• 2023-12-14 03:45:52

Сэлэнгэ аймгийн ус, хөрс болон улаанбуудайнд агуулагдах селений агууламжийн үнэлгээ

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Сэлэнгэ аймгийн ус, хөрс болон улаанбуудайнд агуулагдах селений агууламжийн үнэлгээ

Үндэслэл
Судалгааг 2021 оноос эхлэн ОХУ-ын Тюмений улсын их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. “ОХУ-ын ба Монгол улсын бүс нутгийн хөрс-ургамал-амьтны тогтолцоон дахь зарим бүтээгдэхүүний    микроэлементийн агууламжийг судалж, бүс нутгийн хүн амыг микроэлементозоос урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж боловсруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ундны ус ба газар тариалангийн хөрс болон улаанбуудайн микроэлементийн түвшинг үнэлэх, мөн дээжийн химийн ба элементийн найрлагын  онцлог шинж чанарыг тодорхойлох зорилгод үндэслэн тус судалгааг хийх болсон юм.
Селен нь амьд бие махбодод өргөн хүрээний биологийн нөлөө үзүүлдэг бичил элемент юм. Селенийн химийн элемент болох гол шинж чанаруудын нэг нь амьд бие махбод дахь антиоксидант үүрэг юм 1-11.
Хүн, амьтны селений хэрэглээний гол эх үүсвэр нь ургамал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд бөгөөд хүнсээр дамжин микроэлемент нь селен агуулсан органик нэгдлүүд хэлбэрээр биед ордог.
Харин хөрс-ургамал-амьтны тогтолцоон дахь бичил элементийн нэвтрэлт ба хуримтлал, улмаар хүн амын селенийн байдал нь юуны түрүүнд тухайн нутаг дэвсгэрийн хөрсний бүрхэвч дэх түүний агууламжаас хамаардаг 1-11.
Мөн химийн элементүүдийн хуримтлал, тархалт, эрдэс бодисуудын үүсэх, амьдрах орчин болон амьд организм үүсэх процесс нь усны идэвхтэй оролцоотойгоор явагддаг2. Ус нь хүнсний шим тэжээлийн бодисуудын гинжин хэлхээний системд голлох байр суурийг эзлэх бөгөөд ус нь бүх амьд организмуудад төдийгүй бүхий л шим тэжээл, макро / микро элементийн эх үүсвэр болдог. Монгол улс нь газар нутгийн цөлийн эзлэх хувь хэмжээгээр дэлхийд хоёрт ордог бөгөөд усны хүртээмж хязгаарлагдмал улс орнуудын бүлэгт багтдаг.
Эрсдэл учруулах голлох хүчин зүйлс нь усны нөөцийн тэгш бус хуваарилалт, ашигт малтмалын олборлолт ба боловсруулалтын үе дэх усны зайлшгүй хэрэглээ, мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх, газар тариалангийн салбарыг өргөтгөх, хүн амд улаан буудай, төмс, хүнсний ногооны нийлүүлэлт, мөн хотжилт, үйлдвэржилт эрчимтэй явагдаж байгаагаар тодорхойлогдоно.
Хөрсөнд агуулагдах селений агууламж нь хөрс үүсгэх үйл явц болон хөрсний үндсэн чулуулгийн    найрлагын    онцлогоор тодорхойлогдоно.        Хөрсөнд        селен хуримтлагдахад хүргэдэг хүчин зүйлсийн нэгдэл нь тодорхой ландшафтын хүрээнд энэ элементийн илүүдэл буюу дутлыг тодорхойлж, улмаар тухайн нутаг дэвсгэрийн тархвар судлалын ерөнхий нөхцөл байдлыг бий болгож, улмаар хүний амьдралын чанарт нөлөөлдөг 6, 15.
Хөрсний химийн элементүүдийн агуулга, профилын тархалтын үндсэн шинж чанарууд нь хөрс үүсгэгч чулуулгаас удамшдаг бөгөөд хөрс үүсэх нь биоген хуримтлал, байгаль цаг уур, ландшафтын онцлогт тохирсон элементүүдийн нүүдлийн өвөрмөц илрэл хэлбэрээр тэдгээрт нөлөөллөө үлдээдэг нутаг дэвсгэрийн геохими, геоморфологи болон бусад онцлогоос хамаардаг.
Одоогийн байдлаар химийн элементүүдийн хуримтлалд нөлөөлж буй чухал хүчин зүйл бол хүний үйл ажиллагаа юм15,19. Үүний зэрэгцээ хөрсний микроэлементийн агууламж нь бүс нутаг бүрт өөр өөр байдаг бөгөөд хөрсний үндсэн шинж чанар, түүнчлэн хөрсний органик бодисын хэмжээ, элементүүдийн биологийн эргэлт болон бусад байгалийн ба антропоген хүчин зүйлээр тодорхойлогддог үзүүлэлтүүдээс хамаардаг10.

