• 2023-12-15 03:31:22

Архи, архи төст спиртүүдийн хордлого, хүндрэлүүд

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Архи, архи төст спиртүүдийн хордлого, хүндрэлүүд

Архины хордлогод спирт ба түүнтэй төст бодисууд, тэдгээрийн метаболитуудаар хордсон тохиолдлыг авч үзнэ. Хүний биеийн эрхтнүүдээс элэг нь архи спиртийн төрлийн бодисуудыг хүлээн авч, саармагжуулах, хоргүйжүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Архийг их хэмжээгээр богино хугацаанд уухад цусны этилийн спиртийн хэмжээ уусан хэмжээгээр өндөр байна. Харин элэг зөвхөн 12 мг этилийн спиртийг л саармагжуулах чадвартай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судаалгаагаар жилд 3 сая хүн архи, согтууруулах ундааны хор хөнөөлийн улмаас нас барж байгаа буюу нийт нас баралтын 5.3%-ийг эзэлж байгааг дурджээ. Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээ нь 200 гаруй өвчин, осол, гэмтлийн үндсэн суурь шалтгаан болдог байна.
Монгол Улсад 2021 онд бүртгэгдсэн нийт хордлогын шалтгаань өвчлөлийн 84%-ийг архи, спиртийн төрлийн бодисын хордлого эзэлж байгаа бол осол, гэмтлийн шалтгаант нас баралтын 51%-ийг архины хордлогын шалгаант нас баралт эзэлж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик үзүүлэлтээр 2020-2021 оны эхний 6 сарын байдлаар сард дунджаар 196, хамгийн багадаа 44, хамгийн ихдээ 228 хүн архи, согтууруулах ундаа, спиртийн хордлогод өртөж байна. Архи, согтууруулах ундаа, спиртийн төрлийн бодисын шалтгаант өвчлөлийг насны бүлгээр авч үзэхэд 2020 онд 40-45 насныхан хамгийн их хувийг эзэлж байсан бол 2021 онд 35-40 насныхан түлхүү өвчилсөн байгаа нь хордлогын нас залуужих хандлагатайг харуулж байна.
Хордлогод өртсөн иргэдийг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 6.4 дахин их өртөж байгаа нь статистик ач холбогдолтой байна.
Архины хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 87%-д нь сэтгэцийн ба зан төрхийн эмгэг өөрчлөлт, 13%-д нь согтууруулах ундааны цочмог хордуулах нөлөө илэрсэн байна.

Спиртийн хордлогын эмгэг жам, хордлогын явц: Спиртийн төрлийн уусмалыг хүмүүс ихэвчлэн амаар хэрэглэдэг. Цөөн тохиолдолд зарим техникийн төрлийн спиртийг (изопропил) мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол бий. Бүх төрлийн спиртүүд амаар орж ходоод, нарийн гэдэсний дээд хэсгээр шимэгдэн цусанд харьцангуй жигд тархдаг.1-4.

Этилийн спиртийн хордлогын эмгэг жам, хордлогын явц: Этанолын 20% нь ходоодонд, 80% нь нарийн гэдсэнд шимэгдэн цусанд орж ресорбци, элиминаци гэсэн 2 шат дамжина. Цусанд 5 минутын дараа этилийн спирт уусч 1-2 цагийн дараа хамгийн өндөр хэмжээнд хүрнэ. Этилийн спиртийн цусанд байх найрлага тун (г/л) нь уусан спиртийн тунтай (мл/кг) ойролцоо байдаг. Этанолын 90% шимэгдэх үеэс элиминацийн үе эхлэнэ. Этилийн спиртийн элиминаци нь 90% нь элгэнд алкогольдегидрогеназа    ферментийн оролцоотойгоор СО2, Н2О болж задарна. Үлдсэн 10% нь уушги, бөөрөөр дамжиж хувирахгүй хэвээр 7-12 цагийн дараа ялгарна. Иймээс цуснаас шээсэнд илүү удаан хадгалагддаг. Цусан хангамж ихтэй тархи, зүрх, бөөр зэрэг эрхтэнүүдэд хэдхэн минутын дараа цусанд байх тунтай адил найрлагатайгаар бий болно. Энэ нь ходоодны шимэгдэлтийн явцад нөлөөлөх, ходоод хоолтой байх, хоол боловсруулах эрхтэний өвчнүүд зэрэг нь нөлөөлдөг1.
Этилийн спиртийн хүчиллэг метаболитууд нь шүлтлэг орчинтой шээсээр илүү сайн ялгардаг2. Элгэнд этанолын биотрансформаци нь бөөрөөр ялгарах чадвартай бүтээгдэхүүн болж ялгарал хэлбэртэй явагдана8. Энэ нь элгэнд 3 үе шатаар задардаг буюу    этилийн спирт    цуу хүчлийн альдегид болж исэлдэх, цуу хүчлийн альдегид цууны хүчил хүртэл задрах, ус ба нүүрс хүчлийн хий болох    зэрэг болно. Этилийн спиртийн метаболизм        цагт    90-120    мг/кг        хурдтайгаар явагдана8.
Архины цочмог хордлого нь этилийн спиртийн 12%-ийн найрлагатай уусмал хэрэглэсэн үед үүсдэг. Спиртийн үхлийн дундаж тун 1 кг биеийн жинд 9% (4-12%), ноогдох (700-1000мл), архины хордлогын ком 3г/л аас дээш, үхэл 5-6г/л1,2,8. Архины мансууруулах нөлөө нь дараах хүчин зүйлээс хамаарна. Үүнд: ресорбцийн хурд, явцын хурд, цусан дахь тун

Архинд үзүүлэх бие махбодийн мэдрэг чанар, физиологийн онцлог: Хүчиллэг хуримтлал ба түүний биотрансформацын улмаас бий болох хүчиллэг метаболизм (цуу хүчлийн альдегид, цууны хүчил)1,8.
Архины хордлогын эмгэг жамд тархины үйл ажиллагааны өөрчлөлтийн зэрэгцээ амьсгалын тогтолцооны хямралууд чухал үүрэгтэй. Үүний үр нөлөөгөөр үүссэн гипокси нь тархины хямрал, гомеостазын (хүчил шүлтийн тэнцвэр, ус давсны солилцоо, завсрын солилцоо г.м) хямрал, ялангуяа архаг архины хэрэглээтэй хүмүүсийн хувьд цочмог хордлогын үед үүсэх гипогликеми гаралтай шалтгаан улам хүндрүүлнэ8.
Гемодинамикийн хямралаас үүдэлтэй ацидоз, гипотерми, гиперкоагуляци нь судасны тонус буурах,    гиповолеми,    микроциркуляци, адреноэргийн ачаалалтай кардиотоксик хордлого, зүрхний булчингийн дистрофи, хэм алдагдал зэрэг шинж тэмдгүүд гарна.
Ком, амьсгалын хямрал, булчингийн гипертонус, зүрх судасны хямрал (гипотензи, брадикарди) зэрэг нь этилийн спиртийн хор нөлөө, даарах осгох зэргээр улам хүндэрдэг (хөрөх, даарах шинж +10-+120С аас эхэлж болно)8,9.
Архины хордлогын үед төв мэдрэлийн тогтолцооны гэмтэлд нөлөөлж болзошгүй соматик эрхтэний талаас шалтгаалах дараах эрсдэлүүд гарч болно.Үүнд: Алкоголдегирогеназа ферментийн элгэн дэх нийлэгжилтийн дутмагшил, алкалоз, архийг ходоод хоосон үед хэрэглэх, элэг болон бүдүүн нарийн гэдэс зэрэг архины метаболитуудыг задалдаг эрхтэнүүдийн архаг өвчнүүд, метранидазол зэрэг антобус үйлчлэлтэй эм хэрэглэсэн үед архи уух, хуурамч, хортой архи уух зэрэг болно.

