• 2023-12-13 02:25:52

Улаанбаатар хотын зарим цэцэрлэг, сургуулийн ундны усны чанарын шинжилгээ:стандартад нийцсэн байдал

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Улаанбаатар хотын зарим цэцэрлэг, сургуулийн ундны усны чанарын шинжилгээ:стандартад нийцсэн байдал

Үндэслэл 
Цэвэр, аюулгүй ундны усны хүртээмж нь хүний үндсэн эрх бөгөөд ялангуяа сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг орчинд нэн чухал юм. Бичил биетэн, химийн бодисоор бохирдсон ундны усыг хэрэглэх нь янз бүрийн өвчний эх үүсвэр болдог учраас ундны усны хяналт шинжилгээг хийх, нотолгоонд  суурилсан дүгнэлтэд үндэслэн сайжруулах алхамуудыг гүйцэтгэх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Камбож улсын эрдэмтэд ундны усны бохирдол, суулгалт өвчинтэй холбоотой эсэхийг тогтоох зорилгоор 103 крантны ус, өтгөнөөс  дээж авч, молекул биологийн аргаар нян, вирусийн эмгэг төрүүлэгчийг шинжилсэн судалгаагаар 70.9% гэдэсний савханцараар бохирдсон, 55.3%-д вируст гастроэнтеритийн гол шалтгаан болох коровирус эерэг гарсан байна1. Мөн 5-аас доош насны хүүхдийн суулгалт өвчнөөр өвчлөх нь ундны устай шууд хамааралтай байгааг нотолсон. Хүүхдийн, ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлааны тогтолцоо нь хөгжиж буй тул өвчлөлд илүү өртөмтгий байх ба усаар дамжих өвчин нь тэдний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж, сурлагын амжилт буурахад хүргэдэг. Тиймээс боловсролын байгууллага нь суралцагчдынхаа эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Үүний нэг нь эдгээр байгууллагуудад нийлүүлж буй ундны ус нь чанарын өндөр түвшинд нийцэж байгаа эсэхийг шалгах юм. Сургууль, цэцэрлэгийн ундны усны аюулгүй байдлыг хангах нь нийгмийн эрүүл мэнд, боловсролд өргөн нөлөө үзүүлдэг. Эрүүл сурагчид сурлагын амжилтаа ахиулж, нийгэмд эерэг хувь нэмэр оруулах оролцоо өндөр байдаг.Этиоп улсад 2021 онд хийгдсэн судалгаагаар тус улсын ундны усанд эмгэг төрүүлэгч бактериуд илэрсэн, нийт нянгийн бохирдлын 57.6% колиформын бохирдолтой байв2. Иймээс аюулгүй ундны усны ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, усны чанарыг сайжруулах, сурталчлах зорилгоор боловсролын байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн хамтын ажиллагаа, хяналт шинжилгээ шаардлагатайг онцолж байна.

Зорилго
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ундны усны чанарыг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох 

Материал арга зүй
Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лавлагаа лабораторид 2022-2023 ондуудад ирүүлсэн усны 133 дээжинд микробиологийн 4 үзүүлэлт(нянгийн тоо, Escherichia coli, Salmonella spp, колиформ), химийн 12 үзүүлэлт (рН, цахилгаан дамжуулах чанар, ерөнхий хатуулаг, кальци, магни, сульфат, нитрит, нитрат, аммони, хлорид, төмөр, фтор)-ээр нийт 16 үзүүлэлтээр шинжилгээг стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. 
Үр дүн
НЭМҮЛЛ-д сургуулиас 2022 онд 27, 2023 оны 10-р сарын байдлаар 21, цэцэрлэгээс 2022 онд  54, 2023 оны 10-р сарын байдлаар 31 ундны усны дээж ирүүлсэн байна (Зураг 1).  

Судалгааны хугацаанд цэцэрлэгээс ирүүлсэн ундны усны дээжийн тоо (85) сургуулиас ирүүлсэн ундны усны дээжний (48) тооноос их (37) байна (Зураг 2).
 