Судалгааны зорилго: Сэлэнгэ аймгийн ус, хөрс болон ургамлын селений агууламж, тархалтыг судалж, химийн найрлагатай холбоотой байгаль, орчны эрсдэлт нутгуудыг илрүүлэх явдал юм.

Материал арга зүй. Ундны ус, улаанбуудай, хөрсний Se-ийн тархалтыг үнэлэхийн тулд эхний ээлжинд Сэлэнгэ аймгийн зарим нутаг дэвсгэрийн ундны ус, газар тариалангийн хөрсний зарим микроэлементийн ерөнхий агууламжийн онцлог, мөн улаан буудай дахь тэдгээрийн тархалт химийн элементүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлох.
Судлагдаж буй Сэлэнгэ аймгийн байгаль цаг уурын бүсэд ус, хөрсний үндсэн төрлийг судлах явцад хөрс, түүн дээр ургасан улаан буудайн ургамлын сорьцуудыг цуглуулан авсан. Судалгааны талбай болон дээж авах цэгээр Сэлэнгэ (Ерөө, Цагааннуур), Орхон (Баруунбүрэн, Жавхлант) голуудын хөндийг сонгосон.
Хөрс, ургамлын дээжийг авч, химийн шинжилгээнд бэлтгэх ажлыг агрохимийн шаардлагын дагуу аргачлалаар гүйцэтгэсэн. Судалгааг хийхийн тулд ус, улаанбуудайн болон тухайн улаанбуудайг тариалсан хөрсний дээж цуглуулан, шинжилгээний сорьцуудыг ОХУ-ын Тюмень мужын төв лабораторид шинжилгээнд илгээн шинжлүүлсэн.
 
Усны эх үүсвэрийн шинж чанарыг 2-р хүснэгтэд харуулав.

Ус, хөрс, ургамал дахь селений агууламжийг ОХУ-ын Тюмень муж дахь Холбооны улсын төсвийн байгууллагын "Урал федеральный бүсийн лабораторийн шинжилгээ, техникийн хэмжилтийн төв" салбарын итгэмжлэгдсэн туршилтын лабораторид ETA Agilent AA-240z бүхий атом шингээлтийн спектрофотометрийн багаж ашиглан тодорхойлсон.
Судалгааны мэдээллийн статистикийн боловсруулалтыг SPSS программын SPSS PASW Statistics 18 хувилбар, EPI INFO 2000 программыг ашиглан хийсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтад стьюдентын критерийг ашигласан.
 

Үр дүн ба хэлцэмж

Монгол Улсын өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбартай холбоотой байгаль орчны эрсдэл нь судлаачдын анхааралыг байнга татдаг 36. Ундны усны хомсдол, түүний чанарт онцгой анхаарал хандуулах нь 9 маш чухлаар тавигдаж байна. Энэ ажилд Монгол Улсын ундны усны чанарын судалгааны газар сонголт хийхдээ уул уурхай, хотжилт, усны эх үүсвэр болон байгалийг бохирдуулж болзошгүй эрсдэл зэргийг харгалзсан болно.
Мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гар болон үйлдвэрлэлийн аргаар алтыг ихээр олборлосны улмаас мөнгөн ус, цианидаар усны эх үүсвэр бохирдох өндөр эрсдэлтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Газар доорх усны селений агууламж дахь бүс нутгийн хэлбэлзэл бас чухал юм. Сэлэнгэ аймагт селений агууламж дунджаар 0.31 мкг/л буюу мэдээллээс харахад Сэлэнгэ аймагт 0.17-
0.48 мкг/л байна.
Байгаль орчны төлөв байдалд хяналт тавих, түүнийг хамгаалах арга хэмжээ авахдаа бохирдоогүй хөрсөн дэх микро элементүүдийн агууламж, тархалтыг судлах шаардлагатай байдаг16. Энэ нь бохирдлын зэрэглэлийг үнэлэх, түүнчлэн антропоген нөлөөлөл ихтэй газар нутагт микроэлементүүдийн төлөв байдлыг урьдчилан таамаглахад цаашдын судалгааны эхлэлийн цэг болгон олж авсан өгөгдлийг ашиглах боломжтой болгодог. Нэмж дурдахад, тогтсон зүй тогтол нь хөрсөнд нэмэлт микроэлемент нийлүүлэх тохиолдолд хөрс, ургамлын химийн найрлага дахь өөрчлөлтийг урьдчилан таамаглах боломжийг олгоно. Судалгаанд хамрагдсан хөрсний агрохимийн үндсэн үзүүлэлтүүдийг 3-р хүснэгтэд үзүүлэв.
 