Дээд спиртүүдийн хордлогын эмгэг жам, хордлогын явц:
Дээд спиртүүдийн хорт чанар нь этилийн спиртээс 1.5-3 дахин өндөр байдаг. Совсны тосыг эдгээртэй харьцуулахад дунд түвшний хортой гэж үздэг10. Дээд спиртүүд нь этанолтой адил согтууруулах үйлчилгээтэй. Тэдгээр нь хүний биед алкогольдегидрогеназа, этанол-исэлдэгч микросомын    тогтолцоо    ба альдегиддегидрогеназа        ферментүүдийн оролцоотойгоор альдегидүүд болон хүчлүүд болон задрана. 5
Изопропилийн (пропилийн) спирт: Пропилийн спирт нь пропионы болон сүүний хүчил болж задардаг. Изопропилийн спиртийн метаболит болох ацетоны тунгийн 30-50% нь СО2, Н2О болж задардаг ба энэ задрал маш удаан явагддаг онцлогтой. Изопропилийн спиртийн 82% нь ходоод гэдэсний замд эхний 20 минутад шимэгдэж, 2 цагийн дараа шимэгдэлт дуусна. Ууснаас 15 минутын дараа цусанд ацетонеми үүснэ. Изопропилийн спирт бөөрөөр ялгарах бөгөөд ацетон хүний биед удаан хадгалагдан үлдэх боломжтой5,10. Изопропилийн спиртийн үхлийн тун насанд хүрэгчдэд цусанд 240 мл, пропилийн спиртийн хэмжээ 150 мг хүрэх үед ком үүснэ5,10.
Бутилийн спирт: 1-бутилийн спиртээр амьсгалах үед 55% нь хүний биед нэвтрэх боловч 1 цагийн дараа буурч арилна. 2-бутанолын 77% нь уушгинд хуримтлагдаж бутилийн спирт болж энэ хэлбэрээр амьсгалаар ялгарч гардаг8,10. Амаар уусан тохиолдолд бутилийн спирт хурдан шимэгдэж 1-2 цагийн дараа цуснаас гадагшилж арилна. Ихэвчлэн элэг, цусанд хуримтлагдан бутилийн спирт, бутаны ба цууны хүчил болон исэлдэнэ. 83.9% нь амьсгалаар, 4-5% нь шээсээр, 1% нь өтгөнөөр ялгарна8,10. Бутилийн спиртийн уур нүд болон амьсгалын дээд замыг цочроох үйлчлэлтэй бөгөөд арьсанд үйлчилсэн тохиолдолд дерматит, намирс үүсгэнэ. Бутилийн спирт мансууруулах үйлчилгээтэй бөгөөд төв мэдрэлийн тогтолцоо, ялангуяа тархины холтослогийн доод бүтцүүдийг гэмтээдэг8,10 . Бутилийн спиртийн үхлийн тун нь 30-250 мл байж болно. Бага тунгаар тархинд цус харвах, харааны мэдрэл гэмтээх (нүдний угийн өөрчлөлт, харах талбай багасах, харааны мэдрэлийн хатингаршил, сохрох) үйлчлэлтэй8,10.
Амилийн спирт: Ууж хэрэглэснээс хэдэн цагийн дараа (химийн изомерийн хэлбэрээс хамаарч 4- 50 цаг) цусанд бий болох бөгөөд задралын бүтээгдэхүүн нь альдегид, кетон юм. Биеэс уушги, бөөрөөр ялгарна10. Амилийн спирт мансууруулах бодист хамаарах бөгөөд хүчтэй хэсэг газрыг цочроогч бодис юм. Хордлогын үед мэдрэлийн тогтолцооны гэмтэл үүсгэж, тархины багана хэсгийн амьдралын чухал төвүүдийн саажилт үүсгэнэ8,10 .

Архи, архи төст бодисын хордлогын эмнэл зүйн шинжүүд: Этанол болон дээд спиртүүдийн хордлогын үед бодисын нэр төрөл, хүний физиологийн бодьгал онцлог дагалдах өвчин, амьдралын хэв шинж зэрэг олон шалтгаанаас илрэх шинж, эмнэл зүйн явц эрс өөр байдаг.

Этилтийн спиртийн хордлогын эмнэл зүйн шинжүүд: Этилтийн спиртийн тун 1%0 (1г/л, 100мг%) үед цочмог хордлогын шинжүүд илэрч эхэлдэг. Ком хордлогын токсиген шатанд - ком болон мэдрэлийн бусад неврологийн хямрал, гадаад амьсгалын замын хямрал, зүрх судасны тогтолцооны хямрал үүснэ.
Самотоген шатанд сэтгэц мэдрэлийн өөрчлөлт, амьсгалын дээд замын үрэвсэл, миореналь хам шинж, абститнент хам шинж давамгайлна4.
Токсиген шатанд: өвчтөний биеийн байдал комын зэргээс болон хүндрэлийн илэрлээс шалтгаална. Үүнд: 1. Өнгөц комын шат (хүндэрсэн, хүндрээгүй) - Ухаан алдах, орчинтой харьцаагүй болох, нүдний эвэрлэг, хүүхэн харааны рефлекс буурах, өвдөлт мэдрэг сулрах нь гол шинжүүд бөгөөд булчингийн тонус ба шөрмөсний рефлекс сулрах, нүдний алимны шинжүүд (хүүхэн хараа томорч жижигрэх- Вестефаль-Бунке хам шинж, нүдний алим хөвөх, анизокари) зэрэг нь тогтвортой бус илэрнэ. Булчингийн чангарал нь зажлуурын булчинд тод илрэх бөгөөд менингиаль шинжүүд, цээж, хүзүүний булчингийн жирвэгнэн таталдах (миофибриляци) зэргээр илэрч болно. Хүүхэн харааны урвалд миоз давамгайлна. Өнгөц комын үед өвдөлт мэдрэх үед хүүхэн хараа өргөсөх, нүүрний инээдийн булчин агших, гараа хамгаалах хөдөлгөөн хийх чадвар хадгалагдана. Энэ үед биед байх этанолын агууламж архи хэрэглэдэг дадал, элэгний үйл ажиллагааны онцлог зэргээс шалтгаалан өргөн хэлбэлзэлтэй (цусанд2-6г/л, шээсэнд 2,5-8,0г/л) байж болно4.
2.    Гүн комын шат (хүндэрсэн, хүндрээгүй) - Төв мэдрэлийн тогтолцооны дарангуйлагдал үргэлжилж рефлексийн бүхий л үйл эрс буурч, өвдөлт мэдэхгүй арилж, эвэрлэгийн, хүүхэн харааны, шөрмөсний рефлексүүд эрс суларч, булчингийн атони үүснэ. Арьс цонхийж эсвэл хөхрөн хүрэнтэж, хөлс асгарах, бие хөхрөх (35- 360С) шинжүүд илрэнэ.
Энэ үед амьсгалын бүтэлт, бөглөрөлтийн болон төвийн ба холимог гаралтай доголдол үүснэ. Амьсгалын дутмагшил нь зүрх судасны тогтолцооны хямрал-тахикарди, зүрхний цохилт бүдэгрэх, микроциркуляци алдагдах, цусны даралт буурах, коллапст орох хүртэл хүндрэлд хүргэнэ. Шээсэн дэх этанолын агууламж энэ үед 3.0-8,5 г/л хүртэл хэлбэлзэлтэй байна2.4.

Дээд спиртүүдийн хордлогын эмнэл зүйн шинжүүд:
Пропил, бутил, амилийн спиртийн хордлого нь Этилтийн спиртийн согтолттой ижил шинжээр илэрдэг. Шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн минутаас хэдэн цаг байж болно. Удаан 5-6 цагийн дараа илрэх тохиолдол нь элэг, бөөрний гэмтэл дагуулах эрсдэлтэй. 2-пропанолыг 20г ууснаас 30-40 мин дараа эрт үеийн шинжүүд болох ходоод өвдөх, огих бөөлжих, гүйлгэх, тайван бус эсвэл нойрмог болох, таталт өгөх, ацетон үнэртэх, зүрх дэлсэх, шөрмөсний рефлекс сулрах, хэл яриа ээдрэх, хэлгүй болох, хүүхэн хараа өргөсөх, нистагм, энцефалопати, ухаан алдах, ком, биеийн халуун нэмэгдэх, бөөрний ажиллагаа хямрах, цус багадалт илрэнэ1,10. Төв мэдрэлийн үйл ажиллагаа 30 мин-1.5 цагийн дараа дарангуйлагдаж, цусанд изопропилийн спиртийн тун 15 г/л болох үед комын байдал үүсч үхэлд хүргэж болно.
 