Цэцэрлэгүүдээс ирүүлсэн ундны усны 85 дээжинд микробиологийнEscherichia coli, Salmonella spp, колиформ, нянгийн тоон дундаж 32.8(Cl 95%; 26.55-39.08), хими физикийн стандарт үзүүлэлтүүд болох рН-ийн дундаж 6.69(Cl 95%; 6.61-6.78), цахилгаан дамжуулах чанарын дундаж 0.12мСм/см(Cl 95%; 0.10-0.15), ерөнхий хатуулагийн дундаж 1.12мг-экв/л(Cl 95%; 0.9-1.35), кальцийн дундаж 15.75мг/л(Cl 95%; 12.64-18.85), магнийн дундаж 4.43мг/л(Cl 95%; 3.37-5.49), нитратын дундаж 0.11мг/л(Cl 95%; 0.02-0.21), сульфатын дундаж 2.28мг/л(Cl 95%; 1.57-2.88), нитритийн дундаж 0.001мг/л(Cl 95%; 0.001-0.002),  хлоридын дундаж 8.89мг/л(Cl 95%; 7.7-10.08)үр дүн Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны техникийн шаардлагын зөвшөөрөгдөх дээд хэмжээ,ДЭМБ-ийн ундны усны лавлах хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт байхгүй байна (Хүснэгт 1). 
 
Сургуулиудаас ирүүлсэн 48 дээжинд Escherichia coli, Salmonella spp,колиформ илрээгүйнянгийн тоон дундаж 32.9(Cl 95%; 25.59-40.23),хими физикийн стандарт үзүүлэлтүүд болох рН-ийн дундаж 6.8(Cl 95%; 6.69-6.9), цахилгаан дамжуулах чанарын дундаж 0.12мСм/см(Cl 95%; 0.08-0.15), ерөнхий хатуулагийн дундаж 0.94мг-экв/л(Cl 95%; 0.65-1.22), кальцийн дундаж 15.16мг/л(Cl 95%; 11.66-18.66), магнийн дундаж 3.26мг/л(Cl 95%; 1.69-4.83), нитратын дундаж 0.09мг/л(Cl 95%; 0.03-0.15), сульфатын дундаж 2.28мг/л(Cl 95%; 1.58-2.97), нитритийн дундаж 0.001мг/л(Cl 95%; 0.001-0.002),  хлоридын дундаж 9.74мг/л(Cl 95%; 8.3-11.17)үр дүн Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны техникийн шаардлагын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ДЭМБ-ийн ундны усны лавлах хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт байхгүй байна (Хүснэгт 2).
 
Цэцэрлэг(85), сургууль (48)-иас ирүүлсэн ундны усны рН, цахилгаан дамжуулах чанар, ерөнхий хатуулаг, кальци, магни, нитрат, нитрит, аммони, сульфат, төмөр, хлорид, фтор, нянгийн тооны дундаж хэмжээг ундны усны MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ харьцуулахад стандартын шаардлагыг хангасан, Escherichia coli, Salmonella spp,колиформ илрээгүйбайна(Зураг 3). 
 

