйлс хамаарна. Эдгээрээс гадна, бамбай булчирхайн өвчлөлд нөлөөлөгч чухал бөгөөд сэргийлж болох өөр нэг хүчин зүйл бол хүнсээр дамжуулан авч буй иодын хэмжээ юм.Иодын дутал нь дэлхий даяар 1.5 тэрбум хүнийг хамарч, эмнэлзүйн илрэлгүй хэлбэрээс хүнд хэлбэрийн оюуны хомсдол хүртэл үүсгэдэг эмгэг бөгөөд улс үндэстэний эрүүл мэнд, хүн амын бие бялдар, оюун ухаанд нөлөөлдөг аюулт хүчин зүйлсийн нэг юм. НҮБ, ДЭМБ-аас 2000 он гэхэд дэлхий нийтээр иод дутлын эмгэгээс ангижрах зорилтыг дэвшүүлсэн бөгөөд Монгол улсад “Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 3 удаа амжилттай хэрэгжүүлсэн. 

Зорилго, зорилтууд: Монгол орны хүн амын дундах бамбай булчирхайн өвчлөлийн тархалтыг тодорхойлох зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллах болно

Үүнд:

  1. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 2010-2020 оны хооронд нийт 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн бамбайн булчирхайн өвчлөлийн бодит тоог Монгол улсын үндэсний статистикийн хорооны мэдээллийн сан, статистикийн үзүүлэлтүүд, хүн амын тоо, Эрүүл мэндийн үзүүлэлтүүдээс түүвэрлэх
  2. Монгол улсад бүртгэгдсэн сүүлийн 10 жилийн хоорондох бамбайн өвчлөлийг тухайн орон нутгийн тухайн жилийн 10 000 хүн амд аймаг, сум тус бүрээр тооцоолж гаргах 
  3. Улсын хэмжээнд аймаг, хотын бамбайн өвчлөлийн хөдлөл зүйг 10000 хүн амд бодсон тоог 5, 10 жилийн давтамжтайгаар харьцуулж дүн шинжилгээ хийх
  4. Бамбайн өвчлөлийн тархалтыг Arc view , GIS программыг ашиглан, газарзүйн зураглалд оруулах

Үр дүн:Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд дотор бамбай булчирхайн эмгэгүүд нь томоохон байрыг эзэлж байна. Бамбай булчирхайн эмгэгүүдийг (Олон улсын өвчний ангилал 10 - (ОУӨА10) Е00-Е07) хамгийн түгээмэл тохиолдож буйгаар нь 3 бүлэгт хуваав.

Үүнд:

  • Иод хомсдолтой хамраалтай бамбай булчирхайн өвчлөл (ОУӨА 10, E00-E02), (E00-Төрөлхийн иод дутлын хамшинж, Е01-Иод дутлаас улбаалсан бамбай булчирхайн эмгэг ба түүнтэй төстэй байдал, Е02- Иод дутлаас улбаалсан эмнэлзүйн шинж тэмдэггүй бамбай булчирхайн дутмагшил) 
  • Бамбай булчирхайн хордлого (ОУӨА 10, Е05)
  • Бамбай булчирхайн бусад өвчлөл (ОУӨА 10, E03, E04, Е06, Е07), (ОУӨА 10, Е03-бусад бамбай булчирхайн дутмагшил, Е04-бусад хордлогогүй бахуу, Е06-бамбай булчирхайн үрэвсэл, Е07-бамбай булчирхайн бусад эмгэг) 

Нийт амбулаторит бүртгэгдсэн хүн амын өвчлөлийн 2.3%-ийг дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны эмгэг эзэлж байна. Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны эмгэг сүүлийн 10 жилийн дундаж 10000 хүн амд 168.3, бамбай булчирхайн эмгэг 45 буюу дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгийн 26.7%-ийг эзэлж байна. Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны эмгэг 2011 онд 10000 хүн амд 86.8, 2020 онд 259.2 болж 3 дахин, 5, 5 жилээр харвал эхний 5 жил 10000 хүн амд дунджаар 115.2, сүүлийн 5 жил 221.4 болж 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Бамбай булчирхайн эмгэг 2011 онд 10000 хүн амд 22.6, 2020 онд 90.8 болж 4 дахин, 5, 5 жилээр харвал эхний 5 жил 10000 хүн амд дунджаар 28.1, сүүлийн 5 жил 61.9 болж 2 дахин өссөн үзүүлэлттэй байна (Зураг 1).