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр нь байгалийн нөхцөлийн хувьд ойт хээрийн бүсэд орших бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгалтай агаарын халуун хүйтний хоног болон улирлын хэлзэлзэл ихтэй. Энэ нь хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй, жилийн хур тунадасны хувиарлалт харилцан адилгүй, агаарын хуурайшилт ихтэй, урт хүйтэн өвөл болдог. Хавар нь богино, хур тунадас багатай харин зун нь харьцангуй удаан үргэлжилдэг онцлогтой. Дээрхи цаг уурын онцлогууд нь газар тариалангийн ургацын өсөлтөд цогц нөлөөллийг тодорхойлдог цаг уурын гол хүчин зүйл юм.
Селен нь бичил элемент учраас дэлхий дэх түүний тархалт маш бага байдаг. Селен нь 40-өөд төрлийн эрдэс бодисуудын бүрэлдэхүүнд ордог тархмал бичил элемент ба энэ элементийн өөрийн ордууд нь ховор бөгөөд голдуу сульфид, уран-ванадий, молибден, фосфорит, хүхрийн ордуудын найрлагад ордог 15-20. Нутаг дэвсгэрийн геохимийн онцлог нь хөрс үүсгэх төрөл бүрийн процесс бүхий хөрсөн дэх селенийн агууламжийн түвшинг тодорхойлдог тул хөрс үүсгэх үйл явц, хөрсний үндсэн найрлага нь хөрсөн дэх селенийн агууламжийг тодорхойлдог болохыг судалгааны үр дүн харуулж байна 15-21.
Хөрсний бүрхэвч дэх селенийн жигд бус тархалт, агууламж нь төрөл бүрийн хөрс, тэдгээрт тохиолддог геохимийн процессуудтай холбоотой юм18-24. Төрөл бүрийн хөрсний бүрхэвч дэх селенийн агууламж 0.01-1.2 мг/кг хооронд хэлбэлздэг.
Селенээр баялаг зарим нутагт хөрсний селений агууламж 10 мг/кг хүрдэг. Ширэгт- подзол хөрс, элсэрхэг хөрс зэрэг олон хөрсөнд селенийн агууламж 0.1 мг/кг-аас ихгүй байна. Шавранцар ба шаварлаг хөрсөнд илүү их концентраци ажиглагдаж байна15-21. Селений агууламж ба хөрсний бүсчлэлд тодорхой хамаарал байдаг17. Сэлэнгэ аймгийн хөрсөн дэх селенийн агууламжийг 4-р хүснэгтэд үзүүлэв.
 