Хүндрэл Эмнэл зүйн практикт хүндэрсэн ба хүндрээгүй хэлбэрүүд, түүний өнгөц ба гүн комын шат гэж ялгадаг. Иймээс хорын тун найрлага ба суурь өвчин, дагалдах онош, хүндрэл зэргийг өвчний түүхэнд тусгах шаардлагатай.
Амьсгалын замын хямрал: амьсгалын дээд зам бөглөрөх, бөөлжист бүтэх, хэл унах, бронхореи, гиперсаливаци, ларингобронхоспазм нь гадаад амьсгалын хямралын гол шалтгаан болдог. Эдгээр нь амьсгал түргэсэх, амьсгал доголдох замбараагүй болох, хөхрөх, гүрээний вен өргөсөх, том бронхууд дээр том бөмбөлөгт хэржигнүүр сонсогдох зэргээр илэрнэ.
Ходоодны хүчиллэг агууламжтай зүйл амьсгалын замд орвол бүтэлтийн пневмонит (Мендельсоны пульмонит) үүсч болно. Энэ хам шинж нь богино хугацаанд хэдэн үе дамжин (ларинго- бронхообструкцийн) шинж тэмдэггүй буюу балархай үе, уушигний цочмог хямралын (ARDS) илэрдэг.
Соматоген шатанд ялангуяа комын дараах үед уушгины түгмэл хатгаа, атлектаз үргэлжлэх ба энэ нь уушгины доод хэсгүүдэд байрлалтай байна1,2,11.
Зүрх судасны өөрчлөлт: Архины комын үеийн зүрх судасны тогтолцооны өөрчлөлт нь өвөрмөц бус голчлон комын зэргээр тодорхойлогдоно (тахикарди)2,3. Өнгөц комын үед эхлээд даралт ихсэх, дараа нь буурах хандлагатай. Хүнд хэлбэрийн комын үед даралт шууд эрс буурч коллапс үүснэ. Зүрхний дутмагшил нь түүний нөхөн тэнцвэржүүлэх хүчин чадлаас давсан, миокардидистрофийн өөрчлөлттэй хавсарсан зүүн ховдлын дутагдал хэлбэрээр илэрдэг4.5. Цусны гематокрит, бүлэгнэлтийн гиперкоагуляци нь ацидоз болон гипотермитэй хавсран цусны реологи чанар микроциркуляцийн хямралд хүргэнэ (цонхийх, арьс гантиг шиг болох, акроцианоз, нүдний судас тодрох г.м) 3.4.
Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт (ST түвшин доошлох, T шүд урвуу харах, экстрасистоли) нь гүн комын үед ажиглагдах бөгөөд сайжралын хэмжээгээр эргэн хэвийн болох бөгөөд гомеостазын хямралтай холбоотой1,2,3.
Гомеостазын хямрал: Хордлогын токсиген үед гоместазын хямрал нь ус-давсны солилцоо (гипо- нормотоник дегидратаци) ба хүчил шүлтийн тэнцвэр өөрчлөлтөөр илэрнэ. Ялангуяа дээд спиртүүдийн хордлогын үед ацидоз үүснэ. Метаболит ацидоз нь эхэн үедээ амьсгалын алкалозоор тэнцвэржих боловч хүндэрсэн үед хавсарсан декомпенсаци болсон ацидоз болж үргэлжлэнэ 1,4.
Хожуу үеийн хүндрэл: Самотоген шатанд үүсэх ба голдуу мэдрэл-сэтгэхгүйн түвшинд илэрнэ8,9. Комоос гарах үед рефлексүүд сэргэж булчингийн тонус хэвийн болох ба хий үзэгдэл, сэтгэц- хөдөлгөөний хөөрөл арилаагүй байдаг. Энэ нь аажмаар нойрсолтын хэлбэрт шилждэг 4,5. Хүнд хордлогын үед комын дараа таталтын хам шинж үүсч болох ба энэ нь аажмаар дарангуйрах шинжид шилжин тамирдах байдалд орно. Комын дараах үед астеновегататив сульдаа, шарталтын ба абстинент шинжүүд үргэлжилж болно. Мөн комын дараа эрт үед шууд делерий (солиорол- цагаан солио) үүсч болно4,5.
Элэг бөөрний гэмтэл: Архины гаралтай цочмог хордлогын үеийн оксиген ба самотоген шатанд (ялангуяа дээд спиртүүдийн хордлого, архаг архины хэрэглээтэй хүн) элэг бөөрний дунд зэргийн илрэл бүхий дутмагшил, зарим хүнд тохиолдолд архины цочмог гепатит (элэгний шар дистрофи) үүсвэл тавилан муугаар төгсөж болно.
Миореналь хам шинж: Ховор тохиолдох боловч амь насанд аюултай ба ухаангүй, согтуу зэрэг байдлаас удаан хугаацаагаар нэг байрлалд хэвтсэнээс булчин дарагдаж, хөдөлгөсний ба чөлөөлсний дараа булчингийн миоглобин цусанд орж бөөр гэмтээх үзэгдэл юм. Дарагдсан мөч хүрэнтэж, хавдсан, хатуурсан байх нь баримжаа шинж болдог1,2.
Архины хордлогын үед олон удаа бөөлжсөнөөс Гипохлоремийн (гипонатриемийн) бөөр хэмээх хам шинж үүсч гипонатрии-гипохлор- гипокалиемийн гаралтай дегидратаци, метаболит алкалоз, улмаар бөөрний цочмог дутмагшил болон хүндэрнэ 1,2.
Спиртийн цочмог хордлогын үед ходоод гэдэсний архаг өвчнүүд хурцдахын зэрэгцээ Мэллори- Вейсын хам шинж, архины панкреатит, хуурамч, нэрэлт муу архины улмаас гастрит, холеситопанкреатит үүсч болно.

Архины хордлогын оношилгоо:
Эмнэлзүйн оношилгоо: Бүх төрлийн цочмог хордлогын үед гол анхаарлыг ухаан санааны алдагдал түүний хир гүн, далайцтай илэрч байгааг тогтоох явдал юм. Мөн самотовегетатив, амьсгалын үйл ажиллагаа, зүрх судасны байдал, хоол боловсруулах эрхтэний өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай.

Эмнэл зүйн оношилгоо ба ялган оношилгоо:
Архины хордлогын оношилгоонд  эмнэл зүйн илрэл, лабораторийн шинжилгээний дүгнэлт, нэмэлт шинжилгээгээр гарсан үр дүнг авч үзнэ. Эхний шатанд эмч архины хордлогын үед давхар илэрч болох бусад өвчний шалтгааныг тогтоох, ялган оношилгоо хийх нь чухал. Үүнд:
1.    Гавал-тархины    гэмтэл,    тархины    цусан хангамжийн хямрал
2.    Гипогликемийн ком
3.    Халдварт өвчнүүд (менингит)
4.    Элэгний ба уремийн ком (дотоод шүүрлийн бусад ком)
5.    Ус давсны ба метаболит хямралын гаралтай хүнд энцефалопатия
6.    Метилийн спирт уусан, амссан сэжигтэй мэт санагдах болон архины согтолтоос өөр мэдрэмж, шинж тэмдэг илрэх, ялангуяа нүд бүрэлзэх харанхуйлах, зүрх дэлсэх, амьсгаа давчдах, гар хөлийн, хамрын үзүүр хөхрөх шинж илэрвэл яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандана.
7.    Метилийн спиртийн хордлого нь аажмаар хэдэн цагаас хоногийн зайтай илрэх тохиолдол олон байдгийг анхаарах хэрэгтэй.
Эмчилгээний явцад ажиглалтын 3 цаг өнгөрөхөд эерэг үр дүн харагдахгүй бол бусад давхар шалтгаан (гэмтэл, менингит, гипогликеми г.м) хайх хэрэгтэй3,10. Үүний зэрэгцээ спиртийн төрлүүдийн   хооронд   (метилийн   спирт, этиленгликоль, хлоржуулсан нүүрст ус төрөгч г.м) ялгах онош тодруулах шаардлага үүсдэг. Түүнчлэн нойрсуулагч эм, мансууруулах бодис, сэтгэц нөлөөт бусад бэлдмэлийн хордлогыг үгүйсгэх, батлах хэрэгтэй. Өнгөц комын үед гадаад амьсгал удааширч зогсох хандлагатай бол опийн хар тамхины бэлдмэлийн хордлого хавсарсан байх жишээтэй.

Лабораторийн оношлогоо:
Хими-токсикологийн шинжилгээ: Хамгийн найдвартай шинжилгээ нь хий-шингэний хроматографийн арга (дөлт-ионжуулалтын илрүүлэгч, дулаан дамжуулалтын илрүүлэгч) юм1,2. Цус, шээсэнд спиртийн үлдэгдэл тогтоох шинжилгээг 1 цагийн зайтай 2 удаа хийх шаардлагатай 1,2.

Анагаах ухааны практикт: Метилийн спиртийн экспресс тест, цусанд метилийн спиртийн тун тодорхойлох, хүчил шүлтийн тэнцвэр ба хийн найрлагын шинжилгээ, анион ба осмоляр интервал, лактат ион тодорхойлох аргуудыг хэрэглэнэ. Шүүх эмнэлгийн практикт метанитробензальдегид болон хүхрийн хүчлийн буюу Бем-Бедендорфын /Sher Garhammer/ аргыг хэрэглэдэг.
Архины хордлогын улмаас комд орсон хүний цусанд байх спиртийн найрлага  дунджаар 3.5-5.5г/л байдаг1,2.
 