Зураг 1. Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгт бамбай булчирхайн эзлэх хэмжээ, 10000 хүн амд, 2011-2020 он

Монгол улсад бамбай булчирхайн эмгэгүүд дотор бамбай булчирхайн хордлого хамгийн түгээмэл буюу 56.2%-ийг эзэлж байгаа бөгөөд 2011-2020 оны дундаж 10000 хүн амд 17.2 гарсан байна. 2011 онд 10000 хүн амд 8.1, 2020 онд 25.1 болж 3 дахин, 5, 5 жилээр харвал эхний 5 жил 10000 хүн амд дунджаар 12.4, сүүлийн 5 жил 21.9 болж 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна (Зураг 2). 

Зураг 2. Бамбай булчирхайн эмгэгүүд, 10000 хүн амд, 2011-2020 он

Харин иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл нийт бамбай булчирхайн эмгэгүүд дотор 5.5%-ийг эзэлж байгаа бөгөөд 2011-2020 оны дундаж 10000 хүн амд 2.5 гарсан байна. 2011 онд 10000 хүн амд 2.2, 2020 онд 2.0 болж 0.2 промиллээр буурсан боловч, 5, 5 жилээр харвал эхний 5 жил 10000 хүн амд дунджаар 2.4, сүүлийн 5 жил 2.6 болж 0.2 промиллээр өссөн үзүүлэлттэй байна (Зураг 2). Харин бамбай булчирхайн бусад өвчлөлүүд нийт бамбай булчирхайн эмгэгүүд дотор 38.3%-ийг эзэлж байгаа бөгөөд 2011-2020 оны дундаж 10000 хүн амд 25.3 гарсан байна. 2011 онд 10000 хүн амд 2.3, 2020 онд 63.8 болж 28 дахин, 5, 5 жилээр харвал эхний 5 жил 10000 хүн амд дунджаар 13.2, сүүлийн 5 жил 37.3 болж 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна (Зураг 3).

Зураг 3. Бамбайн булчирхайн эмгэгүүд, хүйсээр.

Нийт бамбай булчирхайн эмгэгээр өвдсөн 10 хүн тутмын 9 нь (89.4%) эмэгтэйчүүд байна. Үүнээс иод хомсдолтой хамааралтай бамбайн өвчнөөр 3 хүн тутмын 2 (71%), бамбай булчирхайн хордлогоор 10 хүн тутмын 9 нь (11.8%) эмэгтэйчүүд өвдөж байна. Бамбай булчирхайн эмгэгийг насны ангилалаар харвал 15 наснаас ихэссээр 40-49 насанд хамгийн өндөр өвчлөл (65.2%) бүртгэгдэж, 50 наснаас буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс иод хомсдолтой хамааралтай бамбайн өвчний хувьд 1 хүртэлх насанд хамгийн өндөр бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Бамбайн булчирхайн эмгэг дотор бамбай булчирхайн бусад өвчнүүд 50-59 насанд хамгийн өндөр бүртгэгддэг байна (Зураг 4). 

Зураг 4. Бамбайн булчирхайн эмгэгүүд, насаар

Нийт бамбай булчирхайн эмгэгийн хөдлөл зүйг гаргах зорилгоор өвчлөлийг 10000 хүн амд 8-аас бага, 8.1-20, 20.1-ээс их гэсэн 3 ангилалд хуваав. Сүүлийн 10 жилд (2011-2020 он) 10000 хүн амд дунджаар 8-аас бага тохиолдол нийт сумдын 56.1%, 8.1-20 зэрэглэлд 28.8%, 20.1-ээс их тохиолдол 15.2%-ийг эзэлж байна (Хүснэгт 1, Зураг 5).

Зураг 5. Нийт бамбай булчирхайн өвчлөл, 2011-2020 оны дундаж, 10000 хүн
амд, сумаар

Нийт бамбай булчирхайн өвчлөл улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн (2011- 2020 он) дунджаар 10000 хүн амд 20.1-ээс дээш тохиолдол нийт 50 (15.2%) сумдад бүртгэгджээ (Зураг 6,7 , Хүснэгт 1).