Одоогийн байдлаар зохицуулалтын баримт бичигт хөрсний гадаргууд агуулагдах селений хамгийн дээд зөвшөөрөгдөх концентраци болон мөн ус, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн дэх ойролцоогоор зөвшөөрөгдөх агууламжийн талаархи мэдээлэл байхгүй байна19. Үүнтэй холбогдуулан энэхүү өгүүлэлд сэтгүүлийн өгөгдлийг ашигласан болно16.
Бидний судалгаагаар (үзүүлэлт Клоке А., 1980 он) селенийн хувьд зөвшөөрөгдөх хамгийн дээд концентрациас хэтэрсэн агууламжтай хөрс гараагүй. Үүний зэрэгцээ, бүх судлагдсан хөрсөн дэх селений агууламж дэлхийн хөрсөн дэх кларкаас 0.01 мг / кг давсан үзүүлэлтүүд (Виноградов А.П., 1957) байна18.
Мөн селенийн дундаж агууламж (мг/кг)-д үндэслэн судалгаанд хамрагдсан талбайг Ерөө > Жавхлтант > Цагаан нуур > Баруунбүрэн гэсэн дарааллаар байрлуулж болох юм. Ерөнхийдөө селений агууламж 0.024-0.076 мг/кг хооронд хэлбэлзэж байв. Уулын хүрэн хөрсөн дэх селений агууламж хар хүрэн хөрстэй харьцуулахад дунджаар гурав дахин их байдаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Хөрсөн дэх селенийн агууламжийн түвшинг үнэлэхийн тулд микроэлементийн концентрацийн босго утгыг дараах байдлаар авсан болно: 125 мкг/кг-аас бага - селенийн дуталтай талбай; 125 -175 мкг/кг - дундаж дутал; 175-3000 мкг/кг - хамгийн боломжтой талбай; 3000 мкг/кг-аас дээш- илүүдэлтэй талбай гэж ангилж үзлээ.
Энэ ангиллын дагуу судлагдсан хөрс нь селенийн дутагдалтай байна 16,18,19. Энэ нь хөрс- ургамал-амьтны систем, үүний үр дүнд нутгийн хүн амын биед селен дутагдаж байх нэг шалтгаан байж болох юм. Зарим судлаачид хөрсөн дэх антропоген нөлөөлөл эрчимжиж, үржил шим буурах сөрөг шинж тэмдэг өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөрсөн дэх энэ үржил шим буурах шинж тэмдэг-биогенийн элементүүдийг зайлуулах, органик бодисууд буурах, хөрсний хүчиллэг болон буфержилтийн өөрчлөлт зэрэг нь хөрсөнд микроэлементийн агууламж буурах хандлага ажиглагдаж байгааг тогтоожээ. Үүнтэй холбогдуулан селений агууламж ба хөрсний агрохимийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг үнэлэх шаардлагатай байна.
Төрөл бүрийн хөрсөнд селений тархалтын онцлог нь хөрс үүсгэх өвөрмөц үйл явцаас гадна судалгааны бүс нутгийн геоэкологийн онцлог, түүнчлэн хөрсний физик-химийн шинж чанараас ихээхэн хамааралтай болохыг тайлбарласан.
Зарим эх сурвалжуудад хөрсний ялзмаг болон селенийн хооронд их хамаарал байгааг онцолжээ 18, 19, 21, 22. Бидний судалгаагаар хөрсөн дэх ялзмагийн түвшин 0.29% хүртэл нэмэгдэхэд селенийн агууламж нэмэгдэж, цаашлаад хөрсөн дэх селенийн хэмжээ буурч байгааг харуулж байна. Хөрсний байгаль орчны үнэлгээнд ялзмагийн бууралтын сөрөг хандлага нь бичил элементүүд болон селений түвшин буурах шалтгаан болж байгааг харуулж байна.
Селений үйл ажиллагаанд түүний бусад химийн элементүүдтэй харилцан үйлчлэл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь хөрсний бүрэлдэхүүн хэсгүүдийн урвалын төвүүдийн өрсөлдөөнөөр илэрхийлэгддэг.
Олон судлаачдын судалгаагаар хөрсөн дэх селенийн агууламж ба манганы исэл, селенийн агууламж ба хөрсний рН, гранулометрийн агууламж (найрлагын жин нэмэгдэх тусам селенийн агууламж нэмэгддэг) , селен болон азотын агууламж, фосфор, хүхэр, хөрсөн дэх селенийн хэмжээ болон хар тугалга, селен, мөнгөн усны хооронд эерэг хамаарлуудыг дурьдсан байдаг 17,18,19.
Бидний судалгаагаар тариалангийн хөрсний давхарга дахь селенийн макро болон микроэлементүүдийн хамаарал селен болон ихэнх судлагдсан химийн элементүүдийн (фосфатын ион, нитратын ион, фторын ион, хлоридын ион, болон хром, цайр, хөнгөн цагаан, кальци, кобальт, магни, зэс, хүнцэл, кадми, манганы, никель, мөнгөн усны агууламж) антагонизм байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл    хар хүрэн хөрсөнд эдгээр элементүүдийн агууламж нэмэгдэх тусам селений түвшин буурдаг.
Үүний зэрэгцээ урвуу хамаарал нь ихэвчлэн хүчтэй байдаг ба корреляцийн коэффициент нь 0.5-аас 0.99 хооронд хэлбэлздэг. Хамгийн их сөрөг хамаарал нь мөнгөн ус, никель, манган, зэс, хүнцэл, төмөр, хлоридын ионы түвшний хооронд ажиглагдаж байгаа бөгөөд корреляцийн коэффициент 0.9-ээс давсан байна. Үүнтэй холбогдуулан антропоген бохирдлын улмаас хөрсний хүнд металл, хүнцлийн бохирдол, түүнчлэн хөрсний давсжилт зэрэг нь селений агууламж буурахад нөлөөлдөг.    Бохирдсон хөрс, суурьшлын болон нөлөөлөлд өртсөн газар нутгийн хөрс, түүнчлэн их хэмжээний мелиорант, пестицид хэрэглэдэг агроценозын хөрсөнд селен буурах хандлагыг олж тогтоосон бусад судалгаанууд үүнийг мөн онцолжээ.
Үүний зэрэгцээ хөрсөнд азот, натрийн нэмэлтээр оруулах нь селенийн түвшинг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг болохыг тооцоолсон. Se-N-ийн ижил төстэй эерэг хамаарлыг (зөвхөн нийт төдийгүй нитрат ба аммиакийн хэлбэрээр) Баруун Сибирийн зарим хөрсөнд тэмдэглэв.
Тиймээс хөрсөн дэх микроэлементийн хуримтлалд янз бүрийн хүчин зүйл, түүний дотор химийн найрлага нөлөөлдөг. Гэсэн хэдий ч эдгээр зүй тогтол нь нэмэлт судалгаа, түүний дотор тодорхой төрлийн хөрсний загвар туршилтыг шаарддаг.
Үүний зэрэгцээ хөрсөн дэх ионуудын харилцан хамаарал нь ихэвчлэн хөрсний төрөл, гранулометрийн найрлага, хүчил-суурь, исэлдүүлэх нөхцөл, хөрс шингээх иж бүрдлийн найрлагаас хамаардаг гадны антагонизм эсвэл синергетик шинж чанартай байдаг. Зарим химийн элементүүдийн агуулгад үзүүлэх нөлөөг тайлбарлах нэг шалтгаан өөрөөр хэлбэл бусдын хөдөлгөөн гэдэг нь химийн элементийн илүүдэл нөлөөн дор хөрсний биологийн агууламж, идэвхжил өөрчлөгдөх явдал юм.
Судалгаанд хамрагдсан микроэлементүүдийн хөрсний дээд давхрага дахь тархалтыг бүсчилсэн байдал, хөрсний төрөл, түүний үндсэн шинж чанар - гранулометрийн найрлага, органик бодисын агууламж (ялзмаг), хөрс шингээх иж бүрдэлийн найрлагаар тодорхойлогдоно. Эдгээр бүх харилцан хамаарал нь ургамлын тэжээлийн түвшин, түүний тэнцвэрт байдал, үр дүнд нь хүн, амьтны хэрэглэдэг газар тариалангийн бүтээгдэхүүний хэмжээ, чанарт нөлөө үлдээдэг.
Ургамал дахь селений агууламж нь хөрсний төрөл, рН-ийн хэмжээ, исэлдүүлэх чадвар, цаг уурын нөхцөл байдлаас хамаарна (Постников А. В., Илларионова Э. С., 1991).
Судалгааны талбайн төрөл бүрийн хөрсөн дээр ургадаг улаан буудайн үр тарианд агуулагдах селений агууламжийн ерөнхий мэдээллийг Хүснэгт 5-т үзүүлэв.
 