Хэлцэмж
Боловсролын байгууллагуудын ундны усны аюулгүй, цэвэр байдлыг хангах нь зөвхөн хууль тогтоомжид нийцэх төдийгүй нийгмийн эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг чухал асуудал юм. Цэцэрлэгийн орчинд ундны усны чанар муутай холбоотой эрүүл мэндийн эрсдэлд илүү өртөмтгий бага насны хүүхдүүд байдаг. Тиймээс ундны усыг үндэсний стандартад нийцүүлэх нь дархлааны тогтолцоо нь бүрэлдэж буй эдгээр бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, суралцах, төлөвших үйл явцад шууд нөлөөлдөг. Судалгаанд хамрагдсан цэцэрлэг, сургуулийн ундны усны дээжийн хими, физик, нянгийн үзүүлэлтүүд нь Монгол улсад мөрдөж байгаа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Австралийн ундны усны чанарын удирдамжид нийцсэн байгааг бидний судалгааны үр дүнгээс харагдаж байна. Канад, АНУ, Австрали зэрэг улс орнуудад хийсэн харьцуулсан судалгаагаар цэвэр, аюулгүй ундны усны хүртээмж нь эрүүл мэндийн үндсэн хүчин зүйл бөгөөд тогтсон удирдамжийг дагаж мөрдөх нь усаар дамжих өвчний эрсдлийг эрс бууруулдаг гэдгийг байнга онцолж байна. Тухайлбал, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ундны цэвэр ус нь сурагчдын ирц, эрүүл мэнд, сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.3 Канад улсад үүнтэй төстэй хийгдсэн судалгаагаар усны чанарын стандартыг тогтвортой дагаж мөрдөхийн тулд усны чанарын байнгын хяналт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатайг онцолсон4. Австрали улсын эрдэмтдийн судалгаагаар усны чанарын удирдамжийг дагаж мөрдөхгүй байх нь урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврыг онцолж, олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг харуулж байна.5 Эдгээр олон улсын судалгаагаар аюулгүй ундны усны хүртээмжийг баталгаажуулах нь нийтлэг тулгамдсан асуудал бөгөөд үндэсний болон олон улсын түвшний хамтын ажиллагаа нь судалгаанаас олж авсан мэдлэг, туршлагыг ашиглан боловсролын орчинд аюулгүй ундны усаар хангах боломжтой гэдгийг харуулж байна. Энэхүү судалгаа нь нийгмийн эрүүл мэндийн стандартыг таниулж, ахиулах, ундны цэвэр усаар хангагдах нь хүүхэд бүрийн хүртэх ёстой үндсэн эрх гэдгийг онцолж байна

Дүгнэлт 
Судалгаанд хамрагдсан цэцэрлэг, сургуулиудийн ундны усны дээжинд микробиологи, химийн үзүүлэлт16-үүдээр хийсэн шинжилгээг хийж үр дүнг нь Монгол улсад мөрдөж байгаа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага болон ДЭМБ-ын ундны усны шаардлагатай харьцуулахад шаардлагыг хангаж байна. 

Ном зүй
1.    Phan, K., Chek, S., Eav, C., Sieng, H., & Kim, K. W. (2021). Assessing salinization and water quality in Koh Kong Coastal areas of Cambodia: potential impacts of climate change. Water, Air, & Soil Pollution, 232, 1-11.
2.    Getachew, A., Tadie, A., Chercos, D. H., & Guadu, T. (2018). Level of faecal coliform contamination of drinking water sources and its associated risk factors in rural settings of north Gondar Zone, Ethiopia: a cross-sectional community based study. Ethiopian journal of health sciences, 28(2), 227-234.
3.    Hawkins, G. T., Lee, S. H., Michael, S. L., Merlo, C. L., Lee, S. M., King, B. A., ... & Underwood, J. M. (2022). Individual and collective positive health behaviors and academic achievement among US high school students, Youth Risk Behavior Survey 2017. American Journal of Health Promotion, 36(4), 651-661.
4.    BARABAS, S. (1984). Canada's leading role in implementing the United Nations program on water quality monitoring. Canadian Journal of Public Health/Revue Canadienne de Sante'e Publique, 69-73
5.    Wyrwoll, P. R., Manero, A., Taylor, K. S., Rose, E., & Quentin Grafton, R. (2022). Measuring the gaps in drinking water quality and policy across regional and remote Australia. npj Clean Water, 5(1), 32..
6.    https://www.who.int/publications/i/item/9789240045064?fbclid=IwAR3hGaD3wjh-ZldUg0KkiUHS4VrObOxztb0ygYzGuJcc-bI1Ei2OyaimWr8

 

 

Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор И.Болормаа

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№5,2023.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

167

2023-12-13

он