• 2025-04-25 04:01:54

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХИМИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТАНДАЛТ, БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧАДАВХЫГ ҮНЭЛСЭН БАЙДАЛ

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХИМИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТАНДАЛТ, БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧАДАВХЫГ ҮНЭЛСЭН БАЙДАЛ

Үндэслэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2021 оны мэдээллээс харахад 2019 оны байдлаар химийн хордлогын улмаас 2 сая хүн амь насаа алдаж, 53 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй 51 химийн тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс нүүрстөрөгчийн дутуу ислийн 16, метилийн спиртийн 11, мөнгөн усны 2, бусад 22 хордлогын тохиолдол бүртгэгдсэн. Химийн аюултай, хортой бодисын шууд болон шууд бус нөлөөллийн улмаас үүссэн архаг, цочмог хордлогод өртсөн иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаагаас нүүрстөрөгчийн дутуу ислийн шалтгаант цочмог хордлого буюу угаарын хийн хордлого нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. 

Манай улс 2017 онд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн (ОУЭМД) хэрэгжилтийг үнэлэх ДЭМБ-ын хөндлөнгийн үнэлгээгээр химийн бодисын аюулгүй байдлын ерөнхий үнэлгээ “дунд”, химийн бодисын менежментийн орчин буюу хууль эрх зүйн байдал “хангалттай” байгаа боловч химийн осол, ноцтой байдлыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдал “хангалтгүй” хэмээн үнэлэгдсэн. Үнэлгээний дүнд химийн бодисын хордлогын тандалт, хариу арга хэмжээ, хор судлалын лабораторийн хангамж хүрэлцээ, лавлагаа мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг анхааруулсан. 

Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/467 дугаар тушаалаар батлагдсан “Химийн хордлогыг тандах, мэдээлэх” журмын дагуу Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) тохиолдол, үйл явдалд суурилсан тандалтыг нэгтгэх, хариу арга хэмжээ авах чиг үүрэгтэй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын бүтцийн ялгаатай байдал, өвчний бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоогүй зэрэг шалтгаанаар зөвхөн цочмог хордлогын тохиолдол, үйл явдлыг бүртгэж байна. Иймд энэхүү үнэлгээг эрүүл мэндийн байгууллагуудад хийж, химийн хордлого тандалт, бэлэн байдлын одоогийн бодит байдал, чадавхыг тодорхойлоход оршино.

Зорилго

Эрүүл мэндийн байгууллагуудын химийн хордлогот өвчний бүртгэл, мэдээлэл, тандалтын үйл ажиллагаа, химийн осол, хордлогын үеийн бэлэн байдал, чадавхыг үнэлж, тулгамдсан асуудлыг тодорхойлох

Материал, арга зүй

Үнэлгээг 2023 оны 08-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны хооронд хийж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийт 26 эрүүл мэндийн байгууллагыг хамруулсан. Химийн хордлого, үйл явдлын тандалтын тогтолцоог АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тандалтын үнэлгээний аргачлалыг ашиглан бичиглэл судалгааны агшингийн загвараар эрүүл мэндийн байгууллагуудын химийн хордлого, үйл явдлын тандалт, бүртгэл, мэдээллийг үнэлэх 32 асуулт бүхий асуумж хуудас, химийн хордлогын үеийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, чадавхыг үнэлэх 4 хэсэг 88 асуулт бүхий асуумж хуудас ашиглан хийж гүйцэтгэсэн ба 0-3 оноогоор дүгнэсэн буюу 0-хангалтгүй, 1-цаашид анхаарах, 2-сайжруулах шаардлагатай, 3-сайн гэж үзсэн. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 болон Excel программыг ашиглан хийж гүйцэтгэв.

Үр дүн

Химийн хордлого/ үйл явдлын бүртгэл, мэдээлэл, тандалтын үйл ажиллагааг үнэлэх: Эрүүл мэндийн байгууллагуудын химийн хордлого, үйл явдлыг  тандах, мэдээлэх журмын хэрэгжилтийг үнэлэхэд дунджаар 1.5 оноо буюу цаашид сайжруулах шаардлагатай байна. Үүнээс эрүүл мэндийн газар (ЭМГ)-ууд 1.6 оноо буюу химийн бодисын тандалтын тушаал, журамтай хэдий ч ойлголт хангалтгүй, харин дүүрэг, сумын эрүүл мэндийн төвүүд 1.3 оноо буюу тушаал, журам дутуу, ойлголт хангалтгүй байна (Зураг 1).

Эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн санг үнэлэхэд дунджаар 2 оноо буюу сайжруулах шаардлагатай байна. Химийн бодистой холбоотой үүсгэсэн мэдээллийн санд орчны буюу ус, хөрс, агаарын чанарын мэдээлэл зарим байгууллагуудад байхгүй байна (Зураг 2)

Тандалтын тогтолцоонд дүн шинжилгээ хийдэг эсэхийг үнэлэхэд дунджаар 1.3 оноо буюу сургагдсан хүний нөөц байхгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгаж өгөөгүйгээс тандалт тогтмол хийгддэггүй  байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүд, нэгдсэн эмнэлгүүд 1.5, өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-үүд 1.3, эрүүл мэндийн төв (ЭМТ)-үүд, ЭМГ-1 оноогоор үнэлэгдсэн (Зураг 3).

Эрүүл мэндийн байгууллагууд тандах шаардлагатай үйл явдлын тохиолдлын тодорхойлолт ашигладаггүй буюу дунджаар 1.2 оноо, БОЭТ-үүд 2 оноо буюу тохиолдлын тодорхойлолтыг ашигладаг  боловч, сайжруулах шаардлагатай байна (Зураг 4).

Эрүүл мэндийн байгууллагуудад тандалтын нэгжийг бүтцэд тусгайлан зохион байгуулж ажиллуулдаг байдал цаашид анхаарах шаардлагатай буюу 1 оноотой үнэлэгдсэн нь ихэнх эрүүл мэндийн байгууллагууд тандалтын нэгжгүй ба ихэвчлэн тандалт хариуцсан мэргэжилтнийг үндсэн орон тоогоор биш хавсруулан ажиллуулдаг байна (Зураг 5).

Тандалтын үр дүнг шийдвэр гаргагч нарт тогтмол мэдээлж хариу арга хэмжээ авдаггүй буюу дунджаар 1 оноогоор үнэлэгдсэн байна (Зураг 6).

Эрүүл мэндийн байгууллагуудад химийн хортой болон аюултай бодис ашигладаг байгууллагуудын талаарх мэдээлэл байдаг эсэхийг үнэлэхэд дунджаар 0.4 оноо буюу  мэдээллийн сангүй байна (Зураг 7).

Химийн бодисыг импортлох, тээвэрлэх, ашиглах, хадгалах, худалдах, устгах үйл ажиллагааны  журмын тухай ойлголт хангалтгүй, хэрэгждэг эсэх талаар мэдээлэлгүй буюу дунджаар 0.8 оноогоор үнэлэгдсэн байна (Зураг 8).

Химийн  хордлогын үеийн эрүүл мэндийн байгууллагуудын  бэлэн байдал,  хариу арга

хэмжээний чадавхын үнэлгээ: Химийн хордлого, үйл явдлын талаарх журам, стандартын хэрэгжилтийг үнэлэхэд  хангалтгүй буюу 1.6 оноогоор үнэлэгдсэн (Зураг 9).

Эрүүл мэндийн байгууллагууд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд химийн осол, ноцтой байдлын үеийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан боловч хэрэгжилт хангалтгүй буюу дунджаар 1.5 оноо байна. Үүнээс БОЭТ 2 оноо, Дүүрэг, сумын ЭМТ-үүд 1.6 оноогоор үнэлэгдсэн (Зураг 10).

Эрүүл мэндийн байгууллагуудад химийн хортой болон аюултай бодис ашигладаг байгууллагуудын талаарх мэдээлэл байдаг эсэхийг үнэлэхэд дунджаар 0.4 оноо буюу  мэдээллийн сангүй байна (Зураг 7).

Химийн бодисыг импортлох, тээвэрлэх, ашиглах, хадгалах, худалдах, устгах үйл ажиллагааны  журмын тухай ойлголт хангалтгүй, хэрэгждэг эсэх талаар мэдээлэлгүй буюу дунджаар 0.8 оноогоор үнэлэгдсэн байна (Зураг 8).

