• 2023-12-14 04:22:45

Монгол улсын олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, хүртээмжийн байдалд хийсэн судалгааны дүнгээс

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Монгол улсын олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, хүртээмжийн байдалд хийсэн судалгааны дүнгээс

Үндэслэл
5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр үнэ төлбөргүй хангах арга хэмжээг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд Эрүүл мэндийн Сайдын 2020 оны А/490 тоот тушаалаар хүүхэд, эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр (ОНБТБ) хангах зааврыг шинэчлэн баталсан2. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг төмөр дутлаас сэргийлэх, улмаар цус багадалтын тархалтыг бууруулах хэрэгцээ, шаардлагад тулгуурласан болно.
5 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа цус багадалт, төмөр дутал, А, Д аминдэм дутлыг бууруулах зорилгоор хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг ОНБТБ-ээр хангах асуудлыг “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгасан боловч сүүлийн жилүүдэд санхүүжилтийн дутмаг байдлаас шалтгаалан хангалтын үйл ажиллагаа тасалдсан1.
Сангийн Сайд, Эрүүлмэндийн Сайдын 2019 оны 12 сарын 9-ний өдрийн 254/А–562 тоот хамтарсан тушаалаар ОНБТБ-ийг худалдан авах зардлыг Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын нэг иргэнээр тооцсон суурь төсөвт суулгаж, гүйцэтгэлийн шалгуурт ОНБТБ-ээр хангасан эмэгтэйчүүдийн тоог тусгасан байдаг. ОНБТБ-ын худалдан авах зардлын санхүүжилтийг тухайн үйлчилгээ үзүүлэгч нэгжийн төсөвт шийдвэрлэж өгснөөр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд худалдан авах үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Энэхүү тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх зорилгоор хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийн ОНБТБ-ийн хүртээмжийн байдалд тус судалгааг хийж гүйцэтгэсэн болно.

Судалгааны зорилго
Сум, өрхийн эрүүл мэндийн төвд тараагдаж буй хүүхэд болон жирэмсний ОНБТБ-ийн хангамж, хүртээмжийн байдлыг судлан тогтоох

Зорилт
1.    Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нэгж дэх ОНБТБ-ийн хүртээмжийг тодорхойлох
2.    ОНБТБ-ийн хүртээмж ба хэрэглээнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах
3.    ОНБТБ-ийн хангамжийн тогтолцоог үнэлэх

Үр дүн

Судалгааны хүн ам зүй
Хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийн ОНБТБ- ийн хүртээмжийн судалгаанд нийт 79 эрүүл мэндийн байгууллага хамрагдсаны 74.7% сумын эрүүл мэндийн төв, 25.3% (20) нь өрхийн эрүүл мэндийн төв байна.
Тус судалгаанд эрүүл мэндийн байгууллагын дарга 19 (24.1%), их эмч 17 (21.5%), эх баригч, бага эмч, сувилагч 37 (46.8%), дүн бүртгэгч, вакцинатор 6 хүн хамрагдаж, тэднээс хүүхэд болон жирэмсэн хөхүүл эхийн ОНБТБ-ийн хүртээмж, хэрэглээний талаар мэдээлэл цуглуулсан.
Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилласан байдлыг авч үзэхэд 57% нь 4 болон түүнээс дээш жил, 12.7% (10 ЭМА) 3 жил, 19% (15 ЭМА) 2 жил ажилласан бол нэг жил ажиллаж байгаа 9 ЭМА байна.
ОНБТБ-ийн хэрэглээний талаар асуулга судалгаанд 654 эмэгтэй хамрагдсаны 26.3% нь хотын, 73.7% нь хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд байв.

I.    ОНБТБ-ийн худалдан авалт, хангамж

Хүүхэд болон жирэмсэн хөхүүл эхийн ОНБТБ-ийн худалдан авалт, хангамж, хүртээмж, хэрэглээний талаар тухайн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтантай ярилцаж, 2022 оныг хүртэл тус ОНБТБ-ийн захиалга хэрхэн хийгдсэн талаар тодруулсан (Хүснэгт 1).
 
Хүснэгт 1-ээс харахад хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийн ОНБТБ-ийн худалдан авалт жил ирэх тусам буурч байна.
Судалгааны явцад хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийн ОНБТБ-ийн худалдан авалтын талаар ЭМТ-ийн (тендерийн материал), түгээлтийн дэвтэр, захиалга хийсэн мэдээлэл зэрэг бичиг баримтын мэдээлэл нь судалгаанд хамрагдсан байгууллагын 36.7%-д хангалттай
 
байсан бол 63.3% танилцах боломж олгоогүй байна.
Энэхүү бэлдмэлийн худалдан авалт хангалтгүй байгаа шалтгаан, хүчин зүйлийг тодруулахад 34.2% ач холбогдлыг сайн мэдэхгүй, 22.8% өмнөх оны үлдэгдэлтэй гэсэн шалтгаанаар тендер зарлаагүй, худалдан авалт хийгдээгүй байна (Зураг 1).
 
Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд ОНБТБ-ийн худалдан авалт, түгээлт, хэрэглээг дэмжих мэдээлэл, зөвлөгөө, сургалт зохион байгуулах талаар тодруулахад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 51.9% гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө энэ талаар тусгасан гэж хариулсан байна.
 
II.    Хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн ОНБТБ-ийн нөөц, хангамж, хүртээмжийн байдал
Судалгаанд хамрагдсан сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхэд тараах ОНБТБ-ийн нөөц болон тараагдаж буй талаар асуухад 36.7% аль нэг нь байгаа, 19% хүүхэд, жирэмсний бэлдмэл хоёулаа нөөцтэй байгааг тогтоосон байна. Хүүхэд, жирэмсний ОНБТБ аль нь ч байхгүй гэж хариулсан сум, өрхийн ЭМТ-ийн эзлэх хувь 44.3 байна (Зураг 2).

Хүүхэд, жирэмсний ОНБТБ-ийн аль нь ч байхгүй гэж хариулсны тал хувь нь хотын өрхийн эрүүл мэндийн төвүүд байна.

2019 оноос эхлэн ОНБТБ-ын худалдан авах зардлын санхүүжилтийг тухайн үйлчилгээ үзүүлэгч нэгжийн (ҮҮН) төсөвт шийдвэрлэж өгснөөр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд худалдан авах үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн ЭМ-ийн Сайдын 2020 оны А/490 тоот тушаал болох “Аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэх заавар” нь хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийн
 
ОНБТБ-ийг хэрэглэх заавар, тайлан мэдээ гаргах маягт, хяналт үнэлгээ хийх зааварчилгааг дэлгэрэнгүй тусгасан байдаг2.
Судалгаанд хамрагдсан ҮҮН нь хүүхэд болон жирэмсний ОНБТБ-ийг 2019 оноос эхлэн захиалан түгээж байгаа 50 (63.3%), 2020 оноос 17
(21.5%), 2021 оноос 2, 2022 оноос эхэлсэн 1 байгууллага, мэдэхгүй гэж хариулсан 9 (11.4%) байгууллага байна.
Энэхүү хариулсан байдлаас харахад судалгаанд хамрагдсан дийлэнх хувь нь 2019 оноос эхлэн захиалгаа хийж эхэлсэн байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2-оос харахад, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг ОНБТБ-ээр тасралтгүй хангаж байгаа үзүүлэлт хүүхдэд 63.9%, жирэмсэн эмэгтэйчүүдэд 53.5%- тай байна.
Хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийг ОНБТБ-ээр тасралтгүй хангаж чадахгүй байгаа шалтгаан, хүчин зүйлийг тодруулахад дийлэнх байгууллага 2020-2021 онд Ковид-19 цар тахалтай холбоотой ханган нийлүүлэх байгууллагаас шалтгаалсан гэж үзэж байгаа бол ихэнх ЭМА-нууд энэ талаар мэдээлэл муутай байна (Хүснэгт 3).
 
Тухайн ҮҮН нь судалгааны үеэр ОНБТБ байгаа эсэхийг тодруулахад хүүхдийн 53.4%, жирэмсэн хөхүүл эхийн 45.8% тасарсан буюу байхгүй байсан байна. Судлаач өөрийн биеэр ОНБТБ-ийг байгаа эсэхийг шалгаж үзэхэд судалгаанд хамрагдсан ЭМТ- үүдийн тал хувьд нь хүүхдийн ОНБТБ, 38%-д жирэмсний ОНБТБ-ийн нөөц байсан (Хүснэгт 4).
 
Хүснэгт 4-өөс харахад хүүхэд болон жирэмсний ОНБТБ-ийн хангамж хангалтгүй байгаа нь харагдаж байна.

III.    ОНБТБ-ийн хангамжийн тогтолцоо
Хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийн ОНБТБ- ийн захиалга хийх, худалдан авах, хангамж, нөөцийн зэрэг асуудлыг сум, өрхийн ЭМТ-үүд тасралтгүй явуулахаар зохион байгуулдаг.
ОНБТБ-ийн захиалга хийх, хангамжийн асуудлыг 40.8%        их эмч, 23.7    хувь сувилагч, эмийн мэргэжилтэн 18.4% хариуцан ажилладаг байна. Эрүүл мэндийн төвүүд ОНБТБ-ийн захиалга хийхдээ хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн тоог    үндэслэж    38.2%,        хэрэгцээг    үндэслэж, томьёогоор 36.8%, төсөвт тохируулж 11.8% тооцдог гэсэн хариулт өгсөн.
Судалгаанд хамрагдсан байгууллагын талаас илүү хувь нь ОНБТБ-ийн захиалгыг жилдээ нэг удаа хийдэг байна. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 70% нь ОНБТБ-ийг эм хэрэгслэлтэй хамт болон эмийн шүүгээнд хадгалдаг бол 12% агуулахад, 18.7% зориулалтын хадгалах газар байхгүй гэсэн хариулт өгчээ.