Хүснэгт 1. Нийт бамбай булчирхайн өвчлөл, бүс, аймаг, сумаар,10000 хүн амд 20.1-ээс дээш тохиолдол, 2011-2020 он

Баруун бүс Хангайн бүс Төвийн бүс Зүүн бүс

Говь-алтай – Бугат, Чандмань, Есөнбулаг, Дарви,

Ховд – Жаргалант,

Увс – Улаангом,

Завхан – Улиастай, Алдархаан, Асгат, Баянтэс, Эрдэнэхайрхан 

Баян-өлгий – Өлгий, Бугат, Булган,

Өвөрхангай - Арвайхээр
Булган – Булган,
Баянхонгор –Баянхонгор, Өлзийт, Баянбулаг, Хүрээмарал, Эрдэнэцогт,Гурванбулаг, Заг, Баянлиг, Жаргалант,
Архангай -Эрдэнэбулган, Цахир, Тариат, Чулуут
Хөвсгөл – Мөрөн, Шинэидэр, Алаг-эрдэнэ, Цагаан-уул, Эрдэнбулган

Төв – Зуунмод,Баяндэлгэр,

Сэлэнгэ –Сүхбаатар,

Өмнөговь –Даланзадгад,Булган,Мандал-овоо, Баяндалай,Ноён, Сэврэй, Гурвантэс, Манлай, Хүрмэн
Дундговь –Сайнцагаан, 

Дорноговь –Сайншанд, Өргөн, 

Сүхбаатар –Баруун-урт,
Хэнтий –Өмнөдэлгэр,

5, 5 жилээр харьцуулан харвал сүүлийн 5 жилд эхний 5 жилээс 1 зэрэглэл 12.5%, 2 дугаар зэрэглэл 0.3%-аар тус тус буурч, 3 дугаар зэрэглэл 12.7%-аар нэмэгдсэн байна.

Хүснэгт 2. Нийт бамбай булчирхайн өвчлөл, зэрэглэлээр,10000 хүн амд, 5, 5, 10 жилийн дундаж

Зэрэглэл  2011-2015 он  2016-2020 он 2011-2020 он
1.>8 66.1% (218)  53.6% (177) 56.1% (185)
2.8.1-20.0  25.5% (84)  25.2% (83)  28.8% (95)
3.20.1< 8.5% (28) 21.2% (70) 15.2% (50)

Зураг 6. Нийт бамбай булчирхайн өвчлөл, 2011-2015 оны дундаж, 10000 хүн амд, сумаар Зураг 7. Нийт бамбай булчирхайн өвчлөл, 2016-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Бамбай булчирхайн өвчлөл 2011-2015 оноос 2016-2020 онд 1 дүгээр зэрэглэлээс (10000 хүн амд дунджаар 8-аас бага) шууд 3 дугаар зэрэглэлд (10000 хүн амд дунджаар 20-иос их) шилжсэн 22 сумдыг онцлон дурьдвал: 

  • Баруун бүсэд Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Отгон, Сонгино, Тэс, Цагаанчулуут, Баян-өлгий аймгийн Толбо -10
  • Хангайн бүсэд Булган аймгийн Могод -1
  • Төвийн бүсэд Дорноговь аймгийн Өргөн, Өмнөговь аймгийн Гурвантэс, Манлай, Хүрмэн, Даланжаргалан, Иххэт, Өмннөговь аймгийн Ханбогд, Ханхонгор, Дундговь аймгийн Говь-угтаал -9
  • Зүүн бүсэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Бор-өндөр – 2 сумд орж байна

Бамбай булчирхайн өвчлөлүүдийг 3 бүлэгт хувааж, хөдлөл зүйг доор харуулав.Үүнд:

Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөлийн хөдлөл зүйг гаргах зорилгоор өвчлөлийг 10000 хүн амд 1-ээс бага, 1.1-2, 2.1-ээс их гэсэн 3 зэрэглэлд ангилав. Сүүлийн 10 жилд (2011-2020 он) 10000 хүн амд 1-ээс бага тохиолдол нийт сумдын 78.5%, 1.1-2 -т 11.2%, 2.1-ээс их тохиолдол 10.3%-ийг эзэлж байна (Хүснэгт 2, Зураг 8).

Зураг 8. Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл, 2011-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн (2011-2020 он) дунджаар 10000 хүн амд 2.1-ээс дээш тохиолдол нийт 34 (10.3%) сумдад бүртгэгджээ (Зураг 9 , Хүснэгт 3). 

