• 2023-08-22 03:47:08

Антибиотик хэрэглээний танталт судалгаа

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Антибиотик хэрэглээний танталт судалгаа

Үндэслэл: “Үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад хүлээж буй цаг хугацаа нь эрүүл мэндийн тогтолцооны хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэхийг хэмжих үндсэн шалгууруудын нэг” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тодорхойлсон байдаг. 2017 онд хийгдсэн “Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдэл, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа”-нд өвчлөлийн тархалт их, нэг эмч нормативаас илүү үйлчлүүлэгч үзэх болон үзлэг их хийгдэж байгаа нь лавлагаа шатлалын зарим эмнэлгүүдэд хүлээгдэл үүсгэх гол хүчин зүйл болж байна гэсэн үр дүн гарсан байна.
 
Түүнчлэн “Үйлчлүүлэгчийн хүлээх хугацаа нь эрүүл мэндийн чанарыг үнэлэх чухал үзүүлэлт бөгөөд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх эсэхийг илэрхийлнэ” гэж тодорхойлсон хэдий ч амбулаторийн хүлээх хугацаа их байгаа нь эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулж байгаа юм.
 
Үйлчлүүлэгчийн хүлээгдлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Дуудлага зохицуулах алба (ДЗА) нь 2020 оны 9 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын А/26 тушаалын дагуу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн амбулаторийн үзлэгийн цаг товлох үйлчилгээг үзүүлэх зорилготой байгууллага юм. Одоогийн байдлаар ЭМХТ-ийн ДЗА нь (1800-0119) тусгай дугаараар 07:00-20:00 цагийн хооронд нийслэлийн 8 дүүргийн нийт 16 эрүүл мэндийн байгууллагын нэгж тасаг бүрийн амбулаторийн үзлэгийн цагийг товлож, зарим тохиолдолд үйлчлүүлэгчдийг чиглүүлэн зөвөлгөө өгч ажиллаж байна. 
 
Цаг товлох үйлчилгээний шинээр хийгдсэн зохицуулалт, түүний үр дүнг тооцох, ялангуяа энэ үйлчилгээний дийлэнхи хувийг эзэлж буй дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын  амбулаторийн үзлэгийн цаг товлох үйлчилгээний явц, чанар, уялдаа холбоо, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл болон тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар судлах нь уг үйл ажиллагааны цаашдын чиглэл, хөгжлийг тодорхойлох хэрэгцээтэй байна. Иймээс ЭМХТ-ийн бодлогын судалгааны алба дүүргийн түвшинд цаг товлох үйлчилгээний хэрэгжилт, зохицуулалтыг судлан энэхүүй тайланд тусгасан бөгөөд энэ нь тус үйлчилгээг боловронгуй болгох, оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулахад чухал ач холбогдолтой.

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

medical-report.png default.png

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

211

2023-08-22

2020 он

Тоон болон чанарын судалгаа

Улсын болон орон нутгийн төсөв