• 2023-09-07 08:55:43

ДОТООД ОРЧИН ДАХЬ ДЭГДЭМХИЙ ОРГАНИК НЭГДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ДОТООД ОРЧИН ДАХЬ ДЭГДЭМХИЙ ОРГАНИК НЭГДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Үндэслэл: Хүн амьдралынхаа 90%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Сургууль, цэцэрлэг, ажлын байр, тээврийн хэрэгсэл, эмнэлэг, гэр, орон байр, үйлчилгээний газар зэргээр гадаад орчноос тусгаарлагдсан орон зайг дотоод орчин, үүний доторх агаарыг дотоод орчны агаарын чанар гэнэ. Дотоод орчны агаар бохирдлуулагчдад төрөл бүрийн хийнүүд (нүүрсхүчлийн хий, озон, радон), дэгдэмхий органик нэгдлүүд (ДОН), PM2.5, хүнд металлууд, биологийн гаралтай бактер, мөөгөнцөр, хачигууд болон бусад нэгдлүүд багтана. Эдгээр нь амьсгалын зам, төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж харшил, баграа болон уушгины хавдар зэрэг өвчин, эмгэгүүдийг үүсгэдэг. ДЭМБ-ын тогтоосноор дотоод орчны агаар нь гадаад орчноос 2-5 дахин хортой байдаг. ДОН нь хүний биед амьсгалын замаар болон арьс салстаар нэвтэрч ордог ба эрүүл мэндэд төрөл бүрийн өвчлөл болон зовиуруудыг үүсгэдэг байна. ДОН нэгдлүүдэд ойролцоогоор 100 гаруй төрлийн бодис ордог бөгөөд тухайн бодисын найрлага, физик, химийн шинж чанар болон бие махбодын харилцан үйлчлэлцлээс болж үр дагаварууд нь янз бүр байдаг. Иймээс Монгол улсын Эрүүл Мэндийн Сайдын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/412тоот тушаалын дагуу орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлвөлөгөөний нэг дүгээр зорилтын 3.3.3-ын “гэр, орон байрны доторх агаарыг бохирдуулах эх үүсвэр, түүнээс хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийг тодорхойлж, нөлөөллийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах” болон 3.3.4-ын “дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик бохирдуулагчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах” ажлуудын дагуу энэхүү судалгааны ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Зорилго: Дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлүүдийг хэмжиж, олон улсын стандарт болон зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан судалж, цаашдаа дотоод орчны агаарын стандартыг батлуулах суурь үндэслэл болоход оршино.

ҮР ДҮН Судалгааны хүрээнд нийт 75 байршлаас 264 сорьц цуглуулсанаас 67%-ийг орон сууц, гэр, байшин зэрэг хүний амьдрах орчин эзэлж байгаа бол үлдсэн хувийг ажлын байр, суралцах орчин зэрэг бусад газрууд багтсан байна. Халаалтын төрлөөр авч үзвэл 223 байгууламж төвлөрсөн, 31 байгууламж хэсгийн халаалттай байна. ДОН-ийн агууламж төвлөрсөн халаалттай газруудад 81.2±85.2 мкг/м3 , монгол гэрт 162.8±102.42 мкг/м3 , гал түлдэг байшин сууцад 81.2±85.2 мкг/м3 байна. ДОН-үүд нь эмнэлгийн байгууламжуудад хамгийн бага буюу 18.1±16.5мкг/м3 , галлалдаг байшингуудад 155-162мкг/м3–тай илэрсэн байна. Формальдегид илэрсэн дээжүүдийн 91.5% (n=215) нь мэдрэг түвшинээс (<0.5 м3 ) давсан агууламжтай байна. Хэмжилт хийсэн байгууламжуудад агаарын даралт 980.52±87.6 кПа, агаарын хэм 20.16±3.55оС байсан ба өрөөний эзэлхүүн дунджаар 117.64±872.16м3 байгаа нь ашиглагдах зориулалтаас шалтгаан зөрүүтэйг байгааг харуулж байна. ДОН-ийн агууламжийг байгууламжийн халаалтын төрлөөр авч үзвэл хэсгийн халаалттай байгууламжид этилбензол илрээгүй, бусад бохирдуулагчид илэрсэн бол төвлөрсөн халаалттай байгууламжид бүгд илэрсэн байна. Нийт ДОН-ийн агууламж хэсгийн халаалттай байгууламжид дунджаар 159.48±152.38мкг/м3 байгаа нь төвлөрсөн халаалттай байгууламжаас (81.15±101.20мкг/м3 ) 2 дахин их байна. Хэмжилтээр сургууль, цэцэрлэгүүдэд этилбензол болон о-ксилол, гэр болон байшингуудад этилбензол илрээгүй байна.

ДҮГНЭЛТ Дотоод орчинд хавдар үүсгэгч формальдегидын 30 минутын агууламж ДЭМБ-ын (100 мкг/м3 ), ХАБЭМҮХ (CDC, NIOSH-120 мкг/м3 ), бензол (1 мкг/м3 ) нь зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг тогтоолоо.

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

1.jpg

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

221

2023-09-07

он

Ногоон титэм” ХХК