• 2023-11-29 02:29:22

Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн угаарын хийн цочмог хордлого

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн угаарын хийн цочмог хордлого

Үндэслэл 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан халдварт бус өвчлөл, нас баралтын шалтгаанд 2019 оны байдлаар уушгины архаг бөглөрөл тэргүүлэх өвчлөлийн гуравт бичигдсэн бөгөөд нийт нас баралтын 6% эзэлж байна. Мөн 2020 онд хийгдсэн судалгаагаар дэлхийн агаарын бохирдол (PM 2.5) хамгийн өндөр улс орнуудаас Монгол улс дөрөвдүгээрт бичигдсэн байна. Улсын хэмжээнд тэргүүлэх дөрвөн өвчлөлийн нэг нь амьсгалын замын архаг өвчлөл эзэлж байна. 1990 оноос өмнө амьсгалын замын өвчлөлийн шалтгаант нас баралт нь тэргүүлж байсан бөгөөд тус оноос хойш нас баралтын тоо багассан хэдий ч амьсгалын замын өвчлөлийн шалтгаант нас баралт  тэргүүлэх таван шалтгааны нэг хэвээр байна. Халдварт бус өвчлөлөлийн бүтцэд  амьсгалын замын өвчин тэргүүлдэг бөгөөд манай улсад 2020 оны байдлаар 6702 хүн хорт хавдраар  өвчилсөн бол түүний 7.6% (506)  нь уушги, 
гуурсан хоолойн хорт хавдар эзэлж байна. 2021 оны 05 дугаар сарын байдлаар 518 өвчлөлийн тохиолдол  бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад өвчлөлийн түвшин 18.1% өссөн үзүүлэлттэй байна. Угаарын хийн шалтгаант нас баралтын тохиолдлыг хариуцуулж харахад угаарын хийнд өртсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй амь насаа алдаж байна.

Зорилго 
Монгол улсын сүүлийн 5 жилийн (2017-2021 он) угаарын хийн цочмог хордлогын тохиолдлыг тоон мэдээнд дүн шинжилгээ хийх

Материал арга зүй
Судалгаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн H-info програм хангамжид Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн угаарын хийн хордлогын тоон мэдээнд үндэслэн үзүүлэлтүүдийг харьцуулан, өвчний тохиолдлын эпидемиологийг судлах дескриптив судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв.

Судалгааны үр дүн 
Манай улсын хэмжээнд 2017-2021 онд бүртгэгдсэн угаарын хийн хордлогын өвчлөлийн 10.000 хүн амд ноогдох дундаж түвшин 1.645 байна (Хүснэгт 1). Бүсээр харьцуулахад төвийн бүс улсын дунджаас 0.2, Улаанбаатар хот 1.2125 тус тус өндөр байна. (n=2173)
 

 
Угаарын хийн хордлогоор судалгааны нийт хугацаандах өвчлөлийг авч үзэхэд жил бүр өсөх хандлагатай байна. 10.000 хүн амд оноор харьцуулан гаргахад 2017 онд 1.16, 2018 онд 0.91, 2019 онд 1.78, 2020 онд 2.73-аар өссөн тоон үзүүлэлтэй байна.  Мөн өвчлөлийг газар зүйн байршлаар нь авч үзэхэд Улаанбаатар хотын өвчлөл их байна (Зураг 1).


 

Өвчний олон улсын ангиллаар авч үзэхэд угаарын хийн хордлогын улмаас өвчилсөн нийт 1498 тохиолдлоос нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөөний шалтгаант 73%, бусад тодорхой хий, утаа ба уурын хордлогын шалтгаанаар 14% нь оношлогдсон байна. (n=2173)


 
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн угаарын хийн шалтгаант нас баралтын хамгийн их тохиолдол 2020 онд бүртгэгдсэн (106 тохиолдол) байна. 
1.000 хүн амд ногдох нас баралт 2017 онд 0.011, 2018 онд 0.023, 2019 онд 0.015, 2020 онд 0.273-аар өссөн байна. (n=267) (Зураг 3).
 