Химийн  хордлогын үеийн эрүүл мэндийн байгууллагуудын  бэлэн байдал,  хариу арга

хэмжээний чадавхын үнэлгээ: Химийн хордлого, үйл явдлын талаарх журам, стандартын хэрэгжилтийг үнэлэхэд  хангалтгүй буюу 1.6 оноогоор үнэлэгдсэн (Зураг 9).

Эрүүл мэндийн байгууллагууд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд химийн осол, ноцтой байдлын үеийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан боловч хэрэгжилт хангалтгүй буюу дунджаар 1.5 оноо байна. Үүнээс БОЭТ 2 оноо, Дүүрэг, сумын ЭМТ-үүд 1.6 оноогоор үнэлэгдсэн (Зураг 10).

Хүний нөөцийн хувьд эмнэлзүйн хор судлаач, химийн хордлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, хор судлалаар мэргэшсэн лабораторийн ажилтангүй, бусад мэргэшсэн мэргэжилтний орон тоо зарим эрүүл мэндийн байгууллагуудад байхгүй буюу хангалтгүй байна (Зураг 11).

Химийн бодисын хордлогын онцгой байдлын үеийн хурдавчилсан оношилгоо, анхны тусламж

үзүүлэх MNS 6460:2014 стандартын дагуу оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжийн бэлэн байдал 50%-ийн хангалттай, харин цусны хийн анализатор, карбоксигемеглобин хэмжигч, карбоксигемометр (цусанд карбоксигемеглобин хэмжигч), эндоскоп, агаарт олон төрлийн хий хэмжигч, барокамер зэрэг нь ихэнх эмнэлгүүдэд байхгүй байна (Зураг 12).

Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийн бэлэн байдал хангалттай сайн буюу дунджаар химийн бодист тэсвэртэй бээлий 918 ш, малгай 782 ш, нүдний шил 370 ш, химийн хорт бодис шүүх маск 183 ш, комбинзон 66 ш, резинэн гутал 19 ш байна (Зураг 13).

Химийн осол, хордлогын үед зайлшгүй хэрэглэгдэх эм, антидот, эмийн нөөцийн бэлэн байдлын хувьд төмөр, метал мөнгөн ус, хүнцэл, алт, хар тугалга, могойн хорын антидотгүй, бензодиапезин сэтгэц нөлөөт эмийн нөөцгүй байна (Зураг 14).

Нийтийг хамарсан химийн осол, хордлого гарсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын 83% нь санхүүгийн нөөц хангалтгүй гэж хариулсан байна (Зураг 15а).  Эрүүл мэндийн байгууллагуудын 91% нь хор судлалын шинжилгээ хийх тоног төхөөрөмжгүй буюу хор судлалын тусгай лабораторигүй байна (Зураг 15б).

Дүгнэлт

Эрүүл мэндийн байгууллагуудын химийн хордлого, үйл явдлын бүртгэл, мэдээлэл, тандалтын үйл ажиллагааг үнэлэхэд дунджаар 1.08 оноо буюу цаашид зайлшгүй сайжруулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагуудад химийн хордлого, үйл явдлыг тандах, бүртгэх, мэдээлэх журмыг батлан мөрдүүлдэг боловч хэрэгжилтийн шатанд хангалтгүй, орон тооны албан тушаал, тандалтын нэгжгүй байгаа нь шийдвэр гаргагчдад мэдээлэл хангалттай хүрэхгүй байгаа гол шалтгаан гэж үзэж байна. Мөн түүнчлэн химийн  хордлогын үеийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэхэд дунджаар 1 оноо буюу мөн цаашид сайжруулах нэн шаардлагатай байна. Ялангуяа улсын хэмжээнд 4 эмнэлзүйн хор судлаач ажиллаж байгаа нь хүний нөөцийг бэлтгэх, лабораторийн чадавх, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, антидотын нөөцөөр эмнэлгүүдийг хангах шаардлагатай ба энэ нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай, цаг алдалгүй хэрэгжүүлэхэд чухал алхам болно. 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№6, 2024 № 1(6).pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

5

2025-04-25

он

Тандалт