Ихэнх судалгаанд хөрс, ургамлын нийт селений агууламжийн хооронд ямар ч хамаарал тогтоогдоогүй бөгөөд энэ нь өөр өөр хөрсөн дээр ургасан нэг ургамал дахь бичил элементийн концентрацийн коэффициентийн асар их өөрчлөлтөөр илэрдэг.
Эдгээр баримтууд нь янз бүрийн хөрсөнд селений биологийн хүртээмжтэй байдлыг гэрчилж байгаа бөгөөд ургамлын селений хуримтлалын түвшин ба хөрсөн дэх нийт агууламжийн хоорондын хамаарал байхгүй болохыг тогтоосон бусад судлаачдын мэдээлэлтэй нийцэж байна (Голубкина Н.А., Папазян). Т.Т., 2006).
Үүний зэрэгцээ хөрсөнд дараах хамаарал ажиглагдаж байна
Se ургамалд = -1059x2 + 62,424x - 0,8332,
R² = 0,99
Х- хөрсөнд селений агууламж, мг/кг В.В.Ермаков,  В.В.Ковальский  (1974)
нарын ангиллаар судлагдсан ургамал нь элементийн хуримтлалд хамаарахгүй, ийм ургамал дахь селений ердийн дундаж агууламж 0.1-1.0 мг/кг байдаг. Banuelos G., Schrale G. (1989) нарын судалгааны өгөгдлийн дагуу Se- ийн хамгийн бага агууламж нь 0.05 мг/кг-д ойртдог бөгөөд үүнээс доош микроэлементийн дутал ажиглагдаж байна. Иймээс манай орны биогеохимийн янз бүрийн нөхцөлд ургаж буй ургамлуудын Se-ийн агууламж дутлын зааг руу дөхөж байна.
Ерөнхийдөө микроэлементийн агууламж нь ургацын биологийн шинж чанар, хөрсний нөхцөл, юуны түрүүнд бичил элементийн хөдөлгөөнт хэлбэрийн агууламж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Гэсэн хэдий ч судалж буй элементийн агуулгаас гадна бусад элементүүдийн харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь дотоод болон гадаад антагонизм- синергизмын үйл явцаар илэрхийлэгддэг. Янз бүрийн бүсэд ургадаг ургамлын физиологийн үндсэн зүйлүүдийн хувьд ургамалд микроэлементүүд орох харилцаа холбоо тогтоогдсон бөгөөд энэ нь ургамлын химийн найрлагыг цаашид тодорхойлдог.