Биологийн дээжинд изопрофил, бутил, амилийн спиртүүд ялгах сорилуудыг этанолын шинжилгээтэй хавсран хийнэ.
Клиник-биохимийн шинжилгээ: Клиник биохимийн оношлогоо нь цус, шээсний шинжилгээ, биохимийн шинжилгээнээс бүрдэнэ.
Онош зүйн бусад арга: ЗЦБ, цээжний рентген, эхосонографи, эндоскопын, КТ эсвэл СҮТ зэрэг шинжилгээг заалтаар хийнэ.

Архины хордлогын эмчилгээний ерөнхий зарчим
Архины хордлогын комд орсон хүн эрчимт эмчилгээний дэглэмд байх ёстой1,2,4.
Эрчимт эмчилгээний тасагт:
•    Сопор ба комын байдалд орсон
•    Гипогликеми
•    Амьсгалын        дутмагшил        (брадипноэ, PaO2\FIO2    225-229,PaO2    55-60мм\муб,
SaO2 90%-иас бага, SvO2 70%-иас бага )
•    Тахикарди, даралт ихсэх, багасах
•    Олиго-анаури (диурез 0,5мл/цаг)
•    Цусанд этанолын С%2,5%0 (250мг%) ээс дээш

Эмнэлгийн анхан шатанд: амьсгалын зам чөлөөлөх ба амьсгалын чөлөөт байдлыг хангах нь чухал. Эмчилгээг амилуулах ба эрчимт эмчилгээний зааврын дагуу эхлүүлнэ. Боломжтой тохиолдолд хүчилтөрөгчийн эмчилгээ, зохиомол амьсгалын аппаратад холбох, интубаци зэргийг хэрэгжүүлнэ.
Гемодинамикийн тогтвортой байдлыг хангахад дуслын уусмалуудыг хэрэглэх ба энэ нь цусны эргэлтын эзэлхүүн нөхөх болон цусны реологи чанарыг сайжруулахад чиглэгдэнэ. Голдуу хувны хүчлийн бэлдмэлүүд (Реамберин, Метаглюмин, Ремаксол 400мл)-ийг 90мл/мин хурдаар тарина.
Ходоод хаймсуурдан угаах аргыг зөвхөн зүрх, амьсгал тогтворжсоны дараа хийнэ. Хүнд хэлбэрийн комд байгаа хүнд интубаци тавиагүй тохиолдолд эсвэл аманд цутгах уулгах замаар ходоод угаах оролдлого хийж болохгүй.
Амьсгалын хямралын эмчилгээ: Эмнэлэгт, эрчимт эмчилгээний тасагт амьсгал ба төв гемодинамикыг тогтвортой барих бодлогыг баримтлана. Уушгинд ус орсон бусад бүтэлтийн нөлөөнөөс    сэргийлэх    зорилгоор фибробронхоскопи хийх бактерийн эсрэг эмчилгээ хийх шаардлагатай.

Гемодинамикийн хямралыг засах эмчилгээ:
Гемодинамикийн хүнд хэлбэрийн хямралын үед шокын эсрэг эмчилгээ хийнэ. Судсаар сийвэн орлох шингэнүүд: Реополиглюкин 400 мл, глюкоза 5%-ийн 400 мл, Натрийн хлорын уусмал 0,9%-ийн 400мл, сийвэн, желатин 400 мл, судас агшаах бэлдмэлүүд (дофамин 5-25мкг/кг/мин, адреналин 0,25-5мкг\кг\мин, Преднизолон судсаар 60-100мг 0,9%-ийн натрийн хлортой хольж дуслаар тарина)

Биеийн ялгах хоргүйжүүлэх тогтолцоог идэвхижүүлэх:
Хоол боловсруулах замын ялгах деконтаминаци эмчилгээг ходоод, гэдэс угаах аргаар хийнэ. Комын байдалд байгаа хүнд интубаци тавьсны дараа хажуугийн байрлалд хэвтүүлж ходоод хаймсуурдан 6-8 л цэвэр бүлээн усаар угаана. Биеийн байдал дээрдэх тохиолдолд ч эмчилгээ хяналтыг эмнэлгийн нөхцөлд үргэлжлүүлэх шаардлагатай.

Хурдасгасан детоксикацийн (хоргүйжүүлэх) арга:
Олон төрлийн аргуудаас хүчжүүлсэн диурезийн аргыг хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Гемодиализын болон экстракорпораль детоксикацын бусад аргуудыг архины хордлогын хүнд тохиолдол ба дээд спиртүүдийн хордлого, спирттэй хольцууд, этиленгликоль, ди-три хлорэтан, бусад органик уусгагч нэгдлүүд, сэтгэц нөлөөт эмүүдийн хавсарсан хордлогын үед хэрэглэнэ1,2,3.

Гомеостазын хямрал засах эмчилгээ:
Гоместазын хямрал засах эмчилгээнд ус давсны солилцоо тэгшитгэх зорилгоор кристалойд, коллойд уусмалуудыг глюкозын уусмалтай хамт дуслаар тарьж, судасны цохилтоор хянах ба артерийн даралт, төвийн венийн даралт, зүрхний индекс, захын ерөнхий эсэргүүцэл, гематокрит, гемаглобин, электролитүүд болон диурезийн хяналтын дор хэрэгжүүлнэ1,2,3. Хордлогын эмчилгээнд ХШТ засах арга хэмжээ чухал байр суурь эзэлдэг. Метаболит ацидозыг засах хамгийн өргөн тархсан арга бол 4% гидрокарбонатын уусмал юм2,3.

Этанолын метаболизмыг идэвхижүүлэх:
Архины хордлогын үед хорыг биеэс хурдан зайлуулах зорилгоор дараах эмчилгээг хийнэ. Үүнд: 10-20%-ын глюкозын уусмал 500-1000 мл-ийг инсулин 16-20 Н-тэй хамт хийх, витамины хольц (тиамин 5% уусмал 3-5 мл, пиридоксин 5%-ийн уусмал 3-5мл, цианокобаламин 300-500 мкг, аскорбины хүчил 5% уусмал 5-10 мл, тиоктын хүчил 0,5 мл-2-3 мл). Энергийн солилцоог дэмжих зорилгоор амьсгалын хямралыг арилгасны дараа хувны хүчлийн бэлдмэл (Реамберин 1,5%-500мл) тарина. Хордлогын соматоген шатанд антиоксидант үйлчлэлтэй Цитофлавиныг хордлого ба гипокси гаралтай энцефалопатия , пневмонийг эмчлэх зорилгоор эмчилгээний төлөвлөгөөнд тусгана. ТМТогтолцооны хордлогот гипоксийн үед цитофлавиныг зөвхөн дуслаар 10% глюкозын уусмалаар (200-250мл) найруулан дусаана. Цитофлавиныг 10-20 мл-ээр 8-12 цагийн завсарлагатайгаар 5 хоног курсээр тарих бөгөөд комтой тохиолдолд 20 мл-ээр 200-250 мл глюкозын уусмалд хольж амьсгалын зохистой дэмжлэг үзүүлж байгаа үед (ЗАА) тарина2,12,13.
Тиаминыг Вернике энцефалопатия -аас сэргийлэх зорилгоор 100 мг тунгаар тарина1,2.
Архины гаралтай цочмог гепатитын эмчилгээ энэ хордлогын үед чухал байр эзэлдэг. Токсиген шатнаас эхлэн витамин ба гепатопротектор бэлдмэлүүдийг эмчилгээнд оруулна. Үүнд: Гепамерц, Эссенциале, Минофажин стронжер, Ремаксол зэрэг бэлдмэлүүд хамаарах бөгөөд фармакологын заалт өвчний явцад тохируулан тунг сонгоно.

Миореналь хам шинж: Эхний шатнаас эхлэн шүлжүүлсэн диурезээр шээс хөөх аргыг антиагергантууд, протеолиз ферментын ингибиторууд, глюкозо-новокайны холимог, гепатопротекторууд,    анальгетикүүд, спазмолитикүүд, антибиотикууд хэрэглэж эхлэх ба энэ нь соматоген шатанд үргэлжилж бусад нарийн мэргэжлийн эмч нарын заалтаар баяжигдана.

Дээд спиртүүдийн хордлого эмчлэх: Пропил, изопропил, бутил, амилийн спиртүүдийн хордлогын үеийн эмчилгээний зарчим нь этилийн спиртийн үеийн эмчилгээтэй адил зарчимтай боловч зарим нэг өвөрмөц онцлогтой.
Эмчилгээ шинж тэмдгийн чанарыг агуулах ба спазмолитик, Н2 –гистаминблокатор, алмагель, бөөлжилтийн эсрэг эмүүд, витаминууд, гепатопротектор эмчилгээнд оруулна. Хүнд хэлбэрийн ба комын байдалтай хордлогын үед экстракорпораль детоксикацын аргуудыг хэрэглэнэ.