Хүснэгт 3. Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл,бүс, аймаг, сумаар, 10000 хүн амд 2.1-ээс дээш тохиолдол, 2011-2020 

Баруун бүс Хангайн бүс  Төвийн бүс  Зүүн бүс
Завхан -Ургамал, Цэцэнуул,
Говь-алтай –Дарви,
Ховд –Жаргалант,
Увс – Бөхмөрөн,Малчин,Өндөрхангай
Өвөрхангай -Арвайхээр
Булган – Булган,Баяннуур
Баянхонгор –Гурванбулаг,Өлзийт,Эрдэнэцогт
Архангай -Эрдэнэбулган,Хотонт,
Хөвсгөл – Мөрөн,Алаг-эрдэнэ, Цагаануур, Цагаан-уул

Төв – Баяндэлгэр, Баянжаргалан,
Сэлэнгэ – Сүхбаатар, 

Дорноговь – Даланжаргалан, Өргөн,
Дархан-уул – Хонгор,

Өмнөговь -Баяндалай, Ноён

Дундговь Баянжаргалан,Дэрэн

Сүхбаатар –Баруун-урт,Халзан,
Хэнтий – Мөрөн, Өмнөдэлгэр, Бор-өндөр

5, 5 жилээр харьцуулан харвал сүүлийн 5 жилд эхний 5 жилээс 1 зэрэглэл 5.4%-аар буурч, харин 2 дугаар зэрэглэл 4.2%, 3 дугаар зэрэглэл 1.2%-аар тус тус нэмэгдсэн байна (Хүснэгт 4 ).

Хүснэгт 4. Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл зэрэглэлээр, 10000 хүн амд, 5, 5, 10 жилийн дундаж

Зэрэглэл 2011-2015 он 2016-2020 он 2011-2020 он
1.>1 83% (274) 77.6% (256) 78.5% (259)
2.1.1-2.0 7.3% (24) 11.5% (38) 11.2% (37)
3.2.1< 9.7% (32) 10.9% (36) 10.3% (34)

Зураг 9. Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл, 2011-2015 оны дундаж, 10000 хүн амд, сумаар Зураг 10. Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл, 2016-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхайн өвчлөл 2011-2015 оноос 2016-2020 онд 1 дүгээр зэрэглэлээс (10000 хүн амд дунджаар 1-ээс бага) шууд 3 дугаар зэрэглэлд (10000 хүн амд дунджаар 2.1-ээс их) шилжсэн 18 сумдыг онцлон дурьдвал: 

  • Баруун бүс – Завхан аймгийн Отгон, Увс аймгийн Бөрмөрөн -2
  • Хангайн бүс – Булган аймгийн Булган, Орхон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хөвсгөл аймгийн Цагааннуур -4 
  • Төвийн бүс – Өмнөговь аймгийн Сэврэй, Даланзадгад, Булган, Манлай, Дорноговь аймгийн Даланжаргалан, Хөвсгөл, Төв аймгийн Баянжаргалан, Эрдэнэсант -8
  • Зүүн бүс – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Бор-өндөр, Баянмөнх, Мөрөн -4 сумд орж байна. 

Бамбай булчирхайн хордлогын хөдлөл зүйг гаргах зорилгоор өвчлөлийг 10000 хүн амд 5-аас бага, 5.1-10, 10.1-ээс их гэсэн 3 зэрэглэлд ангилав. Сүүлийн 10 жилд (2011-2020 он) 10000 хүн амд 5-аас бага тохиолдол нийт сумдын 57%, 5.1-10-т 20.9%, 10.1-ээс их тохиолдол 22.1%-ийг эзэлж байна (Зураг 11 , Хүснэгт 4).

Зураг 11. Бамбай булчирхайн хордлого, 2011-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Бамбай булчирхайн хордлого улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн (2011-2020 он) дунджаар 10000 хүн амд 10.1-ээс дээш тохиолдол нийт 73 (22.1%) сумдад бүртгэгджээ (Зураг 11, Хүснэгт 5).

Хүснэгт 5. Бамбай булчирхайн хордлого, бүс, аймаг, сумаар, 10000 хүн амд 10.1-ээс дээш тохиолдол, 2011-2020 он

