-
2023-12-13 04:03:27
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцийн үр дүн
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцийн үр дүн
Түлхүүр үгс: Анхан шат, зүрх судасны өвчлөл, эрсдэл
Үндэслэл:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас нөөц багатай улс орнуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд үзүүлэх халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах тусламж үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багц (PEN)-ыг боловсруулан гишүүн орнууддаа хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор
батлагдсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд ДЭМБ-ын ХБӨ/Зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN)-ыг нэвтрүүлж, хүн амд зөвлөгөө өгөх арга хэмжээг өргөжүүлэх”, мөн Эрүүл мэндийн сайдын санаачилсан 8/20-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зүрх судасны өвчний бууруулах талаар заасан.
ДЭМБ-ын ЗҮРХ (HEARTS) техникийн багц нь ЭМАШТҮний түвшинд ХБӨ/ЗСӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй, практик цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглүүлдэг бөгөөд өндөр эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тасралтгүй, стандартчилагдсан, өндөр чанартай тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах замаар зүрх судасны өвчин, тэдгээрийн хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилготой.
Эрүүл мэндийн үзүүлэлтийн хувьд Монгол улсын хүн амын дундаж наслалт 70 байгаа бөгөөд эмэгтэйчүүдийнх 76, эрэгтэйчүүдийнх 66 байна. Эдийн засгийн идэвхтэй насны хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь халдварт бус өвчин байна. Нийт нас баралтын 79 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. 30-70 настай хүмүүсийн дундах зүй бусаар нас барах шалтгааны 32 хувь нь зонхилон тохиолдох халдварт бус өвчний хүндрэл байна. Зүрх судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан (43%), хорт хавдар (17%), бусад халдварт бус өвчнүүд (15%) тус тус эзэлж байна (ДЭМБ, Монгол улсын үзүүлэлт, 2014).
Үүний хүрээнд МонПэн төсөл хэрэгжиж эхэлсэн 2019 оны 7 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ-үүдэд эмч, сувилагч, нийгмийн ажилтан, үйлчлэгч, жолооч, сайн дурын ажилтан зэрэг багийн бүх гишүүд оролцон тусламж үйлчилгээг үзүүлэн зүрх судасны 10 жилийн эрсдлийг тодорхойлон шаардагдах арга хэмжээг авч эрсдлээс сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн нь судалгааны ажлын үндэс суурь болж байна.
Зүрх судасны өвчлөлийн 10 жилийн эрсдлийн үнэлгээг судалж байсан тохиолдол байхгүй байгаа нь судлах үндэслэл болсон.
Судалгааны зорилго
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн зүрх судасны өвчлөлийн сүүлийн 10 жилийн эрсдлийг тодорхойлж, эрсдэлд чиглэсэн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
Судалгааны материал ба аргазүй
Судалгааг нэг агшингийн аргаар хийлээ. ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдээс, чихрийн шижин, цус, шээсний шинжилгээ зэрэг лабораторийн шинжилгээнүүд биеийн найрлага тодорхойлох зэрэг багажийн шинжилгээнүүд хийж өөрчлөлтийг судлах мөн тухайн иргэдээс эрсдлийг тодорхойлох ДЭМБ, ЭМЯ-наас гаргасан асуумжуудын дагуу судалгааг хийсэн.
Судалгааны үр дүн
Судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 18-аас дээш насны 215348 иргэнээс 2019 оны 07 сараас 2023 оны 07 сарын хооронд 109448 хүн буюу 50,8 хувь нь хамрагдсан байна. Насны бүтцийн хувьд авч үзвэл 18-39 насны 60048 иргэн буюу нийт хамрагдсан иргэдийн 54,8%, 40-өөс дээш нас иргэд 49400 иргэн хамрагдсан байна. Хүйсийн хувьд авч үзвэл нийт судалгаанд оролцогчдын 75147 иргэн буюу 68,7% нь эмэгтэйчүүд байна.
ДЭМБ-ын гаргасан Зүрх судасны өвчлөлийн магадлалын тооцооллоор СХД-ийн харъяаллын хүн амын дундах ЗСӨ-тэй байх магадлалтай хүн амын тоог гаргавал ЗСӨ-ий түүхтэй байх магадлалтай хүн амын тоо /14% / - 30148 иргэн, ЗСӨ-ий эрсдэл 30 буюу түүнээс байх магадлалтай хүн амын тоо /19,3%/ - 41562, Артерийн гипертензитэй байх магадлалтай хүн амын тоо /44%/ - 94753, Чихрийн шижинтэй байх магадлалтай хүн амын тоо /8,3%/ - 17873 иргэн байх боломжтой юм.
Нийт судалгаанд буюу үзлэгт хамрагдсан 109448 иргэний ЗСӨ-ий эрсдлийг үнэлэхэд 5677 иргэн эрсдэл маш өндөртэй буюу 30 хувиас дээш эрсдэлтэй байсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд эрсдэлээ 20-30 хувьруу бууруулж чадсан иргэдийн тоо 1324 байна.