Хүүхдийн архины хордлогын үеийн онцлог: Хий, шингэний хроматографийн аргаар клиник- токскологийн шинжилгээ хийхэд хүүхдэд 0.9-1.9 г/л тун нь дунд хэлбэрийн,1.64-5.4 г/л тун хүнд хэлбэрийн хордлого үүсгэдэг болох нь тогтоогджээ.
Ухаан саруул 0,4-2,5 г/л (неврологын шинжүүд, булчин сулрах)
Өнгөц комын байдал 0,8-2,5-3,0г/л (миоз, тахикарди, огих, бөөлжих ЗЦБ өөрчлөлт)
Гүн комын үед 2,0-5,4 г/л (өвдөлт мэдрэхгүй, хүүхэн хараа, шөрмөсний рефлексүүд эрс буурна, биеийн халуун, булчингийн тонус эрс буурна) Гүн комын үед гарах гадаад амьсгалын хямрал, даралт буурах шинжүүд зүрхний бради- тахикарди өөрчлөлт, метаболит ацидоз, гипоксийн шинжүүд нь ТМТ-ын гүн гүнзгий өөрчлөлт, тавилан муу байх зэргийг харуулдаг.
Хүүхдийн архины хордлогын эмчилгээний онцлог: Ерөнхий зарчим нь адил боловч (ходоод гэдэс цэвэрлэх, хүчжүүлсэн диурез, шинж тэмдгийн эмчилгээ, витаминууд, метаболизмын хямрал засах) 2,3 зарим онцлог бий. Үүнд: Ходоод хаймсуурдаж угаах үед усны хэмжээг хянаж (1 насанд 1 л шингэн) 8 литрээс хэтрүүлэхгүй байх, судсаар хийх шингэнийг цагт 7,0-8,0 мг/кг тооцож хийнэ. Шингэний дараа фурасемидийг 1-3мг/кг хэмжээгээр хийх ба сийвэнг шүлтжүүлэх, метаболит ацидозыг засах зорилгоор 4% гидрокорбонатын уусмалыг тарьж хэрэглэнэ.
Метаболит өөрчлөлтийг засах зорилгоор В бүлгийн витаминууд (B1, B6 уусмал тус бүр 5%- ийн 1 мл) хувны хүчлийн уусмал Реамберин хоногт 10 мл/кг тунгаар 4 мл/мин хурдтайгаар дуслаар тарина2,12.
Үрэвсэлт хүндрэлүүд (пневмони, осгох) үед антибиотикууд тарина. Эмчилгээ эхэлснээс 3 цагийн дараа сайжралын шинж мэдэгдэхгүй тохиолдолд тархины гэмтэл бусад дотор эрхтэний эмгэг өөрчлөлт хайх хэрэгтэй2.

Архины хордлогын тавилан:
Хамгийн аюултай төгсгөл нь токсиген шатанд үүсэх амьсгал зогсох, асфикси, аспираци байдаг. Соматоген шатанд пневмони, хордлогот энцефалопатия , миореналь хам шинжийг аюултай хүндрэлд тооцно [2,4,6]
 
Эрчимт эмчилгээнд байх хугацаа 3-5 хоног, Пневмони, элэг бөөрний дутмагшил, тархины цочмог энцефалопатия үүссэн үед 10 түүнээс дээш хоног,
Архины гаралтай сэтгэцийн хямрал, делирий бусад өөрчлөлтийн үед седатив эмүүд (бензодиазепим, фенотиазин, галоперидол) хэрэглэнэ2.

Шартах хам шинж: Архины хордлогын дараа үүсэх эмгэг бөгөөд уусан архины төрөл, хэмжээ, бие физиологийн онцлог байдал зэргээс хүнд, хөнгөний зэрэг нь хамаарна. Гэхдээ ямар ч тунгаар хордсон байхад шарталт ямар нэг хэмжээгээр илэрдэг бөгөөд дотор эрхтэний хэвийн    үйл    ажиллагааг        гэмтээх аюултай. Шарталтын хам шинж үүсэх бодит шалтгааныг нарийн тогтоож чадаагүй ч этилийн спирт хүний биед орж задарсны дараа үүсдэг цууны хүчлийн альдегидын үйлчлэлээс үүдэлтэй гэдгийг ихэнх судлаачид зөвшөөрдөг. Архи уусны дараа алкогольдегидрогеназа этанолыг ацетальдегид болгон задлах бөгөөд ацетальдегиддегидрогеназа    фермент ацетальдегидыг цууны хүчил болгон задлана4,11.
Этилийн спиртийн задралын хоёр дахь шат эхнийхээс удаан явагдах бөгөөд хортой цуу хүчлийн альдегид биед ихээр хуримтлагдаж энэ нь шартах хам шинжийн гол шалтгаан болдог.
Этилийн спиртийн идэвхитэй задралын улмаас бодисын бусад солилцооны хямрал үүсч элгэнд түүний энергийн гол эх булаг болох глюкозын боловсруулалт саатаж эхэлнэ. Архи хүний биед орсны дараа шээс хөөх хүчтэй үйлчлэл үзүүлдэг нь биеийн усгүйжилт (дегидратаци) үүсгэж энэ нь хордлогыг гүнзгийрүүлэх давхар шалтгаан болдог14,19.
Тархи глюкозын дутагдалд өндөр мэдрэг эрхтэн учир гипогликеми нь хүний анхаарал төвлөрөх, сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлнө. Тархины эсийн магни, кальцийн агууламж буурснаас хэт цочромтгой болох, чичрэх, зүрхний аритми, булчин сулрах, уцаартай догшин зан авирын өөрчлөлт илэрнэ.
Шартах хам шинжид генетикийн онцлогоос шалтгаалсан болон насжилтаас хамаарсан алкогольдегидрогеназа ферментийн дутагдал нөлөөтэй. Дорнод азийн үндэстнүүдийн бие генийн хувьд этанолыг маш хурдан ацетальдегид болгон хувиргадаг нь шартах шалтгаан болдог. Эдгээр хүмүүст мөн ацетальдегидыг цууны хүчил болгон хувиргах чадвар сул байдаг. Иймээс архи уусны дараа биед ацетальдегид ихээр хуримтлагдаж хүнд хэлбэрийн шарталт үүсэх эрсдэлтэй. Настай хүмүүсийн хувьд бодисын солилцоо удаашрахаас гадна архийг задалдаг алкогольдегидрогеназа ферментийн дутагдал үүсдэгээс тэдний архи даах чадвар сулардаг14,15. Шартах хам шинж үүсэхэд уусан архины найрлага дахь совсний тос, будагч бодис, бусад хортой хольцууд нөлөөлдөг. Мөн гэмших шинж үүсдэгийг «адреналины гутрал » гэж нэрлэдэг. Шарталтын хам шинж архи уусны маргаашаас багасч өдрийн турш буурна. Шарталтын хам шинжийг абистенент хам шинжээс ялгах шаардлагатай. Абстинент хам шинж нь эхэндээ 1-2 хоног, дараа нь 3-4 хоног үргэлжилдэг бөгөөд алкоголизмын хүнд хэлбэрийн үед 6-10 хоног, түүнээс дээш үргэлжилж болно 17.

Шарталтын хам шинжийн эмчилгээ

Энтеросорбци: Хамгийн тохиромжтой бөгөөд зохистой арга нь идэвхжүүлсэн нүүрс уух юм. Идэвхжүүлсэн нүүрс нь ацетальдегид, уксусны хүчил, кетоксилотууд, сүүний хүчил, пропилийн болон изопропилийн спиртийн задралын бүтээгдэхүүн, фурфурол уух арга нь 1,5-15 гр хүртэл идэвхжүүлсэн нүүрсийг аяга ус /200 грамм/ усанд хутгаад ууна. Өдөрт 2-3 удаа ууна.

Электролитийн тэнцвэрийг сэргээх

“Панангин” эсвэл “Аспаркам” бэлдмэлүүд нь кали болон магнийн давсыг агуулж байдаг. Энэ хоёр бичил элемент дутагдлын хэмжээгээр шарталт хүнд явагддаг. 2-4 ширхэгийг өдөрт 2 удаа уух.

Хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээх: Спирт нь хүний биед исэлдэхдээ асар их хэмжээний органик хүчил болон түүнтэй дүйцэх бодис үүсгэдэг нь метаболит ацидозын шалтгаан болно гэж үздэг. Шинж тэмдэг нь цээж бачуурах, бие сульдах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шүлс гоожих, хар хөлс гарах гэх мэт шинжүүдээр илэрнэ. Гэрийн нөхцөлд содын уусмал, шүлтлэг рашаан уух эмнэлгийн нөхцөлд натрийн гидрокарбонатын 4%-ийн уусмалыг дуслаар тарьж хэрэглэнэ.