Баруун бүс Хангайн бүс  Төвийн бүс  Зүүн бүс
Завхан – Ургамал, Тэс, Улиастай, Алдархаан, Асгат, Баянтэс, Идэр, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан Ховд – Жаргалант, Увс - Улаангом, Говь-алтай - Есөнбулаг, Бугат, Тайшир, Тонхил, Цээл, Баян-өлгий – Өлгий, Баяннуур, Бугат, Булган, Толбо,  Өвөрхангай – Арвайхээр, Баянхонгор – Гурванбулаг, Баянбулаг Архангай – Эрдэнэбулган, Батцэнгэл, Тариат, Булган, Ихтамир, Хашаат, Чулуут, Хөвсгөл – Мөрөн, Алаг-эрдэнэ, Цагаан-уул, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Шинэидэр Булган - Могод, Баянхонгор – Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Богд, Жаргалант, Жинст, Заг  Сэлэнгэ – Сүхбаатар, Өмнөговь – Ноён, Баяндалай, Булган, Далалнзадгад, Гурвантэс, Манлай, Сэврэй, Мандал-овоо, Номгон, Ханхонгор, Хүрмэн, Цогтцэций, Төв –Зуунмод, Сүмбэр, Баянцогт Дорноговь – Сайншанд, Мандах, Сэлэнгэ – Шаамар, Дундговь - Сайнцагаан Сүхбаатар – Баруун-урт, Хэнтий – Өмнөдэлгэр, Батширээт Дорнод - Хэрлэн

5, 5 жилээр харьцуулан харвал сүүлийн 5 жилд эхний 5 жилээс 1 зэрэглэл 8.1%, 2 дугаар зэрэглэл 2.7%-аар тус тус буурч, харин 3 дугаар зэрэглэл 10.9%-аар нэмэгдсэн байна (Хүснэгт 6, Зураг 12, 13).

Хүснэгт 6. Бамбай булчирхайн хордлого, зэрэглэлээр, 10000 хүн амд, 5, 5, 10 жилийн дундаж

Зэрэглэл  2011-2015 он  2016-2020 он 2011-2020 он
1.>5  63.6% (210) 55.5% (183)  57% (188)
2.5.1-10.0 19.1% (63) 16.4% (54)  20.9% (69)
3.10.1< 17.3% (57)  28.2% (93) 22.1% (73)

Зураг 12. Бамбай булчирхайн хордлого, 2011-2015 оны дундаж, 10000 хүн амд, сумаар Зураг 13 . Бамбай булчирхайн хордлого, 2016-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Бамбай булчирхайн хордлого 2011-2015 оноос 2016-2020 онд 1 дүгээр зэрэглэлээс (10000 хүн амд дунджаар 5-аас бага) шууд 3 дугаар зэрэглэлд (10000 хүн амд дунджаар 10.1-ээс их) шилжсэн 32 сумдыг онцлон дурьдвал:

  • Баруун бүс – Завхан аймгийн Цагаанхайрхан, Тэс, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Сонгино, Шилүүстэй, Цагаанчулуут, Отгон, Баян-өлгий аймгийн Отгон, Алтанцөгц, Ногооннуур, Улаанхус, Алтай, Дэлүүн, Буянт, Толбо -18 
  •  Хангайн бүс – Архангай аймгийн Батцэнгэл, Цахир, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Эрдэнэбулган - 4
  • Төвийн бүс – Дундговь аймгийн Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт, Өмнөговь аймгийн Манлай, Ханхонгор, Хүрмэн - 6
  • Зүүн бүс – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Бор-өндөр, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар - 4 сумд орж байна.

Бамбай булчирхайн бусад өвчлөлүүдийн хөдлөл зүйг гаргах зорилгоор өвчлөлийг 10000 хүн амд 5-аас бага, 5.1-10, 10.1-ээс их гэсэн 3 зэрэглэлд ангилав. Сүүлийн 10 жилд (2011-2020 он) 10000 хүн амд 5-аас бага тохиолдол нийт сумдын 84.5%, 5.1-10-т 9.7%, 10.1-ээс их тохиолдол 5.8%-ийг эзэлж байна (Зураг 14).

Зураг 14. Бамбай булчирхайн бусад өвчлөл, 2011-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Бамбай булчирхайн бусад өвчлөл улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн (2011-2020 он) дунджаар 10000 хүн амд 10.1-ээс дээш тохиолдол нийт 19 (5.8%) сумдад бүртгэгджээ (Хүснэгт 7).

