• 2023-12-11 03:50:36

Коронавируст халдвар (ковид-19)-ын тохиолдол, хүүхдэд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг, хүндрэл, өвчилсний дараах хам шинжийн судалгаа

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Коронавируст халдвар (ковид-19)-ын тохиолдол, хүүхдэд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг, хүндрэл, өвчилсний дараах хам шинжийн судалгаа

Үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг.
13-р зуунаас эхлэн 100 жилийн давтамжтай тахал өвчин гарсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ихээр айдас төрүүлж байсан өвчин бол хар тахал  буюу салхин цэцэг өвчин бөгөөд Европ тивийн хүн амын тал хувийг нас барсан тухай баримт байдаг. Сүүлийн үед дэлхий дахинд шинэ сэргэн тархаж буй халдварт өвчин нэмэгдэж, хүн амын дунд цар тахал болтол өргөжин, нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлөл үзүүлсээр байна. 2020 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар дэлхийн 216 гаруй улс орон, бүс  нутагт 5.1 хүн өвчилж 330 мянган хүн нас барсан байна.  
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын  ДЭМБ-аас 2020 оны 01 дүгээр сарын 31 өдөр “олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” , 2020 оны  03 дугаар сарын 11-ний өдөр “цар тахал” болсныг зарласан1.
Монгол улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхны зөөвөрлөгдсөн тохиолдол, 11 сарын 26-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэн. 

Зорилго    
2020 оны 11 дүгээр  сараас 2022 оны 03 дугаар сарын 01 хүртэл БГД-ийн 9, 13 дугаар хорооны коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн 0-12 насны дархлаажуулалт хийгдээгүй хүүхдүүдийн өвчний тавилан, эмнэлзүй тархвар зүйн онцлогт дүн шинжилгээ хийж, тархалтыг тогтоох, өвчлөлийн эмнэлзүйн ангилалыг судлах.

Материал, арга зүй
2022 оны 03 дугаар сарын 01 хүртэл БГД-ийн 9, 13 дугаар хорооны 0-12 хүртэлх насны хүүхдүүдийн коронавируст халдвар батлагдсан иргэдийн бүртгэл дүн мэдээнд судалгаа хийсэн. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар таамаглалт бус түүврийн аргыг ашигласан. 

Судалгааны үр дүн
2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний хооронд БГД-ийн 9 дүгээр хорооны нийт 7170 хүн амын 37.1% (n=2662), 13 дугаар хорооны  нийт 4935 хүн амын 38.8% (n=1961) хүн коронавируст халдвараар өвдсөн. Үүнээс: 
0-12 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 9 дүгээр хорооны  30.1% (n=314), 13 дугаар  хорооны 246 байснаас 12.5% (n=1961) эмчилгээнд хамрагдсан байна (Зураг 1).

 

Эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдээс гэрийн эмчилгээнд 95% (n=531) нь эмнэлзүйн хөнгөн хэлбэрээр өвдөж өрхийн эмч, сувилагчийн хяналтанд, 5% (n=29) стационарт болон түр тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Гэрээр эмчлэгдэж байсан хүүхдүүдээс  эмчилгээний явцад ханиалга нэмэгдэж, антибиотик эмчилгээнд орсон 34.2% (n=198) байна. Үүнээс хавсарсан өвчин болон бусад хүндрэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ дууссанаас хойш хүндрэл өгч эмнэлэгт хэвтсэн тохиолдол  байхгүй.
Коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилсөн 0-12 насны хүүхдүүдийг Эмнэлзүйн байдлаар харьцуулан үзвэл: хөнгөн хэлбэрээр өвдсөн 13 дугаар хорооны 175 хүүхэд, 9 дүгээр хорооны 258 хүүхэд гэрээр эмчлэгдсэн байна.  Коронавирусын халдвар (КОВИД-19)-аар 9,13 дугаар хорооны нийт 4623 хүн өвдсөнөөс 0-12 насны дархлаажуулалтанд хамрагдаагүй 560 (12.1%) хүүхэд өвдөж хянагдсан байна (Зураг 2).
 
Эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдээс 9 хүүхдийг сонгон авч, цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээнд хамруулсан. Эдгээр хүүхдүүдэд уушгины хатгалгаа, эрхтэн тогтолцооны хүндрэлгүй байна. Судалгаанд хамрагсдын дундаж нас 6.5, эрэгтэй 5 (55.5%), эмэгтэй 4 (44.4%) байсан. 
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд вирусын эсрэг эм 100% (n=298), дархлаа дэмжих багц 100% (n=298) нийт 10 хоног уулгасан. Эмчилгээ эхлэх үед хүүхдүүдэд халуурах, хоолой өвдөх, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх зовиур 75.1% (n=224), гэдэс гүйлгэх шинж тэмдэг 7.04% (n=21), зовиур илрээгүй 17.8% (n=53) байсан. Эмчилгээний эхний 3 хоногт 94.2% (n=231) зовиур багассан. 
2022 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт 4623 өвчлөлийн 551 эмнэлэг болон тусгаарлах байранд хэвтэн эмчлэгдсэн, 4072 гэрээр хянагдаж эмчлэгдсэн байна. 9 дүгээр хорооны 2662 иргэн коронавирусын халдвар (КОВИД-19)  авсны 2353 тохиолдол гэрээр хянагдаж эмчлэгдсэн, 309 тохиолдол эмнэлэг болон тусгаарлах байранд эмчлэгдсэн байна. 13 дугаар хорооны нийт бүртгэгдсэн 1961 өвчлөлийн 1705 гэрээр хянагдаж эмчлэгдсэн, 256  эмнэлэг болон тусгаарлах байранд эмчлэгдсэн байна (Зураг 3).
  
 
9,13 дугаар хорооны иргэдийн коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины хамрагдалтын байдлыг хувиар илэрхийлсэн (Зураг 4).  


Эмчилгээний багцыг 9 дүгээр хороо 2353, 13 дугаар хороо 1705, нийт 4058 багц тараасан байна. Хавсарсан оноштой өндөр настан 3 хүн гэртээ нас барсан байна. 


Дүгнэлт
1.    Коронавируст халдвар (КОВИД-19) суурь өвчингүй бага насны хүүхдүүдэд харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрч байна.
2.    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эм, дархлаа дэмжих эмчилгээнд үр дүн өгч, сайжирч байна.
3.    Бага насны хүүхдүүдэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын дараах хам шинж, уушгины хатгалгаа бусад эрхтэн системд хүндрэлгүй байна.
4.    БГД-ийн 9,13 дугаар хороонд 2020 оны 11 сараас 2022 оны 03 дугаарын сарын 01  хүртэл нийт 9 дүгээр хороо 2662 тохиолдол, 13 дугаар хороо 1961 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс дархлаажуулалтанд хамрагдаагүй буюу 0-12 насны 12.1% (n=560) хүүхэд коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн байна. Хүүхдүүд бүгд хоёрдогчоор халдвар авч өвджээ.
 
Ном зүй
1.    Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 19 өдрийн А/36 дугаар тушаал Түр заавар шинэчлэн батлах тухай (КОВИД-19 Тандалт, сэргийлэлт, Хариу арга хэмжээ, Халдварын сэргийлэлт хяналт, Лабораторийн оношилгоо, Халдваргүйжүүлэлт хийх түр заавар
2.    Abduljalil JM, Abduljalil BM, Epidemiology, genome, and clinical features of the pandemic SARS-CoV-2: a recent view. New Microbes and New Infections.2020;35.100672
3.    https://ru.wikipedia.org/wiki/%D0%A7%D1%83%D0%BC%D0%B0 Яндекс.ру
4.    https://worldvision.mn/media/worldvision/content/6.covid19_TOVHIMOL.pdf
 
 
 
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор И.Болормаа

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№2 2022-PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

145

2023-12-11

он