Регидратаци: Архи уусны регидратаци буюу шингэний дутагдал үүсдэг. Спирт нь усыг маш ихээр шингээдэг бөгөөд диурез болон амьсгалаар алдагддаг усны хэмжээ эрс нэмэгдэнэ. Энэ үед цагийн дотор 1 литр ус ууж усгүйжилтээс гарах боломжтой.
 
Витамины дутагдлыг нөхөх: Согтууруулах ундаа •    Хожуу үеийн шинжүүд нь 2-4 дэх хоногоос эхлэх уух үед биеэс их хэмжээний витамин, амин дэм огцом гадагшилдаг. Иймд В-ийн бүлгийн витаминууд, С амин дэмийг уух хэрэгтэй. С амин дэм буюу аскорбины хүчлийн хэрэгцээ нь архи уусны маргааш 3-4 дахин ихэсдэг тул амин дэм нөхөх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

Тархины        гадаргуу     дахь    мэдрэлийн    импульс дамжуулагч бодисын харьцааг сэргээх зорилгоор глицин нэртэй амин хүчлээр сэргээнэ. Глицинийг эмийн    сангаас    худалдан    авч        болно. Царцаамалд мэдрэлийн глицин ихээр агуулагда ж байдаг.

Уургийн дутагдлыг нөхөх: Согтууруулах ундаа уусны үр дагаварыг арилгахад хүний бие их хэмжээний уураг зарцуулдаг. Бяслаг, үхрийн мах, гахайн мах, загас, шувуу, хушга идэн уургийнхаа дутагдлыг нөхөж болно [14,17].

Архины абстинент хам шинж    (withdrawal syndrom)
Алкоголизмын 2-р шатанд үүсэх абстиненци нь : гурван зэрэглэлтэй. Үүнд:
1-    р зэрэг. 1-р үеэс 2-р үед шилжих заагт 2-3 хоногийн уулттай тохиолдолд астено-вегетатив бөгөөд сэтгэцийн хямрал давамгайлна. Урд илэрсэн зүрх дэлсэх, хөөрөл, хөлрөх, гар хөл чичрэх шинжүүд хэвээр хадгалагдана. Биеийн байдал хурдан хувирч саруул ухаан самуурах, хий үзэгдэл, дэмийрэл, солиорол, эплептик уналт гарах ба солиорол нь хий үзэгдэлийн суурьтай паранойд хэлбэртэй, мөрдөх солио давамгайлна. Хэдийгээр эрт үеийн шинжүүдийн дараа хожуу шинжүүд эхлэх ёстой боловч энэ дараалал алдагдах нь элбэг. Хөнгөн тохиолдолд хожуу шинжүүд илрэхгүй байх нь олон. Заримдаа эрт үеийн шинжүүд сул илэрч байснаа гэнэт хожуу үеийн шинжүүд илрэх нь бий. Абсинент хам шинжийн илрэл нь нэг нэгээр арилж байгаа нөхцөлд архины солиорол руу шилжихгүй намдана. Хожуу үеийн бүх шинжүүд тод илэрвэл ”цагаан солио” үүснэ. Зарим нэг тохиолдолд абстиненци нь эпилепси уналтад хүргэх ба дээр дурьдсан бүх шинжүүд үүний дараа эхлэх тохиолдол бий. Абстинент хам шинжийн явагдах 4 хэлбэрийн хувилбар байна.Үүнд:
•    Нейровегетатив хэлбэр: Абстинентого хамшинжийн, «суурь» дээр бусад шинжүүд «давхарлах». Нойр хямрах, сульдах, хоолонд дургүй, зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх, гар чичрэх, нүүр хавагнах, хөлрөх, ам хатах шинж давамгайлсан, зүрх дэлсэх, ам хатах, хөлс •    Тархины    хувилбар: Вегетатив    мэдрэлийн гоожих зэрэг шинжүүдээр илэрнэ.
2-    р зэрэг. 2-р үеийн ид оргил үед илэрнэ. 3-10 хоногийн уулттай үед вегетатив өөрчлөлт дээр өөрчөлт нь обморок байдал, толгой эргэх, өвдөх, чимээ шуугианд мэдрэг болох, заримдаа унах шинжүүдээр нэмэгдэнэ.
нэмэгдэж    төв мэдрэлийн ба дотор эрхтэний •    Соматик    (висцераль)    хувилбар: Эмнэл    зүйн өөрчлөлт хавсарна. Арьс, нүдний салст улайх, зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх, алхаа гишгээ өөрчлөгдөх, огих, бөөлжих, толгой дүүрэх, гар хөл, уруул ам чичрэх шинж илэрнэ.
3-    р зэрэг. 2-р үеэс 3-р үед шилжих заагт 7-10 хоног түүнээс дээш уултын үед гарна. Вегетатив ба соматик өөрчлөлтүүдээс илүүтэйгээр айдас түгшүүр, эргэн тойрондоо догшин авирлах зэрэг сэтгэцийн хямрал давамгайлна.
3-р үед абстинентный хам шинж илүү тод илэрхийн зэрэгцээ дээр дурдагдсан өөрчлөлт илэрсээр байна. Энэ нь архины донтолын үе шат, уултын хугацаа, дотор эрхтэний хордлогын гаралтай гэмтэл зэрэг хүчин зүйлээс хамаардаг. Абстинент хам шинж нь архи уух тэмүүлэл ба үдээс хойш энэ хүсэл эрс нэмэгдэх шинжтэй байдаг бол шартах үед энэ шинжүүд илэрдэггүй.
•    Абстинент шинж тэмдгүүдийг хоёр бүлэг болгон хувааж болно. Эрт үеийн шинжүүд 6-48 цагт үүсэх ба өвчтөн цочромтгой, тайван бус, ууртай, зүрх дэлсэх, даралт ихсэх, хоолонд дургүй болох, гүйлгэх, бөөлжих шинжүүд илрэнэ. Булчин суларч ой санамж, анхаарал тогтвор муу байна.шинжүүд дотор эрхтэний талаас гарах өөрчлөлтөөр давамгайна. Нүд шарлах, гэдэс дүүрэх, гүйлгэх, суулгах, бөөлжих, амьсгаадалт, зүрхний хэмнэл алдагдах, зүрх ба эпигастраль орчмын өвдөлт
Психопатолог хувилбар: Сэтгэцийн хямрал өөрчлөлт давамгайна. Сэтгэцийн хямрал, түгшүүр, айдас, сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, хараа сонсголын хий үзэгдэл, цаг ба орон зайн баримжаа алдагдана. Амиа хорлох сэдэлттэй. Залуу хүмүүст түгшүүрийн шинж давамгайлдаг бол настай хүмүүст сэтгэлээр унах шинжүүд илэрнэ. Мухардлын шаналан нь заримдаа гэнэтийн паник үйлд хүргэх нь бий. Энэ шинжүүд нь үе үе архи уух эрмэлзлэлээр солигдоно. Энэ үед гэрээс зугтах, хулгай хийх, мөнгө нэхэх гэх мэт ёс зүйгүй үйлдлээс айхгүй болдог.

Эмгэг жам
Алкоголь – нейротроп хор бөгөөд удаан хугацаагаар хэрэглэх үед хамаарал үүсдэг. Архины завсрын бүтээгдхүүн нь ацетальдегид ба липидийн хэт исэлдэлтийн хүчин (ЛХИ) зүйл юм. ЛХИ  нь  улмаар  дофамин  идэвхжүүлэгч үйлчлэлээр дамжуулан абстинент хам шинжийг үүсгэх олон төрлийн вегетатив ба эмнэл зүйн урвалын өдөөгч болдог. Ацетальдегид өөхний хүчлийн хүчилжилтийн хямрал, эстерфикацын триглицерид үүсгэгч тогтолцоог дэмжих липопротеидуудын нийлэгжилт ба ялгаралт багасах зэрэг механизмаар дамжин элэгний өөхжилт, улмаар элэг хатуурах өвчинд хүргэнэ. Энэ сөрөг нөлөө нь эсийн митахондрийн ацетальдегиддегидрогеназа болон бусад ферментүүдийг исэлдэлт үүсгэх чадварыг бууруулж, үүнтэй холбоотойгоор элэг ба төв мэдрэлийн үйл ажиллагааны хямрал, бусад эмнэл зүйн өөрчлөлтүүд гарах шалтгаан болдог.
 