Хүснэгт 7. Бамбай булчирхайн бусад өвчлөл, бүс, аймаг, сумаар, 10000 хүн амд 10.1-ээс дээш тохиолдол, 2011-2020 он

Баруун бүс Хангайн бүс  Төвийн бүс Зүүн бүс
Ховд – Жаргалант, Увс – Улаангом, Завхан – Эрдэнхайрхан, Говь-алтай - Есөнбулаг Өвөрхангай – Арвайхээр, Архангай – Эрдэнбулган, Цахир, Хөвсгөл – Мөрөн, Эрдэнбулган, Баянхонгор – Баянхонгор, Хүрээмарал Сэлэнгэ – Сүхбаатар, Өмнөговь – Даланзадгад, Ноён Төв – Баяндэлгэр, Зуунмод, Дорноговь – Өргөн, Сайхандулаан  Сүхбаатар –
Баруун-урт

5, 5 жилээр харьцуулан харвал сүүлийн 5 жилд эхний 5 жилээс 1 зэрэглэл 16.7% буурч, харин 2 дугаар зэрэглэл 15.8, 3 дугаар зэрэглэл 0.9%-аар тус тус нэмэгдсэн байна (Хүснэгт 8, Зураг 15,16 ).

Хүснэгт 8. Бамбай булчирхайн бусад өвчлөл, зэрэглэлээр, 10000 хүн амд, 5, 5, 10 жилийн дундаж

Зэрэглэл 2011-2015 он  2016-2020 он  2011-2020 он
1.>5 91.2% (301)  74.5% (246)  84.5% (279)
2.5.1-10.0  4.8% (16) 20.6% (68) 9.7% (32)
3.10.1< 3.9% (13)  4.8% (16) 5.8% (19)

Зураг 15. Бамбай булчирхайн бусад өвчлөл, 2011-2015 оны дундаж, 10000 хүн амд, сумаар Зураг 16. Бамбай булчирхайн бусад өвчлөл, 2016-2020 оны дундаж, 10000 хүн амд, сумаар

Бамбай булчирхайн бусад өвчлөл 2011-2015 оноос 2016-2020 онд 1 дүгээр зэрэглэлээс (10000 хүн амд дунджаар 5-аас бага) шууд 3 дугаар зэрэглэлд (10000 хүн амд дунджаар 10.1-ээс их) шилжсэн 6 сумдыг онцлон дурьдвал: 

  •  Баруун бүс – Говь-алтай аймгийн Есөнбулаг, Завхан аймгийн Эрдэнэхайрхан -2 
  •  Төвийн бүс – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Өмнөговь аймгийн Даланзадгад, Дорноговь аймгийн Өргөн -3 
  •  Зүүн бүс – Сүхбаатар аймгийн Баруун-урт -1 сумд орж байна

ДҮГНЭЛТ 

  •  Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгт бамбай булчирхайн эмгэг 26.7%-ийг эзэлж байна. 
  • Бамбай булчирхайн эмгэгээр өвдсөн 10 хүн тутмын 9 нь эмэгтэйчүүд байна.
  • Бамбай булчирхайн эмгэг 40-49 насанд хамгийн өндөр бүртгэгдэж байна.
  • Бамбай булчирхайн эмгэг дотор Бамбай булчирхайн хордлого56.2%, Иод хомсдолтой хамраалтай бамбай булчирхайн өвчлөл 5.5%, Бамбай булчирхайн бусад өвчлөл 38.3%-ийг эзэлж байна.
  • Хангай болон Төвийн бүсүүдэд өвчлөл өндөр, Зүүн бүсэд өвчлөл бага тархалттай байна.
  • 5, 5 жилээр харьцуулан харвал сүүлийн 5 жилд эхний 5 жилээс 10000 хүн амд 20.1-ээс дээш тохиолдол 12.7%-аар нэмэгдсэн байна.

 ҮР ДҮН-2

Иодын солилцооны өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс

Арга зүй: Энэхүү судалгааны асуумж нь нийт 3 хэсэг 54 асуулттай. Асуумжийн эхний хэсэгт ерөнхий мэдээллийг багтаасан бол дараагийн хэсэгт бамбайн өвчлөлтэй холбоотой өвчлөл, удамшилын асуултуудыг хамруулсан. Гурав дахь хэсэг нь бамбай өвчлөл өндөртэй болон өвчлөл бага гарсан газрын хүн амын шээсэн дэх иодын хэмжээг тодорхойлж харьцуулав.

Түүврийн хамрах хүрээ: Тохиолдолын бүлэгт өвчлөл өндөртэй Өмнөговь, Баянхонгор аймгийн бамбай булчирхайн өвчнөөр оношилогдож, дотоод шүүрлийн тасагт хяналтанд байдаг 179 хүн, хяналтын бүлэгт өвчлөл багатай Дорнод, Сүхбаатар аймгийн зүрх судасны кабинетэд үзүүлж буй урьд нь бамбай булчирхайн өвчнөөр оношилогдож байгаагүй 276 хүмүүсээс тохиолдолын бүлэгтэй нас хүйс ижилсүүлж авав.