Уг бүтээлд (Степанюк В.В., 2003) селенийн тунг нэмэгдүүлэх нь ургамлын элементийн найрлагад үзүүлэх нөлөөг муу судалсан бөгөөд хэвлэлүүдэд энэ асуудлын талаар ихээхэн зөрөлдөөнтэй мэдээллүүд байдаг. Ионуудын харилцан үйлчлэлийн үйл явц нь тэдгээрийн химийн шинж чанар, түүнчлэн ургамлын төрөл зүйл, сортын онцлог, түүний хөгжлийн үе шат, агроэкологийн нөхцөлөөр тодорхойлогддог.
Зарим судалгааны эх сурвалжаас харахад селен ба микроэлементүүдийн хоорондын хамаарал нь голчлон селенийн өндөр түвшинд тэдний хэрэглээг дарангуйлснаар илэрдэг (Каббата-Пендиас А., Пендиас Х., 1989). Эдгээр харилцааны мөн чанар нь ургамлын генетик шинж чанар, бодисын солилцоо, онтогенезийн үйл явц дахь микроэлементүүдийн хэрэгцээ, түүнчлэн элементийн нэвтрэх механизм, хүрээлэн буй орчинд буй түүний концентрациас хамаардаг.
Улаан буудайн үр тарианд агуулагдах селений агууламжийн талаар олж авсан мэдээллүүд нь хөрс-ургамлын системд бага агууламжтай байгаа тул тухайн нутаг дэвсгэрийн селений төлөв байдлыг судалж, агууламжийг оновчтой болгох шаардлагатай байгааг харуулж байна. Түүний түвшинг тохируулах аргуудын нэг нь био баяжуулалт юм, өөрөөр хэлбэл ургамлыг агрохимийн аргаар микроэлементээр баяжуулах асуудал чухал юм.