Архины хамаарал үүсэх механизм
Хүний биеийн дотоод соилцооны эдийн амьсгалын урвалын дүнд 0,4-0,5 мг% - 0,1-0,9 мг% спирт үүснэ. Эрүүл хүний биед спирт алкогольдегидрогеназа (АДГ) ферментийн тусламжтайгаар задарна. АДГ бусад эрхтэнд тархсан 10 гаруй изомерүүдтэй боловч элгэнд илүүтэй үүсдэг бөгөөд түүний тусламжтайгаар анхдагч ба хоёрдогч спиртүүд, витамин А, зарим тосны хүчил, задрах ерөнхий түгээмэл үйлчлэлтэй    болно. Архи уух үед алкогольдегидрогеназа ферментээр (АДГ) ацетальдегид        +    Н.    НАД (никотинаамиадениннуклеотид) болж задарна.
•    Хүний биед архи каталаза ферментийн оролцоотойгоор задрах өөр нэг механизм бий. Энэ нь байгальд цитохромын тогтолцоог агуулсан ургамал болоод амьд эсүүдэд өргөн тархсан бөгөөд энэ нь этанолын бага зэргийг (10% орчим) задлах чадвартай. Архи удаан хэрэглэх үед энэ чадвар нэмэгдэх тал бий.
•    Архины хордлогын үед маш чухал үүргийг микросомын этанол-исэлдүүлэгч тогтолцоо гүйцэтгэнэ (МЭИТ). Энэ нь элэгний эсийн эндоплазмын гилгэр ретикулумд байрлана. Этилийн спиртийн исэлдэлтийн энэ урвал нь цитохром Р-450 исэлдэн ангижрах урвалын төрөлд хамаарна. Хэвийн физиологийн нөхцөлд энэ урвалаар этанолын 25% хүртэл задарна. Архи тогтмол хэрэглэснээс энэ чадвар ч өснө.
Этанолын задралын замаас үл хамааран түүний завсрын бүтээгдхүүн нь ацетальдегид байна. Энэ нь биед үүсдэг маш хүчтэй хоруудын нэг бөгөөд их хэмжээгээр хуримтлагдахад эритроцит хүчилтөрөгч өөртөө шингээх чадвараа алдаж – гипоксия буюу эсийн амьсгалын хямрал- пиридосальфосфат (вит В6) - фосфоэтаноламин – дотоод гаралтай этанол бий болдог.
Ацетальдегидын цаашдын зам нь ацетальдегиддегидрогеназа    ферментын оролцоот задралаар (АльДГ) үргэлжилж НАД ферментийн оролцоотойгоор ацетат болж хувирна. Орчин үед өөр өөр чиглэлийн идэвхитэй хоёр АльДГ байгааг судлаачид тогтоожээ. Ацетальдегидын исэлдэлтийн дүнд үүссэн цууны хүчил ацетилкоэнзима А ын ацетатын хэсгийг бүрдүүлэн, улмаар цикл Кребсын урвалд оролцож архины метаболизм нь эцсийн бүтээгдэхүүн болох CO2 ,H2O ба биед энергийн эх үүсвэр өгдөг. Ацетилкоэнзим А зарим хэсэг нь тосны хүчлийн ба холестерины нийлэгжилтийн гинжин урвал, бодисын солилцооны олон бусад урвалд оролцоно 15.
Альдегид өөрийн өндөр идэвхитэй чанараар катехоламиныг чөлөөлөх чадвартай бөгөөд түүнтэй нэгдэж, морфин төст үйлчилгээтэй – тетрагидроизохинолин гэдэг бодисыг үүсгэнэ.
Альдегид задралын урвалын явцад АльДГ их хэрэглэх тул түүний эндоген опиатуудад нөлөөлөх чадвар багасдаг.
Архаг архидалтын үед МЭИТ ба каталаза тогтолцоо идэвхэжсэнээс ацетальдегидийн найрлага ихсэх давхар шалтгаан болдог. Нэг талаас катехоамины болоод дофамины нийлэгжилт дэмжихийн зэрэгцээ опиатын үүсэлтийг дэмжих парадокс үйлчлэл байна. Байнга    ихээр үүсч байгаа опиат, опиатодофамины нэгдлүүд нь архины хамаарал үүсгэхэд онцгой нөлөөтэй. Опиат бие ихссэнээс опиат задлагч энкефалиназа – фермент мөн ихэснэ. Энэ нь тархины дофамины тогтолцооны өөрчлөлт, энкефалиназа ферментын идэвхижил зэрэг хавсарсан механизмаар архины толерант эмгэг үзэгдлийг бий болгоно.

Антабус урвал-эффект
Энэ нь архийг зарим эм бэлдмэлтэй хавсран хэрэглэх үед үүсдэг цочмог хордлогын шинж юм. Альдегиддегидрогеназын хориг үүсгэснээс ацетальдегид их хэмжээгээр цусанд хуримтлагдсанаар илрэх хямрал юм. Ацетальдегидын хордлогын шууд нөлөөнөөс гадна гистамин чөлөөлөгдөх бас нэг хордлогын механизм бий. Гэхдээ десульфирамын үйлчлэлийн механизм бүрэн тодорхой бус гэж үздэг. Дэвшүүлсэн онолын тайлбарт хүхрийн хоёр атомуудын дотоод холбоос үүссэн болон НАД ферментийн өрсөлдөөний механизмыг онцолдог (Дисульфирамын томьёо төст H2S).
Толгой өвдөх, огиулж бөөлжих, зүрх дэлсэх цусны даралт ихсэх, чичрэх, амьсгаа боогдох, үхлийн айдас, арьс улайх, зэргээр эхэлж улмаар хүндрэл үргэлж    үхлээр    төгсөх    аюултай.    Эдгээр    эм бэлдмэлүүдэд:
Антибиотикийн
бүлэг цефалоспоринууд (цефепим,цефаклор, це фтриаксон, цефотаксим (клафоран) г.м.);

•    Левомицетиний
бэлдмэлүүд (хлорамфеникол г.м.)
•    Нитромидазолын    хувилбарууд (метронидазол г.м.)
•    Сульфаниламид ба триметоприм
•    Нитрофураны
хувилбарууд (фуразолидон, фурадонин, фу рагин г.м.)
•    Акрихин
Зарим төрлийн коприн агуулсан мөөгнүүд1.
Энэ төрлийн урвалыг дисульфирам-этанол урвал хэмээн нэрлэх бөгөөд архины хамаарлыг дисульфирам эмээр эмчлэх үед тохиолдож болно.
Дисульфирамын эмчилгээний үед цусан дахь ацетальдегидын найрлага 5-10 дахин ихэснэ. Энэ нь гүн хордлого үүсэх шалтгаан болдог. Дисульфирам эмийн 500 мг үйлчлэлд энэ хориг 4 хоног хүртэл хадгалагдах бөгөөд 1000 мг-д 6 хоног, 1500 мг-д 8 хоног хадгалагдана.
Дисульфирамын дан урвал гарах нь ховор бөгөөд архитай хавсран хэрэглэсэн үед маш аюултай хүндрэл бий болох эрсдэлтэй. Энэ үед элэгний хүнд хэлбэрийн гэмтэл үүсэх, бөөрний цочмог дутагдал, зүрх тархины цусан хангамжийн хямралын (зүрхний шигдээс, тархинд цус харвах) ялангуяа сэтгэц нөлөөт эмийн хордлого үүсэх, дархлааны гаж урвал, түүний илрэл болох токсидерми (Жонсоны хам шинж, Лайэлын хам шинж) олон хүндрэл үүсэхийн зэрэгцээ эдгээр болон бусад хүндрэлээр өвчтөн нас барж болно.
Дисульфирам хэрэглэхэд юуны түрүүнд архины хордлого бүрэн тайлагдаагүй, өвчтөний байдал сул, ялангуяа олон хоног архи уусны дараа бие махбодь энергийн туйлдал, гүн хордлогод орсон байх нь антабус аль ч эмүүдийг хэрэглэхгүй байж хүлээх, хордлого тайлах эмчилгээг бүрэн хийсний дараа хийх заалт боловсруулах үндэслэл болдог. Түүнээс гадна бусад эсрэг заалт бий. Үүнд:

•    Бөөрний архаг дутагдал;
•    Зүрх    судасны    архаг    өвчнүүд    (эмчтэй зөвлөсний дараа);
•    Элэгний архаг дутагдал;
•    Сэтгэцийн ямар нэг өвчин оношлогдсон;
•    Өвчтөнд мэдэгдэхгүй уулгах тарих г.м
 