Түүврийн хэмжээ төлөөлөх чадвар: 2019 оны Монгол улсын хэмжээнд бамбайн булчирхайн хяналтанд Иод хомсдолтой хамааралтай бамбай булчирхай Е00-Е02, Бамбай булчирхайн хордлого Е05, Бамбай булчирхайн бусад өвчлөл Е03, Е04, Е06, Е07 оношоор оношлогдсон 23746 өвчтөнүүдээс 160 хүнийг судалгаанд хамруулахаар түүвэрлэн авлаа. Судалгаанд хамрагдах хүний тоог дараах томьеогоор тооцов.

 𝑛 = ( 𝑟 + 1 / 𝑟 ) (𝑝)(1 − 𝑝)(𝑍𝛽 + 𝑍𝛼/2 )/(𝑝1 − 𝑝2)2

n-түүврийн хэмжээ, (r+1)/r – тохиолдол, хяналтын бүлгийн харьцаа, (p)(1-p) – хэлбэлзэл (стандарт хазайлт), α -итгэх түвшин (ихэвчлэн 0.05), β-хүч (ихэвчлэн 80% эсвэл 90%), (р1-р2)2-нөлөөллийн хэмжээ. Судалгаанд тохиолдолын бүлэгт 179 хүн, хяналтын бүлэгт 269 хүний мэдээллийг нас, хүйсээр ижилсүүлж, нийт 448 хүн судалгаанд хамрагдав. Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 2020 оны 2 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 28-ны хооронд зохион байгууллаа.

Судалгааны боловсруулалт: Бамбайн өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг дундаж, давтамжийн үзүүлэлтээр гаргасан. Үр дүнгийн наийвчлалын хэмжүүр болон хүн амын бүлгүүдийн ялгааг тодорхойлоход 95%-ийн итгэмжит хязгаарын утга (95% ИХ) болон тохиолдол хяналтын хоорондын ялгааг ялгааны тэнцүү харьцаа (Оdds Rsatio - ОR) ашиглан гаргав.

𝑂𝑑𝑑𝑠 𝑅𝑎𝑡𝑖𝑜 = 𝑝( 𝑑 𝑠 )/𝑝( 𝑑 ∙ 𝑠 ) 𝑝( 𝑑 𝑠 ∙ )/(𝑝( 𝑑 ∙ 𝑠 ∙ ) = 𝑎𝑑/𝑏𝑐

 Мэдээлэл цуглуулах явцад тодорхой бэрхшээлүүд гарч байв. Үүнд:

  • Хугацаа алдах: Сонгогдсон судалгаанд хамрагдах хүн эзгүй байх,
  • Мэдээлэл өгөхөөс татгалзах: Зарим хүмүүс мэдээлэл өгөхөөс татгазлах Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл – XI 2016-2021 он 27 
  •  Орчны болон цаг агаарын бэрхшээл: Цаг агаарын болон алслагдсан бүсэд ажиллахтай холбоотой бусад хүндрэл судалгааны багт тулгарч байв.

Үр дүн: Бамбайн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох судалгаанд нийт 448 хүн (тохиолдол 179, хяналт 269) оролцсон. Судалгаанд оролцогчдын 89.2% нь халх, 80.1% нь гэрлэсэн болон хамтран амьдрагчтай, 16.2% нь гэрлэж байгаагүй, 2.3% нь салсан, тусдаа амьдардаг, 1.4% нь бэлэвсэн хүмүүс байв. Ажил эрхлэлтээр харвал 47% нь төрийн байгууллагад ажилдаг, 15.8% нь хувиараа хөдөлмөр, 11.4% нь тэтгэвэрт, 4.8% нь төрийн бус байгааллагад ажил эрхэлдэг хүмүүс байв (Хүснэгт 1). Тохиолдол, хяналтын бүлгийн ам бүлийн тоо (тохиолдол 3.8 95%ИХ 3.6-4.1, хяналт 4.0, 95%CI 3.8-4.2) болон жирэмсэлж төрсөн тоонд (тохиолдол 3.8 95%ИХ 2.1-5.5, хяналт 5.5, 95%CI 3.1-7.9) статистик ялгаа байсангүй. Тохиолдлын бүлэг хяналтын бүлгээс томуугаар өвдсөн байдал (OR=0.15, 95%CI 0.1-0.3), архаг өвчин (OR=1.5, 95%CI 0.9-1.9)-өөр өвдөх нь илүү байдаг байна. Тохиолдлын бүлэг, хяналтын бүлгээс удамшлын өвчин (OR=3.1, 95%CI 1.9-4.9), үүнээс эхийн талаас ирсэн удамших магадлал 5.1 дахин өндөр байв (OR=5.1, 95%CI 3.2- 7.9). Мөн бамбай булчирхай (OR=3.7, 95%CI 1.6-8.3) өвчин тохиолдлын бүлэгт 3.7 дахин илүү удамшдаг нь статистик ялгаатай байна (p<0.01) (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Өвчлөлийн байдал, бүлгээр