Дүгнэлт
Судалгаанд хамрагдсан дээж дэх селений агууламж, тархалтыг тухайн нутаг дэвсгэрийн геохимийн онцлог, хөрсний бүрхэвчийн олон янз байдал, тэдгээрт явагдаж буй үйл явц, мөн ус болон хөрсний шинж чанараар тодорхойлдог. Үүнд селений бусад эрдэс, хоол тэжээлд шилжин орох механизм ба эрдэс бордоо хэрэглэснээс таримал тариалангийн шим тэжээлийн хэрэгцээ байнга өөрчлөгдөж байдаг тоон тооцооны судалгаа юм. Үүний зэрэгцээ зөвхөн эрдэс бордоонд шууд нэвтрүүлсэн элементүүд, тухайлбал селенийг төдийгүй ионуудын антагонизм ба синергизмын үзэгдлүүд болон бусад шим тэжээлийн бодисын агуулгад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үзэх шаардлагатай.
Судалгааны үр дүнд тус бүс нутгийн ус, хөрс болон улаанбуудай дахь селенийн агууламж бага байна. Дэлхийн олон бүс нутагт байгаль орчны объектууд дахь селенийн агууламжийн үнэлгээний талаарх цогц судалгаанууд нь селений дутагдлаас урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан арга хэмжээг боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна. Үүнтэй холбогдуулан эдгээр үйл ажиллагааны чиглэлийг ойлгохын тулд бичил элементийн тархалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж, үнэлэх шаардлагатай.
Бидний хийсэн судалгаагаар анх удаа селен микроэлементийн хүрээлэн буй орчны эрсдэлд    чухал    үүрэг    гүйцэтгэдэг полимикроэлементозын бүс нутаг байдгийг тогтоосон. Цаашид хүний биед зайлшгүй шаардлагатай антиоксидант шинж чанар бүхий селений орц, найрлагад онцгой анхаарал хандуулах, Монголын газар нутгийг бүрэн хамруулсан өргөн хүрээний судалгааг мал, ургамал, ус, хөрс, хүн амын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чиглэлээр хөрш орны эрдэмтэдтэй холбоо тогтоож хамтарч ажиллах шаардлагатай байна.