Эмчилгээ
1.    Эмнэлгийн анхны тусламж ба эмнэлгийн шатлалд хүргэх хүртэл амьсгалын тогтолцоо болон гемодинамикийн үзүүлэлтийг тэнцвэртэй хадгалах сэргээх зорилго тавина.
2.    Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тогтворжсоны дараа зондоор ходоод угаах аргыг хэрэгжүүлнэ.
3.    Амьсгалын бөглөрөл атлетазыг арилгах постурал (байршлын) дернаж хийх.
4.    Амьсгалын хямралын хэлбэрээс үл хамаарсан уушигны хэвийн үйлийг сэргээх арга хэмжээнүүд
5.    Аспираци бөглөрөлт үүсэх үед ам хоолойг угаах, зайлах, соруулах, гиперсаливаци, бронхореи зэрэг шинжүүдийг багасгах зорилгоор арьсан дор Атропин (0,1%-1-2мл) тарих.
6.    Өнгөц комын үед-аспирац бөглөрлийн шингэнг соруулж амьсгалын гуурс тавина.
7.    Гүн комын үед цагаан мөгөөрсөн хоолойн гуурс (интубаци) тавина.
8.    Төвийн гаралтай амьсгалын хямрал үүсвэл мөгөөрсөн хоолойн гуурс тавьж зохиомол амьсгалын аппаратад холбоно.
9.    Хавсарсан хэлбэрийн амьсгалын дутагдлын үед эхлээд бөглөрөл аспирацыг арилгаж байж зохиомол амьсгалын аппаратад холбоно.
10.    Хүчилтөрөгч амьсгалуулах
11.    Атлектазийн    үед    заалтаар фибробронхоскопи хийж болно.
12.    Аспирацын гаралтай хатгаа үүсвэл антибиотикийг хатгааны үндсэн эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.

Гемодинамикийн хямрал эмчлэх
1.    Хүнд хэлбэрийн гемодинамик хямралын үед шокийн эсрэг эмчилгээ хийнэ. Үүнд: Сийвэн орлогч шингэнүүд, минералт ба глюкозын уусмалууд.
2.    Амьсгалын хямрал, түүнээс улбаатай гипокси үүссэн тохиолдолд хувны хүчлийн бэлдмэлүүд (Реамберин, Ремаксол 1,5- 400мл), зүрх судасны бэлдмэлүүд (Кордиамин, Кофейн)
3.    Даралт    өгсөхгүй    тохиолдолд глюкокортикойдууд, глюкозын уусмал дуслаар тарина.

Гомеостазыг тэнцвэржүүлэх эмчилгээ
1.    Ус-давсны солилцоог тэгштгэх (коллойд, кристаллойд, глюкозын уусмалууд) цусны даралт хянах (артерийн ба төвийн венийн), зүрхний индекс, гематокрит, гемоглобин, электролитүүд, захын судасны эсэргүүцэл зэргийн хяналт дор сэлбэнэ. Энэ хэмжээ дунджаар 2,0-3,0 л түүнээс дээш байх бөгөөд коллойд ба кристаллойд уусмалуудын харьцаа 1:3 байна.
2.    Метаболит ацидозыг засах зорилгоор шүлтлэг уусмалууд (3-5%-ын Гидрокарбонат натрийн уусмал) сэлбэнэ.
3.    Этанолын метаболизмыг түргэсгэх бодисын солилцоог идэвхижүүлэх зорилгоор 10%- Декстоза 500-1000мл+16-20Н инсулинтэй, витамин комплекс (Тиамин 5%-3-5мл, Пирадоксин 5%-3-5 мл), Цианкобаламин 300- 500мг, Аскорбины хүчил 0,5%-2-3 мл)
4.    Архины дараах Вернике энцэфалеопати үүсэхээс сэргийлж Тиамин 100мг судсаар тарина.
5.    Элэг хамгаалах эмчилгээ (Гепамерц, Минофажин, Легалон, Карсил, Лив 52)

Детоксикаци
1.    Ходоод угаах
2.    Давслаг, туулгах уусмал уулгах
3.    Гэдэс цэвэрлэх
4.    Хүчжүүлсэн диурез, шээс шүлтжүүлэх аргатай хослон хэрэглэх
5.    Гүн хордлого комын үед эфферент хордлого тайлах эмчилгээнүүдийн төрлүүд (Гемосорбци, Геооксигенаци, Ультрафильтраци,    Гемодиализ, Гемодиафильтраци, Плазмаферез г.м)

Урьдчилан сэргийлэлт ба хяналт
1.    Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эмгэг зан үйлийг өөрчлөх буюу нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ
2.    Наркологийн эмчийн хяналт, дахилтын эсрэг хордлого судлал, адиктологийн хяналт эмчилгээ
 

Ном зүй
1.    Медицинская токсикология: национальное руководство/ под ред. Лужкова Е.А. - М.: ГЭОТАР- Медиа, 2012.
2.    Межрегиональная благотворительная общественная организация «Ассоциация клинических токсикологов». Федеральные клинические рекомендации «Токсическое действие алкоголя» /под ред. Ю.Н. Остапенко – Москва, 2013.
3.    Неотложная терапия острых отравлений и эндотоксикозов под ред. Е.А. Лужникова. – М. Медицина. 2001.
4.    Бонитенко Ю.Ю., Ливанов Г.А., Бонитенко Е.Ю., Калмансон М.Л., Васильев С.А. Острая алкогольная интоксикация (патогенез, клиника, диагностика, лечение). - СПб.: ИИЦ "Балтика", 2003.
5.    Острая и хроническая алкогольная интоксикация / Ю.И. Пиголкин и др. – М.: МИА, 2003.
6.    Маркизова Н.Ф., Гребенюк А.Н., Башарин В.А., Бонитенко  Е.Ю.  Спирты.  –  СПб.  –  ООО
«Издательство ФОЛИАНТ». – 2004.
7.    Чрезвычайные ситуации химической природы: (химические аварии; массовые отравления; медицинские  аспекты)  /  под.  ред.  Ю.Ю. Бонитенко,    А.М.    Никифорова.    –    СПб.:
«Гиппократ», 2004.
8.    Лужников Е.А., Остапенко Ю.Н., Суходолова Г.Н. Неотложные состояния при острых отравлениях. – М. Медпрактика, 2001.
9.    Лужников Е.А., Гольдфарб Ю.С., Мусселиус С.Г. Детоксикационная терапия. СПб.: Лань, 2000.
10.    Неотложная клиническая токсикология. Руководство для врачей / под. ред. Е.А. Лужникова. – М. «МЕДПРАКТИКА-М». – 2007.
11.    Ильяшенко К.К., Лужников Е.А. Токсическое поражение дыхательной системы при острых отравлениях. М., 2004.
12.    Сергеев О.В., Ливанов Г.А., Батоцыренов Б.В. и др. Применение "Реамберина" в интенсивной терапии тяжелых форм острых отравлений алкоголем. Пособие для врачей. Санкт-Петербург, 2004. 13. Батоцыренов Б.В. Возможности использования метаболического антиоксиданта цитофлавина в коррекции эндотоксикоза у больных с острыми тяжелыми отравлениями нейротропнымн ядами. Вестник СПб ГМА им. И И. Мечникова 2002; 4: 115-119.
14.    Бонитенко Е.Ю. Токсичность и особенности метаболизма этанола, "суррогатов" алкоголя и спиртов, способных вызывать массовые отравления:    обоснование    направлений фармакологической профилактики и терапии интоксикаций    (клинико-экспериментальное исследование). Диссертация на соискание ученой степени доктора медицинских наук. Санкт-Петербург, 2007.
15.    Шикалова И. А., Шилов В. В., Батоцыренов Б. В. И др. Особенности фармакологической коррекции острых токсических гепатопатий у больных с тяжелыми формами острого отравления алкоголем. Клиническая медицина: 2012; 1: 60-64.
16.    Hydzik P, Paź E, Szkolnicka B, Pach J. The assessment  of  factors  affecting  acute  ethanol poisonings clinical status in 1974-1975, 1984-1985 and 2011-2013. 1. Przegl Lek. 2015; 72 (9): 459-63
. 17. Mackenbach J. P., Kulhбnovб I., Bopp M., Borrell C. С. et al. Inequalities in AlcoholRelated Mortality in 17 European Countries: A Retrospective Analysis of Mortality Registers. PLoS Med. 2015 Dec; 12 (12): e1001909.
18.    Costardi J.V., Nampo R.A., Silva G.L., Ribeiro M.A., Stella H.J., Stella MB1, Malheiros S.V. A review on alcohol: from the central action mechanism to chemical dependency. Rev Assoc Med Bras. 2015 Aug; 61(4): 381-7.
19.    Imam I. Alcohol and the central nervous system. Br J Hosp Med (Lond). 2010 Nov; 71 (11):635-9.

 

Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор, дэд профессор, П.Энхтуяа

Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.03.15 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.08 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

396

2023-12-15

он