Согтууруулах ундааны хэрэглээ, давтамж аль ч бүлэгт ялгаагүй байв (тохиолдол 38.6 95%ИХ 31.4-45.9, хяналт 38.6, 95%CI 32.8-44.4). Хяналтын бүлгийн хүмүүс тохиолдлын бүлгээс 0.5 дахин илүү тамхи татдаг байна (OR=0.5, 95%CI 0.3-0.9). Өвчин нь оношлогдсон хүмүүс тамхи татах нь бага байх магадлалтай юм. Өдөрт татдаг тамхины тоо болон тамхи татсан жилд статистик ялгаа байхгүй байна (Хүснэгт 3) .

Хүснэгт 3. Хорт зуршил, бүлгээр

Хяналтын бүлэг тохиолдын бүлгээс илүү иоджуулсан давс хэрэглэсэн (OR=0.5, 95%CI 0.3-0.7) ба харин иодын бэлдмэл, иод агуулсан хүнсний бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд статистик ялгаа ажиглагдсангүй. Жимс, ногооны 7 хоногийн хэрэглээнд ялгаа байгаагүй ч, хяналтын бүлэг тохиолдолын бүлгээс өдөрт хооллодог байдал илүү байв (OR=0.15, 95%CI 0.1-0.3) (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Иод агуулсан бүтээгдэхүүн, хоол хүнсний хэрэглээ, бүлгээр

Хүснэгт 5. Чихрийн шижингээ тодорхойлууулсон байдал, бүлгээр

Аль ч бүлэгт тасралтгүйгээр 10 минутаас багагүй хугацаанд өндөр идэвхитэй хөдөлгөөн хийх 97%-аас дээш байв. Харин эрчимтэй хөдөлгөөн 7 хоногт хийх давтамж нь хяналтын бүлэгт (1.5, 95%CI 1.2-1.7), тохиолдлын (3.2, 95%CI 2.8-3.7) бүлгээс 2 дахин илүү байв (OR=, 95%CI 0.1-0.3). Эмчид хандан цусны глюкозын хэмжээгээ тохиолдолын бүлэг хяналтын бүлгээс 1.5 дахин илүү тодорхойлуулж байсан байна (OR=1.5, 95%CI 1.0-2.3). Эмч цусанд глюкоз ихэссэн, чихрийн шижинтэйг болон сүүлийн 1 жилд чихрийн шижинтэйг тодорхойлох, сүүлийн 2 долоо хоногт эмчийн заавраар даралт бууруулах эм хэрэглэсэн байдал бүлгүүдэд ялгаа ажиглагдсангүй (Хүснэгт 5). Шээсэн дэхь иодын дундаж агууламж тохиолдолын бүлэгт хяналтын бүлгээс (тохиолдол 130.9, 95%ИХ 115.1-146.8, хяналт 167.3, 95%CI 147.3-184.7) 1.5 дахин бага байна (p=0.01) (Зураг 1).

Зураг 1. Шээсэн дэх иодын дундаж агууламж, бүлгээр

ДҮГНЭЛТ

  • Тохиолдлын бүлэг хяналтын бүлгээс томуугаар өвдөх байдал, архаг өвчин, удамшлын өвчин, үүнээс эхийн талаас ирсэн удамших болон бамбай булчирхай өвчин удамших нь (0.1-5.1 дахин илүү) илүү байв. 
  • Хяналтын бүлэг тохиолдын бүлгээс илүү иоджуулсан давс хэрэглэдэг байна.
  • Шээсэн дэхь иодын дундаж агууламж тохиолдолын бүлэгт хяналтын бүлгээс 1.5 дахин бага байна. 
Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

447

2023-09-07

2019-2022 он

Шинжлэх ухаан, технологийн сан