 

Угаарын хийн шалтгаант нас барсан тохиолдлыг хүйсээр авч үзэхэд Зураг 4-т үзүүлсэний дагуу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.5 дахин их байна. Угаарын хийн хордлогыг 10.000 хүн амд хүйсийн харьцаагаар харьцуулж үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 6.4 дахин их өртөж байгаа нь статистик ач холбогдолтой байна.
 
 

 
Нас барсан тохиолдлын дийлэнхи нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн (Зураг 5) бөгөөд өвчний ангилалаар авч үзвэл нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөөгөөр амиа алдах тохиолдол өндөр байна (n=267) (Зураг 6)
  
Хэлцэмж 
Япон улсад угаарын хийн хордлогын улмаас нас барж буй хүмүүсийн жилийн тоо 2000-5000 орчим байдаг.  2003 онд Японд 2001 оныхтой харьцуулахад угаарын хийн хордлогын улмаас нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ нь угаарын хийгээр амьсгалах замаар амиа хорлох тохиолдол ихэссэнтэй холбоотой байж болох юм. 
Яаралтай тусламжийн тасгийн үзлэгт үндэслэн АНУ-д угаарын хийн хордлогын жилийн тохиолдлын хамгийн бодит тооцоолол нь 50.000 (100.000 хүн амд 16,0 тохиолдол) байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар 2000-аад оны дундуур 2700 байсан угаарын хийн  нас баралтын тоо буурч, 2019 онд 1319 болсон байна. 
Дэлхий даяар угаарын хийн хордлогын тохиолдол, нас баралт одоогийн байдлаар 137 тохиолдол, нэг сая хүнд 4.6 нас баралт гэж тооцогдож байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд дэлхий даяар өвчлөл тогтвортой байгаа бол нас баралт болон нас барсан өвчтөнүүдийн хувь 36%, 40%-иар тус тус буурчээ. Угаарын хийн хордлогын тохиолдол хүйсийн хувьд ялгаатай байдаггүй бол нас баралт эрэгтэйчүүдэд хоёр дахин их байна. Эдгээр тоо баримтаас үзэхэд дэлхий даяар угаарын хийн хордлогын тохиолдлын тоо тогтвортой хэвээр байгаа бөгөөд нас баралтын хувь сүүлийн 25 жилийн хугацаанд тогтмол буурч байна.
Харин бидний судалгаагаар манай улсад өвчлөл сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй ба хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү байгаа нь статистик ач холбогдолтой байна. 
 

Дүгнэлт 
Угаарын хийн хордлого жил бүр өсөх хандлагатай байна. Өвчлөл, нас баралтын шалтгааныг авч үзэхэд  нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөөний шалтгаан тэргүүлж байна. Угаарын хийн шалтгаант нас барсан тохиолдлыг  хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.5 дахин өндөр байна. Угаарын хийн хордлогын шалтгаант нас баралтын тохиолдлыг харьяаллаар авч үзэхэд Улаанбаатар хот нь орон нутгаас 69.5% өндөр байна.

Ном зүй
1.    Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв. Эрүүл мэндийн үзүүлэлт-2020 он, 122, 136, 184 дүгээр хуудас
2.    ДЭМБ. Нас баралтын тэргүүлэх 10 өвчлөл тухай мэдээ https://www.who.int/news-room/fact-sheets/detail/the-top-10-causes-of-death
3.    Jason J. Rose, Ling Wang,  Qinzi Xu, Charles F. McTiernan, Sruti Shiva, Jesus Tejero, and Mark T. Carbon Monoxide Poisoning: Pathogenesis, Management, and Future Directions of Therapy 2017 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5363978/
4.    Hiroshi Kinoshitaa, Hьlya Tьrkanb, Slavica Vucinicc, Shahab Naqvid, Rafik Bedaire, Ramin Rezaeefg, Aristides Tsatsakish Carbon monoxide poisoning
5.    C. Mattiuzzi, G. Lippi Worldwide epidemiology of carbon monoxide poisoning (2019)
 

 
Судалгааны ажлыг нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор С.Цэгмэд

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

802

2023-11-29

он