Ном зүй
1.    Авцын А.А. Микроэлементозы человека / А.А. Авцын, А.А. Жаворонков, М.А. Риш, Л.С. Строчкова. – М.: Медицина, 1991. – 496 с.
2.    Волкотруб Л.П. Роль селена в развитии и предупреждении заболеваний (обзор)
       / Л.П. Волкотруб, Т.В. Андропова // Санитарная гигиена. – 2001. –№2. – С.57-61.
3.    Вощенко А.В. Алиментарная селенодефицитная    эндемическая дисталационная кардиомиопатия (кешанская болезнь) /А.В. Вощенко. – Чита, 1998. – 96с.
4.    Барабанщикова Л.Н. Содержание и распределение селена в агроландшафтах Северного Зауралья / Л.Н. Барабанщикова: дисс. канд. биол. наук. – Тюмень, 2013.125 с.
5.    Гмошинский И.В. Микроэлемент селен: роль в процессах жизнедеятельности / И.В. Гмошинский, В.К. Мазо, В.А. Тутельян, С.А. Хотимченко // Экология моря. – 2000. – №54. – С. 5-           19.
6.    Голубкина Н.А. Селен в питании. Растения, животные, человек / Н.А. Голубкина, Т.Т. Папазян. – М: Печатный город, 2006. – 250с.
7.    Гореликова Г.А. Нутрицевтик селен: недостаточность в питании, меры профилактики /Г.А. Гореликова, Л.А. Маюрникова, В.М. Поздняковский // Вопросы питания. – 1997. – №5. –           С.18-21.
8.    Ермаков В.В. Биогеохимия селена и его значение в профилактике эндемических заболеваний человека / В.В. Ермаков // Вестник отделения наук о Земле РАН. – 2004. – №1(22). −          17с.
9.    Ермаков В.В. Биологическое значение селена / В.В. Ермаков, В.В. Ковальский. – М.: Наука, 1974. – 298с.
10.    Синдирева А.В. Оценка селенового статуса территории Омской области / А.В. Синдирева, Н.А. Голубкина // Омский научный вестник. – 2011. №1(104). – С. 192-196.
11.    Clark L.C., Combs G.F., Turnbull B.M. Effects of Selenium Supplementation for Cancer Prevention in Patients with Carcinoma of the Skin. A Randomized Controlled Trial. Nutrional Prevention of Cancer Study Group. Journal of American Medical Association, 1986, 276, 1957-1963.
12.    Zhang J., Taylor E., Bennett K. et al. Assosiation between regional selenium status and reported outcome of COVID-19 cases in China. The American Journal of Clinical Nutrition, 2020, 111            (6), 1297 - 1299.
13.    Combs G.F., Gray W.P. Chemoprevenrive agents: Selenium. Pharmacol.Ther, 1998, 79, 179-192.
14.    Urban T., Jarstrand C. Selenium effects on human neutrophilic granulocyte function in vitro. Immunopharmacol, 1986, 12, 167-172.
15.    Cысо А. И. Закономерности распределения химических элементов в почвообразующих породах и почвах Западной Сибири / А. И. Сысо. –Новосибирск: Изд-во СО РАН, 2007. – 277 с.
16.    Ильин В. Б. Тяжелые металлы в системе почва- растение / В. Б. Ильин. – Новосибирск: Наука, 1991. – 151 с.
17.    Сучков Б. П. Гигиеническое значение селена как микроэлемента: автореф. дис. … д- ра мед. наук / Б. П. Сучков. – Киев, 1980. – 48 с.
18.    Виноградов, А.П. Геохимия редких и рассеянных элементов в почвах / А.П. Виноградов. – М.: Наука, 1957. – 218с.
19.    Иванов, В.В. Экологическая геохимия элементов / В.В. Иванов. – М.: Недра, 1996. – С.240-274.
20.    Капитальчук, М.В. Аккумуляция и миграция    селена    в    компонентах биогеохимической цепи «почва – растения – человек» в условиях Молдавии / М.В. Капитальчук, И.П. Капитальчук, Н.А. Голубкина // Поволжский экологический журнал. – 2011. – №3. – С.323-335.
21.    Синдирева А.В, Критерии и параметры действия микроэлементов в системе почва-растение-животное: дис. … д-ра биол. наук / А.В. Синдирева - Тюмень, 2012. – 462 с.
22.    Синдирева А.В., Красницкий В.М., Ермохин Ю.И. (2011) Региональные особенности содержания кадмия и цинка в почвах Омской области. Плодородие, 47-50.
23.    Майманова Т. М. Селен в основных компонентах ландшафтов Горного Алтая: автореф. дис. … канд. биол. наук / Т. М. Майманова. – Новосибирск. 2003. – 22 с.
24.    Полосина А. В. Селен в почвообразующих породах и почвах Новосибирской области / А. В. Полосина // Сибирской экологически журнал. – 2009. – Т.2 С. 293–297.
25.    Бакулин, В.В. География Тюменской области. Учебное пособие / В.В.Бакулин, В.В. Козин. – Екатеринбург: Сред.-Урал. кн. изд-во, 1996. – 240с.
26.    Орлов Д. С. Биогеохимия / Д. С. Орлов, О. С. Безуглова. – Ростов н/Дону: Феникс, 2000. – 320 с.
27.    Selenium content in Mongolian wheat and livestock meat D. Oyundelger, 1 E. Erdenetsogt,1 J. Batjargal,1 Ch. Nyamragchaa,1 NA. Golubkina Mong Med Sci J. 2014 Sep;169(3):18-25.
28.    E. Erdenetsogt, N A.Golubkina, S M. Nadegkin, B Monhoo& J Batjargal Health Risk Connected Withthe Low Selenium Levelsin Foodstuffs of Mongolia//Environment and Natural Resources Research; Vol. 4, No. 3; 2014.
29.    Golubkina, N. A., & Monhoo, B. (2013). Relationship between meat selenium content and the Mongolians selenium status. Trace Elements in Medicine, 14, 22-27.
30.    Тармаева И.Ю, Эрдэнэцогт Эрдэнээ, Голубкина Н.А Оценка нутриентной обеспеченности    селеном    населения Монголии//Вопросы питания-2016-№5—С.68-87.
31.    Э.Эрденецогт, И.Ю.Тармаева, Н.Боло рмаа, Б.Цэрэнлхам,    Э.Жаргал, Д. Батжаргал, Н.А.Голубкина Показатели селенового статуса Монголии//Микроэлементы в медицине-2015-.16- Т№1-С.11-14.
32.    Golubkina N, Sheshnitsan S, Kapitalchuk M, Erdenotsogt E Variation of Chemical element composition of bee and beekeeping products in different taxons of the biosphere//Ecological Indicators-2016-66-452-457.
33.    Шешницан С.С., Голубкина Н.А., Капитальчук М.В., Эрденээ Эрденэцогт Продукты пчеловодства    в    экологическом мониторинге// IX Биогеохимическая    школа, Барнаул, август,2015.
34.    Nadezhda Golubkina, Erdene Erdenetsogt, Inna Tarmaeva. Selenium and drinking water quality indicators in Mongolia -Environmental Science and Pollution Research October 2018, Volume 25, Issue 28, pp 28619–28627
 


Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн:АШУ-ны доктор, МАУА-ийн гишүүн, профессор,
Н.Сайжаа

Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.03.28 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.17 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

128

2023-12-14

он