ОНБТБ-ийн талаарх сургалтын талаар
47 эрүүл мэндийн төв буюу 68.1% ОНБТБ-ийг хэрэглэх заавар, ач холбогдлын талаар сургалт хийсэн гэж хариулсан бол 31 эрүүл мэндийн төв буюу 31.9% сургалт хийгээгүй буюу мэдэхгүй гэж хариулжээ. Сургалтыг 2021 онд 24% (19), 2022 онд 40.5% (32) хувь нь хийсэн байна.

ОНБТБ-ийн хангамж, хэрэглээний хяналт үнэлгээний талаар
ОНБТБ-ийн хангамж, хэрэглээнд хяналт үнэлгээ хийх талаар ЭМС-ын 2018 оны 490-р тушаалд заасан байдаг. Сүүлийн нэг жилд хүүхэд, жирэмсний ОНБТБ-ын хангамж, хэрэглээнд хяналт үнэлгээг хэрхэн хийсэн талаар тодруулахад 69.6% буюу (55) нь байгууллага эрхлэгч, дарга хяналт тавьдаг гэж хариулжээ ( Хүснэгт 5).
 

“Аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэх заавар”-ын
1.1.3 заалтад “Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хүүхэд бүрийн ОНБТБ-ийн хэрэглээ (бэлдмэлийн хэрэглээ, зааврыг мөрдөж буй эсэхэд)-нд сар бүр хяналт тавина”, 1.2.6 заалтад Жирэмсний хяналтын эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн ОНБТБ- ийн хэрэглээ (бэлдмэлийн хэрэглээ, зааврыг мөрдөж буй эсэхэд)-нд сар бүр хяналт тавина” хэмээн тусгасан байдаг2.
 
Хүснэгт 5-аас харахад сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ОНБТБ-д тавих хяналт үнэлгээг зөвхөн дарга хийдэг нь хангалтгүй харагдаж байна. Судалгаанд хамрагдсан нийт 79 байгууллагаас сүүлийн нэг жилийн хугацаанд ОНБТБ-ийн хангамж, хэрэглээнд хяналт, үнэлгээг ямар байгууллагаас хийсэн талаар тодруулахад 44.3%
(35) нь аймаг, дүүргийн эрүүл мэндийн газраас хяналт үнэлгээ хийдэг гэж хариулжээ (Зураг 3).
 
Тухайн судалгаанд хамрагдсан сум, өрхийн ЭМТ- ийн дотоод журамд аминдэм, эрдсийн бэлдмэлийн хангамж, хэрэглээнд хяналт, үнэлгээ хийх талаар тусгагдсан байдгийг асуухад “Тийм” гэж хариулсан 46.8% (37), “Үгүй” гэж хариулсан 45.6% (36) байв.

Дүгнэлт
1.    Хүүхэд болон жирэмсэн хөхүүл эхийн ОНБТБ-ийн худалдан авалт, хангамж, хүртээмж, хэрэглээ нь 2019-2020 онд харьцангуй эрчимтэй явагдаж байсан бол 2022 оноос эрс буурсан байна. Тухайлбал, худалдан авалт хийсэн байдал нь 2020 онд 45.6%, 2021 онд
56.9%, 2022 онд 20.3% болж буурсан байна.
2.    ОНБТБ–ийн захиалга хийх, худалдан авах үйл ажиллагаа нь 2019 оноос эхлэн анх удаа хийгдсэн ч өнөөг хүртэл энэ чиглэлээр ЭМА-уудын мэдлэг дутмаг (34.2%) байгаа бөгөөд “Ковид-19” цар тахлын үетэй давхцсан (38.7%) зэрэг шалтгаанууд нь ОНБТБ-ийн хүртээмж ба хэрэглээнд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.
3.    Сум, өрхийн ЭМТ-үүдэд ОНБТБ-ийн хангамжийн байдал нь хүүхдийн 63.9%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 53.5%-г тасралтгүй хангаж байгаа ч хүртээмж хангалтгүй байгаа бөгөөд үлдсэн хувьд хүүхэд болон жирэмсний ОНБТБ тасарсан байдалтай байна.

Ном зүй
1.    Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал-Үндэсний V судалгааны тайлан- 2017
2.    ЭМС-ын А/490 тоот тушаал “Аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэх заавар”
 

Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор, Д.Дэлгэрмаа

Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.04.15 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.12 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

172

2023-12-14

он