Эрсдэл тогтоох судалгаа хийж өвчнийг илрүүлэх үзлэг шинжилгээ хийгдсний үндсэн дээр өвчлөл илэрсэн болон өвчний түүхтэй, эрсдэл өндөр иргэдээ эмчийн хяналтанд авч нийгмийн ажилтан, эмч, сувилагч, жолооч нар багаар ажиллан эм уулган, ганцаарчилсан зөвлөгөө, тамхинаас гаргах зөвлөгөө, эрүүл хооллолтын клуб, алхалтын бүлэг зэрэг бүлгийн үйл ажиллагаанууд зохион байгуулласны үндсэн эрсдлийн хувь буурсан тоо 5698 буюу 5 хувьд нь өөрчлөлт гарсан байна. Мөн түүнчлэн тархины харвалт зүрхний шигдээс тохиолдлын тоо нас баралтын тоон үзүүлэлт буурсан үзүүлэлттэй байна. Графикаас харахад 2021, 2022 онуудад тохиолдол болон нас баралтын тоо нэмэгдсэн байгаа нь коронавирусын өвчлөлтэй холбоотой байх магадлалтай юм. 2020, 2023 онуудад тохиолдол болон нас баралтын тоо буурсан байна.
Хэлцэмж:
Зүрх судасны өвчлөлөөр өвчлөх магадлал буюу ойрын 10 жилийн зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг судалснаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, цаашид зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдлээс сэргийлэх, өвдсөн тохиолдолд өндөр чанартай тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах замаар зүрх судасны өвчин, тэдгээрийн хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ судалгааны давуу тал нь бага зардлаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулах, иргэдийн хандлага дадлыг төлөвшүүлэх зэрэг болно.
ЭМЯ, ЭМДэмжих сан, Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн. Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэх судалгааны ажилд 40-69 насны 5 хүн тутмын 1 нь зүрх судасны өвчтэй, эсвэл ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна гэж үзсэн байна. Харин манай судалгааны ажлын үр дүнгээс харахад 40-өөс дээш насны 7 хүн тутмын 1 нь ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр буюу эрсдэл их байгаа тус судалгааны ажлын үр дүнтэй ойролцоо байна.
ДЭМБ-ын урьдчилан таамаглах хүснэгтийг ашиглан зүрх судасны өвчний 10 жилийн эрсдлийг судалсан байдал / Нигерийн баруун өмнөд хэсгийн төрийн албан хаагчдын жишээн дээр / судалгаанд зүрх судасны өвчлөлийн 10 жилийн эрсдэл судалгаанд оролцогчдын 76,9 хувьд нь өндөр байгаа нь манай судалгаатай дүйж очиж байна.
Дүгнэлт:
Нийт судалгаанд буюу үзлэгт хамрагдсан 109448 иргэний ЗСӨ-ий эрсдлийг үнэлэхэд 5677 иргэн эрсдэл маш өндөртэй буюу 30 хувиас дээш эрсдэлтэй байсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд эрсдэлээ 20-30 хувьруу бууруулж чадсан иргэдийн тоо 1324 байна.
Эрсдэл тогтоох судалгаа хийж өвчнийг илрүүлэх үзлэг шинжилгээ хийгдсний үндсэн дээр өвчлөл илэрсэн болон өвчний түүхтэй, эрсдэл өндөр иргэдээ эмчийн хяналтанд авч нийгмийн ажилтан, эмч, сувилагч, жолооч нар багаар ажиллан эм уулган, ганцаарчилсан зөвлөгөө, тамхинаас гаргах зөвлөгөө, эрүүл хооллолтын клуб, алхалтын бүлэг зэрэг бүлгийн үйл ажиллагаанууд зохион байгуулласны үндсэн эрсдлийн хувь буурсан тоо 5698 буюу 5 хувьд нь өөрчлөлт гарсан байна.
Тархины харвалтын нас баралт 1,2%-иар буурсан. Зүрхний шигдээс 1,6% буурсан. ХБӨ-нөөс шалтгаалсан цаг бусын нас баралт буурсан.
ХБӨ/Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх эрүүл аж төрөх, амьдралын хэв маягийг өөрчлөх зөвлөгөөг нэгэн стандартчилагдсан зөвлөгөөг өгдөг болсон. АГ,ЧШ-тэй өвчтөний хяналтын түвшин 86%-иар өссөн.
Ном зүй:
1. WHO Монгол улсын үндсэн үзүүлэлт 2014 он
2. Wann LS, Curtis AB, January CT, et al; ACCF/AHA/HRS. 2011 ACCF/AHA/HRS focused update on the management of patients with atrial fibrillation ( Updating the 2006 Guideline): a report of the American College of Cardiology Foundation/ American Heart Association Task Force on Practice Guidelines. J Am Coll Cardiol. 2011;
3. ЭМЯ, ЭМДэмжих сан, Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн. Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэх УБ хот 2022 он
4. WHO Mongolia | World Health Organization
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Биологийн ухааны доктор Ц.Цэвээнсүрэн
Ашигласан зураг
